ТББХ-ноос Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

ТББХ-ноос Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

ТББХ-ноос Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Э.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн квотын дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар олонхын санал авсан МУИС-ин багш О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн юм. О.Мөнхсайханы хувьд өнгөрсөн хугацаанд МАН-ын хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж, бараг л хуулийн заалт бүрийг нь бичилцсэн нэгэн.  Тиймээс УИХ-аас шууд олонхын санал авч, томилогдох бүрэн боломжтой.

Харин өөр нэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гишүүнийг УИХ-аас томилох ёстой байсан юм. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас ийнхүү ҮХЦ-ийн гишүүнд өдгөө УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Өлзийсайханыг томилохыг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг, Н.Чинбатын оронд О.Мөнхсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох чигтэй болж байна гэсэн үг. Тэднийг албан ёсоор томилохдоо УИХ-аар оруулж, томилгооны сонсгол хийх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач Лондон 2023-11-15 90.208.245.113

Өндөр албан тушаалтан гэхэд их даруухан.. Яг мерит зарчимаар явж байгаа хүн байна лээ. Амжилт!

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.177.117

Их хурал гэхээр бас нэг МАНгуу л бн. Шүүх, цагдааг МАНгуунууд болголоо доо.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.192

Ха ха хэний суганы үс утсан хүүхэлдэй

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.180.121

Мундаг хуульч шүү дээ. Яалтач үгүй очих нь зөв.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Өлзий 2023-11-15 139.5.218.156

Коммунистууд ЦЭЦЭД баттай байр суурь эзлэхээр чармайж байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж