Тамхи татдаг эрчүүд өдөрт атга хушны самар идвэл "үргүйдэл"-д өртөхгүй

Тамхи татдаг эрчүүд өдөрт атга хушны самар идвэл "үргүйдэл"-д өртөхгүй

Тамхи татдаг эрчүүд өдөрт атга хушны самар идвэл "үргүйдэл"-д өртөхгүй

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ны өдөр “Дэлхийн эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдөр эрчүүдийн бие болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, сахин хамгаалахад зорьдог жишиг дэлхий дахинд тогтоод байна.

Бид ч гэсэн энэхүү өдрийн угтан Монгол эрчүүдийнхээ эрүүл мэндийн тухай хөндөх нь зүйтэй юм .

Манай орны хувьд эрчүүдийн дундаж наслалт 64.9 эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчүүд эмэгтэйчүүдээс 9.4 жилээр богино насалж байна. Үүнд нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эрчүүдийн дунд эрүүл амьдрах дадал буюу “өөрийгөө хайрлах” дадал үгүй байгаатай холбоотойг мэргэжлийнхэн тодорхойлж байна.

Энэ тухай Монголдоо тэргүүлдэг “Цэ-Пү” эрчүүдийн эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяр хэлэхдээ “Сүүлийн 30 жилийн турш Монголд эрчүүдийн эрүүл мэнд ерөнхийдөө орхигдсон. Эрүүл эрчүүд цөөрөөд ирэхээр улс орон хөгжих боломжгүй. Энэ нь нийгмийн шилжилтийн үед орхигдсон эрчүүдийн боловсролын байдалтай ч шууд холбоотой.

“Муу нэртэй” ч эрчүүд маань эдийн засгийн хамгийн өндөр эргэлттэй салбаруудад ажиллаж байна. Эрчүүд өвдөөд байвал улсад алдагдалтай. Жишээ нь барилга, зам, уул уурхай зэрэг “хүнд” салбаруудын ажилчдын 90 орчим хувийг эрчүүд бүрдүүлж байна. Гэсэн ч тэдний эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудал ямар байдалтай байгааг олон төрлийн судалгаа харуулдаг. Манай эрчүүдийн дунд тохиох хавдарын өвчлөл дэлхийд тэргүүлж байгаа. Энэ нь өдөр тутмын буруу хооллолт болон хорт зуршилтай шууд холбоотой.

Эрчүүдийг эрүүл байлгая гэвэл зөв хооллуулж сургах нь чухал.

Эрчүүд маань хоол гэхээр бэлэн гоймон, овоолсон их гурилтай цуйвангаар ходоодоо дүүргэдэг нь буруу. Эрдэсгэй, эрүүл мэндэд ээлтэй хоол идэх ёстой. Энгийн нүүрс ус буюу сахароз, пруктоз агуулсан хоол хамгийн аюултай.

Ер нь эр хүнийг эр хүн байлгадаг хамгийн гол даавар бол Тестестрон бэлгийн даавар юм. Гэтэл үүнийг хамгийн их дарангуйлдаг зүйл бол утаат тамхи. Үргүйдэл, бэлгийн сулралын тохиолдлууд ч тамхиталттай шууд холбоотой. Энэхүү даавар өөрөө тосон даавар бөгөөд холастринаас үүсдэг. Бэлэг эрхтэний цусан хангамжийг сайжруулахын тулд ханаагүй тосны хүчлийг санал болгодог бөгөөд энэ нь судас хамгаалж цус шингэлдэг. Үүний эсэргээр ажилдаг зүйл нь сахар, транс тос, тамхи зэрэг нь судас бөглөж эр бэлгийн эсийг чанаргүй болголог. Тэгвэл эр бэлгийн эсийн чанарт хамгийн сайнаар нөлөөлдөг зүйл нь омега-3 тос. Тиймээс эрчүүд бид тосон бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байх ёстой. Тэр дундаа амьтны болон ургамлын гаралтай тосыг төрөлжүүлэн зөв хэмжээгээр хэрэглэх ёстой. Үүнд хамгийн сайн тохирох Монгол байгалийн хүнс бол хуш модны самар. Үүнийг өдөр бүр идэж байвал нэн сайн. Ялангуяа тамхины хамааралтай эрчүүд өдөрт нэг атга хушны самар идэж дадвал тестосрон даавар аюулд өртөхгүй” гэсэн юм.

Монголд ургадаг хуш модны боргоцойн самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусад таримал самраас арав дахин их байдаг байна. 100 гр хушны самар микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2,  В6, Д, В12, С, ислэг агуулдаг бол хушны самрын уурагт триптофан тэргүүтэй 19 төрлийн амин хүчил агуулагдана. Эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтдаг. Түүнчлэн самрын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил ихээр агуулагддаг. Тиймээс үс унах, хараа муудах, тархины үйл ажиллагаа саарах, нойргүйдэх, гэдэс дотрын өвчлөл зэрэгт хуш модны самрын амин хүчлүүд нь байгалийн “антибиотик” эмчилгээ болдог гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 2.27.103.62

Эрт дээр цагт ч, эдүгээ цагт ч хүний өөрийн олон үр хүүхэд хийж явдаг тамхичин эрчүүд байнга самар цөмдөг байж дээ. Одоогийн эмч нар гэж хөгийн юм ярьж сурталддаг болжээ.

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-16 59.153.115.117

аваад идчихээд 50хан грамм юм бнашдэ

Avatar

zochin 2023-11-16 43.242.242.65

tamhia tataal samraa ideel yavjiiya da te

Avatar

zochin 2023-11-16 43.242.242.65

minii b**s ru huruugaa hiij namaig oriluulsan s** baishd a**** chmg… yooy boliyoo gsn chn ushuu tongoi gee shaagaad bandi chn

Avatar

Нэргүй 2023-11-16 23.184.48.128

Улсаас эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд өдөр бүр 100 гр хушны самар тараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж