Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ. Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр сурч, ажиллаж, амьдарч буй 90 гаруй Монгол Улсын иргэн энэ цэгээр дамжуулан төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.
Өнгөрсөн 2022 оны байдлаар АНЭУ-аас 119 иргэн манай улс руу нэвтэрсэн бол Монгол Улсаас 1373 иргэн АНЭУ руу нэвтэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 14 дэх улсын 19 дэх цэг болж байна. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ