Томилгоо: Цэцээс явах ба суух хоёр

Томилгоо: Цэцээс явах ба суух хоёр

Томилгоо: Цэцээс явах ба суух хоёр

"Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг."

-Г.Совд

“Үндсэн Хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө бий"

 -Б.Чимэд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэнэ/ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн хэмээн хуульчилсан. Үндсэн хуулийн дээр ямар нэг юм байх ёстой бол тэр нь хөх тэнгэр эсвэл Үндсэн хууль өөрөө байх ёстой гэх санааг дээрх ишлэлүүдээс тодорхой харж болно. Үнэн, шударгын төв хийгээд туйл нь болох учиртай Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн болон даргын томилоотой холбоотой олон асуудал маргаан дагуулдаг. Насаараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан хүмүүсийн гавьяаны амралтаа авахаараа очиж тухалдаг зөөлөн сэнтий гэж тодорхойлох нь ч бий. Ямартай ч Үндсэн хуулийн цэцэд нийт есөн гишүүн байдгаас гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийн томилгоог дор харуулав.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон

Тэгвэл нийт есөн гишүүнээс 2016 онд томилогдсон Д.Одбаяр, 2017 онд томилогдсон Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод  байсан юм.

ҮХЦ-ИЙН ГИШҮҮН Д.ОДБАЯРЫН ОРОНД Л.ӨЛЗИЙСАЙХАНЫГ ТОМИЛНО

Урьдчилж үзэх (opens in a new tab)

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын хувьд УИХ-аас нэрийг нь санал болгосноор ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдож байв. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед санал болгосон байгууллагаас нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилох учиртай.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ хэмээн заажээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байдаг. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд санал болгож, нэр дэвшүүлэн цэцийн гишүүнээр томилуулж байсан билээ. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь зургаан жилийн хугацаанд ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Д.Одбаярын хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш бүтэн жилийн нүүр үзэж байна.

Тиймээс УИХ-аас Д.Одбаярын оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал саяхныг хүртэл олны анхаарлыг татаад байсан юм. Түүний оронд  Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг ирнэ гэж таамаглах нэгэн байхад, Д.Одбаярыг улираан томилохоор хуульд өөрчлөлт оруулах магадлал өндөр байна хэмээн хардах ч нэгэн байсан юм.

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг томилохоор УИХ-аас санал гаргасан нь ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжлэгийг авсан гэсэн үг. Тиймээс Д.Одбаяр улиран томилогдох, өөр хэн нэгний нэр түүний оронд яригдах ямар ч боломжгүй болов. “Огцордоггүй, оцгонодог” гэх Д.Одбаярын орны хүн ямартай ч тодорхой боллоо.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйл.

Цэцийн гишүүн

  1. Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна.
  2. Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
  3. Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.
  4. Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно гэж заажээ.

Л.ӨЛЗИЙСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

 Л.Өлзийсайхан нь төрийн албанд 25 жил ажилласан бөгөөд үүнээс 12 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажилласан дадлага туршлагатай. Тэрбээр 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ. Тэрбээр, 1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажиллаж байжээ. Мөн 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад тус ондоо УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан аж.

ҮХЦ-ИЙН ДАРГА Н.ЧИНБАТЫН ОРОНД О.МӨНХСАЙХАНЫГ ТОМИЛНО

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон юм. Түүнийг УДШ-ээс санал болгосноор 2017.06.09-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилж байв. Хоёр жилийн дараа буюу 2019.12.02-ны өдөр ҮХЦ-ийн даргаар сонгогдсон юм.  Дашрамд дуулгахад, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр ҮХЦ-ийн даргаар ажиллаж байхдаа  БНСУ-д агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар тус улсад шалгагдсан удаатай. Тухайн үед Д.Одбаярын оронд ҮХЦ-ийн даргыг цэцийн гишүүдийн хамгийн ахмад настайгаараа Н.Чинбат түр ахалж байгаад жинхлэгдсэн билээ. Тэгвэл Улсын дээд шүүхээс Н.Чинбатын оронд томилох хүнийг сонгон шалгаруулах нээлттэй зар удаа дараа тавьсаны эцэст өнгөрөгч есдүгээр сард МУИС-ийн багш О.Мөнхсайхан, хуульч Б.Гүнбилэг нар нэрээ дэвшүүлсэн. Тэдний  хүсэлтийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар О.Мөнхсайханг нэр дэвшүүлэхээр болсон байдаг. Ингэснээр түүнийг томилох асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

О.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Япон улсын Нагояа Их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр эрх зүйн онол, түүхийн тэнхимийн туслах ажилтан, Эрх зүй судлалын тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор, профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд захирал, Япон улсын Нагояа Их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач, АНУ-ын Вашингтоны Их сургуульд зочин судлаач, Жорж Вашингтон Их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач, хууль зүйн баримт бичгийн анализ хийгч, орчуулагчаар ажиллаж байсан туршлагатай.

Нэгэн цагт тэтгэвэртээ гарсан өвгөдийн үүрлэдэг газар хэмээн нэрлэгдэж, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн нь хууль зөрчсөн ч хамгаалаад үлддэг газар хэмээн баалуулж  байсан Үндсэн Хуулийн Цэц шинэ залуу, чадварлаг гишүүдээр эгнээгээ тэлж, салхи оруулж байгаа нь тэнд үүрлэсэн илжирсэн, ялзарсан бүхнийг өөрчлөх сайн цаг ирлээ хэмээн иргэд үзэж байна. Ямартай ч Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох чигтэй болж байна гэсэн үг. Тэднийг албан ёсоор томилохдоо УИХ-аар оруулж, томилгооны сонсгол хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-16 59.153.112.120

МАНай цэц үндсэн хууль хулгайлагчдад хариуцлага тооцож чадахуу

Avatar

Нэргүй 2023-11-16 202.9.40.134

Haha odoo ogtsrood arhinii shilend otsgonojdee bugsbayar

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Иргэн 2023-11-16 103.212.116.165

ҮХЦ-ээс хоёр ялзарсан амьтад явсан нь сайн хэрэг болов.

Avatar

Нэргүй 2023-11-16 64.119.31.162

zazaza, zaluu xumuus uuriin bodoltoi ajilx xergteidee,,,ternees namiin daalgfavr avsan yum shig ajilaad exlbel shinechlel8 shudarga yos ugui bolnodoo..tsag xugtsaa l xaruulx boljdeeeeeee

Avatar

Нэргүй 2023-11-16 139.5.218.225

XALYYXAN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-16 66.181.177.117

Өлзийсайхан гэж МАНгар хүүхнийг боль. Цэц гээд нэг намын болж болохгүй.

Avatar

Иргэн 2023-11-16 66.181.184.173

Үнэт зүйл, зарчмаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаал, үнэтэй хаусаар худалдсан гар МАН-ын бууны нохойг хэдэн жил хийх байх даа хөөрхий 🤮🤮🤮

Avatar

Нэргүй 2023-11-16 139.5.219.50

Шинэ залуу эрүүл сэтгэлгээтэй хуульчдыг томилж байгаа нь зөв!!!

Avatar

Нэргүй 2023-11-16 202.126.90.45

х

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-16 202.126.90.45

Үндсэн хуулийн цэц гэх ямарч эрх мэдэлгүй, ач холбогдолгүй тэгээд бас сүржин том гэснээс цаашгүй бүтэцийг татан буулгая. Тэр Америкт чинь үндсэн хуулийн болоод бусад бүх асуудлыг Дээд шүүх нь шийдэж байна.

Avatar

Нэргүй 2023-11-16 202.21.104.2

Бөгсбаяр явж цэц жаахан цэвэршихнээ

Avatar

Нэргүй 2023-11-16 202.126.89.69

хохо

Avatar

Нэргүй 2023-11-16 139.5.218.225

SEXSEER XAGN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж