Озэки Хошорюү С.Бямбасүрэн төгс амжилттай явна

Озэки Хошорюү С.Бямбасүрэн төгс амжилттай явна

Озэки Хошорюү С.Бямбасүрэн төгс амжилттай явна

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё Фүкүока хотод үргэлжилж байна. Өчигдөр/2023.11.15/ башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд боллоо. Эхний гурван өдрийн дараах байдлаар озэки цолтой гурван бөх унаагүй явж байсан ч өчигдөр байдал өөрчлөгдлөө. Тодруулбал, озэки Такакэйшо Мэйсэйд, озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаяасүд тус тус өвдөг шороодов.

Өмнөд Кюүшүгийн Кагошима мужаас гаралтай Мэйсэйг Фүкүока Кокүсай төвд хуран чуулсан нутгийн ард иргэд нь үнэхээр сайн дэмжиж байсан гэнэ. Дараагийн ёкозүнад ойрхон гэж яригдаж буй Такакэйшог буулган авч энэ башёгийн анхны даваагаа авсан Мэйсэй барилдааны дараа “Би үзэгчдийн уухайг сонссон. Тиймээс л урагшилж, тэднээсээ дэмжлэг авч өөртөө итгэлтэй боллоо” гэжээ.

Озэки цолтнуудаас Хошорюү С.Бямбасүрэн л ганц ч унаагүй дөрвөн даваатай явна. Тэрбээр өчигдөр Тобизарүг дийлжээ. Түүний адил сэкивакэ Дайэйшо, Котоновака тэргүүтэй таван бөх нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Хокүсэйхо Э.Даваанинж Кинбозанд дийлдсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил Саданүмиг давж, төгс эхлэлээ үргэлжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-16 103.212.116.236

мангар хардаа хэлдээ …циркийг нь пацаануудад өгөө гэж

Avatar

зочин 2023-11-16 66.181.166.196

Байсхийгээд л нэг ийм юм бичих, энэ одоо хэнд сонин байх вэ дээ, аль цагийн сумо ч билээ, үеээ өнгөрөөсөн эд ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж