Олон цаг хэлэлцсэний дүнд цэргийн хэлэлцээрийг сэргээх болов

Олон цаг хэлэлцсэний дүнд цэргийн хэлэлцээрийг сэргээх болов

Олон цаг хэлэлцсэний дүнд цэргийн хэлэлцээрийг сэргээх болов

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Сан Франциско хотноо уулзав. Тэд энэ онд анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм. Уулзалтаар хоёр улсын төвөгтэй харилцааг тогтворжуулах, хууль бус фентанилтай тэмцэх, цэргийн яриа хэлэлцээг дахин сэргээх амлалтуудыг харилцан өглөө.

Тэдний уулзалт дөрвөн цаг үргэлжилжээ. Үүнд бизнес үдийн зоог, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг ч багтсан. Энэ нь дэлхий дахинд АНУ, Хятад улсууд нь ялахын төлөөх тулаанд дөнгөлүүлэгсэд бус эдийн засгийн өрсөлдөгчид гэдгээ харуулах зорилготой. Харин үндсэн яриа хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжлэв.

“Манай дэлхий хоёр улс амжилтад хүрэхэд хангалттай том хэмжээтэй” гэж Ши Жиньпин хэлжээ. Мөн “Хоёр том улсын хувьд бие биеэсээ нүүр буруулах нь зөв сонголт биш” гэдгийг онцолсон байна.

Харин Жо Байден “Та бид хоёр удирдагчдын хувиар үл ойлголцолгүйгээр бие биеэ тодорхой ойлгох нь маш чухал. Сөргөлдөөн нь мөргөлдөөн болохгүй гэдгийг бид баараггүй болгох ёстой” гэж Ши Жиньпинд хэллээ. Мөн нүүр тулсан яриа хэлэлцээг орлох зүйл хэзээ ч байхгүй гэдгийг тэр хэлсэн юм.

Дөрвөн цаг хэлэлцсэний эцэст хууль бус фентанилын үйлдвэрлэлийг зогсоох, цэргийн харилцаа холбоог сэргээх тохиролцоонд хүрэв. Синтетик фентанил үйлдвэрлэхэд шаардагдах олон төрлийн химийн бодисыг Хятадаас нийлүүлдэг. Гэвч фентанилын хэрэглээ хэтийдсэнтэй холбоотой хямрал нүүрлээд байгаа билээ.

Хоёр удирдагч хэн хэн нь харилцаагаа чухалчилж байгаа ч санал зөрөлдөөн ч бас бий. Ши Жиньпин хамтран ажиллан хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Хятадын нөхцөлөөр гэдгийг тодотгожээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 202.9.46.79

АНУ Англи хоёр нийлж Хятадыг хар тамхи мансууруулах бодисоор манартал доройтуулсан даа 19 р зуунд. Одоо эсрэг болсон юм бишүү кк. Сандраад хамтран тэмцэх юм ярив уу кк. Түүх эргэж байна. Хар тамхинд мансуурсан сул дорой Хятад биш эрүүл хүчтэй Хятад мансуурсан сул дорой барууныг шахаж байна. Ийм юмыг үздэг байжээ кк

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-16 139.5.219.50

Энэ 2 их гүрэн эдийн засаг худалдааны хувьд харилцан бие биенээс салшгүй хамааралтай тул харилцаагаа хэвийн болгохоос өөр сонголтгүй гэдгээ сайн ойлгож байгаа!! ОХУ Украинд халдсан түрэмгий дайнаа үргэлжлүүлсээр байвал Хятадын түүхий эдийн хараат бааз болох тул Хятадад ашигтай!! Гэвч Хятад алс хэтийн ашиг тусаа илүүд үзэх ухаан хүрэх байлгүй дээ?!

Avatar

иргэн 2023-11-16 103.57.95.96

Мэдээж Хятадын нөхцөлөөр Тайваны асуудлаар АНУ хөндлөнгөөс оролцохгүй байх , гэх зэрэг Хятадын дотоод асуудалын талаар хэлэлцэж ярьсан бололтой,

Avatar

Нэргүй 2023-11-16 202.126.89.204

Өө мансууруулах бодисыг хориглох тэгээд л болоо юу?! тэртэй тэргүй Тайван, Зүүн азийн тэнгист хурцадмал байдлыг цэргийн хэлцэлгүйгээр улс төрийн түвшинд шийдсэнгүй. Уулзалт үр дүнгүй болжээ гэхэд болохоор байна и

Avatar

Нэргүй 2023-11-16 66.181.160.7

сэтгүүлч нэртэй яянхан ггичий байдений ббоовыг хөхдөг жингэр ухаха

Avatar

Zochin 2023-11-16 202.21.111.170

Ашгүй дээ… хэл амаа ололцож байвал дайн дажингүй, эдийн засгийн хямрал өараа бүтээгдэхүүний хомсдолгүй байх нь чухал юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж