Монгол Улсын боловсролын PISA үнэлгээний үр дүнг ирэх сарын 5-нд зарлана

Монгол Улсын боловсролын PISA үнэлгээний үр дүнг ирэх сарын 5-нд зарлана

Монгол Улсын боловсролын PISA үнэлгээний үр дүнг ирэх сарын 5-нд зарлана

PISA (Programme for International Student Assessment) нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. Энэ үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд дэлхийн 88 улс орон оролцож буй юм байна. Монгол Улсаас анх удаа 2022 онд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогджээ. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгавар хийж гүйцэтгэсэн байна. Уг үнэлгээний дүнг 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатарын цагаар 17:00 цагт зарлах юм.

Анх 2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Дэлхийн банктай хамтран гэрээ байгуулж, энэ үнэлгээнд хэрхэн, яаж оролцох вэ гэдэг бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Туршилт судалгааг цар тахлын үеэр буюу 2021 онд хийж, 2022 онд 4-5 дугаар сард PISA үнэлгээг зохион байгуулж, үр дүн нь 2023 оны арванхоёрдугаар сард зарлах гэж байна.

PISA үнэлгээ гурван жил тутам 15 настай суралцагчдын математик, байгалийн ухаан, унших чадварыг үнэлдэг.

Учир нь гурван жилийн хугацаа нь боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэг байна. Үнэлгээнд хамрагдах үед суралцагч 15 нас 3 сар-16 нас 2 сар буюу хамгийн багадаа зургаан жилийн албан боловсролд бүрэн хамрагдсан байна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Дэлхийн ихэнх улс орнуудын суралцагчид 15 насан дээр заавал эзэмших боловсролын тогтолцоог дүүргэхэд ойртсон байдаг. Ингэснээр дэлхийн олон улс орнуудын суралцагчдын заавал эзэмших боловсрол эзэмшлийн түвшинг харьцуулах боломжтой аж.

Цар тахлын үед цахим суурьтай үнэлгээ судалгаанд Монгол Улсын боловсролын салбарын 15 настангууд хамрагдсан учраас өндөр хүлээлтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц:

-Энэ үнэлгээнд хамрагдахад компьютер, цаасан суурьтай оролцох уу гэдгийг асуудаг. Дэлхийн улс орнууд 2015 оноос компьютер суурьтай үнэлгээнд хамрагдах болсон. Математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээ гэсэн дөрвөн чиглэлээр үнэлгээнд хамруулсан. Орчуулгын найдвартай байдлыг өндөр түвшинд авч үздэг. Тэр үнэлгээний даалгавруудыг бүх улс орнуудын сурагчид нэг түвшинд ойлгох ёстой гэв.

Одоогоор дэлхийн 90 гаруй улсын 3 сая суралцагч энэ олон улсын үнэлгээнд хамрагдсан гэсэн статитик бий. Уг үнэлгээгээр 15 настай сурагчдын олж авсан мэдлэг, ур чадвараа бодит амьдралын сорилт ашиглах чадварыг хэмжихийг зорьдог гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Мөн хүүхэд суурь боловсрол эзэмшээд, дараагийн шатны боловсрол руу шилждэг учраас 15 настай сурагчдыг сонгон авч, үнэлгээнд хамруулдаг байна.

PISA үнэлгээнд Монгол Улс оролцсоноор:

  • 15 настай сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх
  • Өөрийн орны боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох,
  • Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Дагалдах асуудлын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 202.179.21.215

Яах бол ?

Avatar

kkk pisda n pisda boloo biz 2023-11-16 103.212.116.39

jartgar jartgar tejeeliin dutagdaltai byatshan hulgaichuud bolson iom bilee

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-16 192.82.92.42

Боловсролын салбарыг туухэнд байгаагуйгээр самарч дууслаа, энэ засаг!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж