Цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулна

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

Цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулна

Цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулна

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Уг хэрэгт мөрдөн шалгалт хийж эхэлснээ ЦЕГ-аас өчигдөр /2023.11.15/ мэдээлсэн. Байлдагчийн нас барах шалтгааныг тодруулах шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлын мөрөөр Ерөнхий сайдын зүгээс  "Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа тул Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулах"-ыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болгосон билээ.

Энэ дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, ажлын хэсгүүд байгуулсан байна.Уг ажлын хэсгүүд  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэхээр болжээ. Мөн хугацаат цэргийн ангиудын ахуй нөхцөл, тэнд алба хааж буй цэргүүдийн амьдрах орчин нөхцөлд бодит үнэлэлт дүгнэлт өгч, сайжруулах талаар анхаарч ажиллах юм байна. Түүнчлэн ЭМЯ-тай хамтран цэргийн ангиудад үзлэг шалгалт хийхээр болжээ.

Олон нийтийн зүгээс оюутнуудыг цэрэгт хомруулан татаж байгааг эсэргүүцэн, шүүмжлэх болсон. Энэ асуудалд Батлан хамгаалахын яам анхаарлаа хандуулж, цэрэг татлагын дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг ажлын хэсгийнхэн судлах даалгавар өгчээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж