Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Э.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн квотын дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар олонхын санал авсан МУИС-ин багш О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн юм. О.Мөнхсайханы хувьд өнгөрсөн хугацаанд МАН-ын хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж, бараг л хуулийн заалт бүрийг нь бичилцсэн нэгэн. Тиймээс УИХ-аас шууд олонхын санал авч, томилогдох бүрэн боломжтой.
Харин өөр нэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гишүүнийг УИХ-аас томилох ёстой байсан юм. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас ийнхүү ҮХЦ-ийн гишүүнд өдгөө УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Өлзийсайханыг томилохыг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг, Н.Чинбатын оронд О.Мөнхсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох чигтэй болж байна гэсэн үг. Тэднийг албан ёсоор томилохдоо УИХ-аар оруулж, томилгооны сонсгол хийх юм.
Холбоотой мэдээ