Мөрийтэй тоглоомчдоос мөнгө авдаг ЦАГДАА

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомчдоос мөнгө авдаг ЦАГДАА

Мөрийтэй тоглоомчдоос мөнгө авдаг ЦАГДАА

Иргэд миний цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Тиймдээ ч хохирсон, ядарсан үедээ цагдаад ханддаг. Харамсалтай нь, хохирогчийг хамгаалах цагдаа гэмт хэрэгтэнд үйлчилж, тэднээсээ мөнгө авдаг байжээ. Сүүлийн үед монголчууд цахим мөрийтэй тоглоомын хохирогч болсон. Харамсалтай нь, хохирогчийн гомдлыг нь барагдуулах ёстой цагдаа нь луйварчдаас авлига аваад асуудлыг нуудаг байсан нь илэрсэн байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Нийт 60 гаруй хэргийг шалгаж байгаа бөгөөд тэдний дансны 10 гаруй тэрбум төгрөгийг царцаасан  байна.

Хурандаа М.Болдбаатар нь 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 500 сая төгрөгийн орон сууц, нэг граж 35 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл 293 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Түүнтэй хамт эрүүгийн мөрдөгч ахлагч дэслэгч Г.Тэмүүлэнг шалгаж байгаа юм.

Хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Цагдаагийн байгууллагаас 2023 оны зургадугаар сард З, С, Т нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан.

Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан Б нь гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, хэргийг 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний арван сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 тоглоомын 4107 хууль бус веб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ төрлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сүүлийн нэг сарын хугацаанд нийт хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2146 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна" гэлээ.

Цахим  гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй Г.Тэмүүрэн нь цахимаар покер тоглуулдаг хэд хэдэн хүмүүсээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө бэлнээр авдаг байсан нь дотоодын мөрдлөгөөр илэрчээ.  Тэрбээр ганц удаа биш удаа дараа, сар болгон их хэмжээний авлига авсан, албан тушаалаа урвуулж бусдыг дарамталсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм. Энэхүү хэргээ тэрбээр ганцаараа үйлдээгүй, арыг нь хамгаалж явсан том албан тушаалтан нь Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар байсан бололтой.  М.Болдбаатар нь өмнө нь мөрийтэй тоглоомын хэрэгт нэр холбогдож байсан билээ.

Цагдаагийн хурандаа нар мөрийтэй тоглоомын хэрэгт үе, үе холбогддог. Тухайлбал, 2019 онд Тээврийн цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж байсан. Үүнээс үүдээд иргэд Монголын цагдаа нар гэмт хэрэгтний хамсаатнууд болдог жишээ цөөнгүй бий.  Тиймээс хар тамхи, хүний наймаа, мөрийтэй тоглоомын ард цагдаагийн дарга нар байдаг гэж харддаг нь оргүй хоосон ч биш бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж