Сурвалжлага: Нэг ширхэг "RFID"-ийг 6700 төгрөгөөр нийлүүлжээ

Сурвалжлага: Нэг ширхэг "RFID"-ийг 6700 төгрөгөөр нийлүүлжээ

Сурвалжлага: Нэг ширхэг "RFID"-ийг 6700 төгрөгөөр нийлүүлжээ

Замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наахаар болсныг албаныхан мэдээлсэн. Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID  tag /шошго/ нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах эрсдэлтэйг ч сануулж буй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа автомашины цахим гэрчилгээ тойрсон асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төв. Жолооч нар автомашинаа үзлэг оношилгоонд оруулахаас гадна цахим гэрчилгээгээ наалгаж байв. Зарим жолооч нарын хувьд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байв.

“Таг буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ нь хувь хүний мэдээлэл агуулаагүй. Зөвхөн техникийн мэдээлэл агуулсан нууцлалтай юм. Бид өмнө нь он оноор нь тээврийн хэрэгслийг ялгадаг байсан бол цахимжиж, бар кодтой болсон гэсэн үг. Улаанбаатар хотод 160 гаруй камерыг байршуулж, цахим гэрчилгээг уншуулна. Ингэснээр жолооч татвар, торгуулиа цаг хугацаанд нь төлж, үзлэг оношлогоогоо хийлгэдэг болно.

Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд автомашины цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж өгч байгаа. Жолооч нарт зөв мэдээллийг өгч, цахим гэрчилгээг нааж байна.

Иргэдийн зүгээс хувь хүний мэдээлэл алдагдана гэх ташаа ойлголттой байна. Төхөөрөмжөөр QR кодоо уншуулаад, автомашины улсын дугаар, жолоочийн гар утасны дугаарыг бүртгүүлнэ. Улсын дугаар, утасны дугаар солигдсон ч машины арлын дугаар бүртгэгддэг учраас асуудал үүсэхгүй" гэдгийг Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Ербулан тайлбарлав.

АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР, ЖОЛООЧИЙН ГАР УТСЫГ БҮРТГЭЖ, ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ НААНА

Автомашины цахим гэрчилгээ наалгаж буй нэгэн жолооч “Цахим үйлчилгээ нэвтэрч байгаа нь сайшаалтай. Торгууль, татвараа цахимаар төлөх боломжтой юм байна. Хувийн мэдээлэл алдагдана гэдэг талаас нь мэдээлэл багатай байна. Саяхан орон нутгаас хотод орж ирээд автомашины үзлэг оношилгоондоо орж, цахим гэрчилгээгээ наалгалаа” гэсэн юм.

Жолооч Г.Батцэнгэлийн хувьд мөн л мэдээлэлгүй байгаагаа хэлж байв. Тэрбээр  “Автомашины цахим гэрчилгээний талаар огт мэдээлэл аваагүй. Одоо улсын дугаар аваагүй, импортын тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд оруулж байна. Хувийн автомашиндаа цахим гэрчилгээг наалгаагүй” гэсэн юм.

Автомашины улсын дугаар, жолоочийн гар утсыг бүртгэж байгаа. Хувь хүний овог нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллийг бүртгэж авахгүй байгаа хэмээн жолооч нарын хардлагыг мэргэжилтнүүд үгүйсгэлээ.

Жолооч нар заавал тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орох шаардлагагүйгээр цахим гэрчилгээгээ наалгах боломжтой гэнэ. Зөвхөн нийслэлийн Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төв дээр гэхэд өдөрт 200-300 автомашин үзлэг оношилгоонд хамрагдаж, цахим гэрчилгээг наалгаж байгаа аж. “Баасан гаригт автомашинаа үзлэг оношилгоонд оруулахдаа цахим гэрчилгээгээ наалгасан. Цахим болж байгаа нь техник технологийн тал дээр шинэчлэгдэж байгаа гэж ойлгосон. Энэ талаар мэдээлэл багатай байна” гэдгийг бас нэгэн жолооч ярилаа.

ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ЭХНИЙ ЭЭЛЖИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НААНА

Цахим гэрчилгээг 6700 төгрөгөөр нийлүүлж байгаа аж. Үүн дээр наах хөлс, бичиг хэргийн зардал нэмэгдсэн байна. Эхний ээлжид улсын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй 1.2 сая тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй наахаар болжээ. Харин санаатай болон санамсаргүй байдлаар эвдэх, алга болгох, техникийн гажуудал гарахад дахин авахдаа АТҮТ-өөс зөвлөмж гаргасны дагуу тодорхой үнээр худалдан авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Тендер сонгон шалгаруулалтыг ЗТХЯ-наас хаалттай зарлажээ.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга сайд асан Ж.Сүхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын хамтарсан тушаалаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичиг С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байдаг. Мөн сонгон шалгаруулалтын дэд ажлын хэсэг гарч, машинд наах tag нийлүүлэх компанийг шалгаруулна гэдгийг өмнө нь нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлж байлаа.

Зөвхөн таг суурилуулах ажил нь нийт 22.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүн дотроо тааг суурилуулах, камержуулах, машины хөдөлгөөн удирдлагын зохион байгуулалтын систем нэвтрүүлэх нь тусдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байрыг барих ажил гээд тус тусдаа багц ажлыг хийх аж.

"Тендер сонгон шалгаруулалтад яг ямар компаниуд оролцож шалгарсан талаар мэдэхгүй байна. Энэ ажлыг салбарын яам зохион байгуулж байгаа. Ер нь түгжрэлийн нэгдсэн төсвөөс тендер шалгаруулалт, тендерийн баримт бичигтэй холбоотой ажлын даалгаварт шууд нөлөөлдөггүй. Нийслэлийн 32 агентлаг, Аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрууд бие даасан худалдан авалтаа хийдэг. Хэдийгээр ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ-ын Үндэсний хороо хамтран ажиллаж байгаа боловч худалдан авалт, тоног төхөөрөмжийн хувьд тусдаа бие даан ажилладаг” гэдэг тайлбарыг Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг өгсөн юм.

ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН ЯАМАНД 442 МЯНГАН ШИРХЭГ RFID НИЙЛҮҮЛСЭН БАЙНА

Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзоригийн өгсөн тайлбар нь "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 161 байршил дээр радио давтамжийн үелзлийг ашигладаг уншигчийг байрлуулсан. Хатуу дэд бүтцийг байгуулж дууссан. Нийслэлийн хэмжээнд RFID уншигчийн таг буюу цахим гэрчилгээ нийлүүлэлтийг Зам тээвэр, хөгжлийн яаманд 442 мянган ширхгийг нийлүүлсэн. Энэ оны наймдугаар сараас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ наах ажил ид дундаа үргэлжилж байна. Харин арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд цахим гэрчилгээг нааж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран нийт 17 байршилд цахим гэрчилгээг наахаар төлөвлөж байснаас байнгын үйл ажиллагаатай долоон цэг ажиллаж байна.

Үлдсэн цэгүүдийг тогтмол ажиллуулах хүсэлтийг салбар яаманд хүргүүлсэн. Мөн И-Март болон “Ub CAB” компанийн салбаруудтай хамтарч ажиллахаар ярьж байна. Өнөөдрийн байдлаар ЗТЯ болон АТҮТ хамтран 100 гаруй ажилтанг сургалтад хамруулж, цахим гэрчилгээ наах ажилд сургаж бэлэн болгосон" гэх үг.

Цахим системд шилжсэнээр зарим жолооч нар автомашины дугаараа сольж явах, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, улсын дугааргүй машин унах зөрчлийг арилгана гэдгийг албаныхан мэдээлсэн. Долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалттай байдаг 126 мянган машин байдаг. Эдгээр машины ердөө 30 хувь нь хязгаарлалтад орж, 70 хувь нь 20 мянган төгрөгийн торгуулиа төлж, хөдөлгөөнд оролцдог байна.

Мэдээж, энэ нь хотын түгжрэлд хувь "нэмэртэй".

Улаанбаатарт өдөрт 1.6 сая иргэн машинтай замын хөдөлгөөнд оролцож байна. Ойролцоогоор 450-550 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-16 202.55.188.91

1км тутам 15 төг хураана гэдгээ яагаад нуугаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ… Иргэд их эсэргүүцсэн болхоор огт ярихгүй худлаа татвар торгууль оношлогоо гээд байх юм. Ямар ч байсан наана наасан хойно авна гэж байгаа юм байхдаа хулгайчууд….

Avatar

Нэргүй 2023-11-16 66.181.180.174

ene neg yumniihaa ashig tusiig n gargaj chadaj bgamu doo

Avatar

ZOCHIN 2023-11-16 66.181.178.133

МАШИНЫ ХЯНАЛТЫН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ БОЛ ХҮНИЙ ХУВИЙН МАШИН, ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ХААНА ЯВЖ БУЙГ 24 ЦАГИЙН ТУРШ ХЯНАХ ХЭРЭГСЭЛ ЮМ. ХҮНИЙ ГАР УТАСНЫ ДУГААРААР ТЭР ХҮН ХААНА БУЙГ БҮР ГАР УТСААРАА ТӨВӨГГҮЙ МЭДЭЖ БОЛОХ ПРОГРАММ ГАР УТСАНДАА СУУЛГААД Л ТУХАЙН ХҮНИЙ ГАР УТАСНЫ ДУГААРЫГ МЭДЭЖ БАЙХАД Л БОЛОО. ТИЙМЭЭС ХҮНИЙ МАШИН, ТЭР ХҮН ӨӨРӨӨ ХААНА БУЙГ ЦАГ ЯМАГТ ХЯНАЖ БАЙХЫГ ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ ГЭХ НЭРЭЭР ЗАСГААС ХИЙЖ БУЙ ТАГНАХ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ.ҮҮНИЙГ ГЭМТ ЭТГЭЭДҮҮД Ч АШИГЛАЖ БОЛНО

Avatar

Zochin 2023-11-16 66.181.176.12

Энэ мөнгөөр цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийн нэмсэн бол үр дүнтэй байх байлаа.

Avatar

Нэргүй 2023-11-16 66.181.177.117

Бас л хаалттай тендер. шалгах хэрэгтэй. МАНгасууд идэж л таарна.

Avatar

Нэргүй 2023-11-16 139.5.219.50

Төр их үнийн дүнтэй ажил зохион байгуулахад завсраас нь жоомнууд нь заавал иддэг зантай л даа?!!

Avatar

BOOVNUUDAA 2023-11-16 202.21.127.167

бөгсөө угаа зайл засгийн газартаа би хаана явахааа хяналуулах уу та муусайн бөөснүүдэд ЗҮГЭЭР ХУУЛЧИХ

Avatar

Нэргүй 2023-11-16 124.158.69.24

АН-хан одоо хатгаж турхирч саад хийх гэж элдэв цуурхал тараана . Дугаараа авч нуугаад хүчин дээрэм хийх нь хязгаарлагдаж байгаа учраас хулгайч гаж донтнууд ихээр уурсана.

Avatar

Зочин 2023-11-16 66.181.160.91

Засгаас , нэг ажил зохион байгуулаад л нижгээд хэдэн тэрбумтан төрдөг харин ард түмэнд болхоор бөөн дарамт ирдэг тэр л жишгээр явж байгаа байх да .

Avatar

Nogoon rgid 2023-11-16 103.57.95.84

nogoon RFO …arga ih nariischee
olon toogoor shahah zuilee barag huulicbilj hiih boljee ene bi terguuni twchnologi bosh bol bas neg shahaa bolnoo

Avatar

зочин 2023-11-16 66.181.183.224

Америкт л лав хувийн машин ч ТАГ таних тэмдэгтэй байдаг. Зам ашиглалтын төлбөр бүртгэгдэж машины үзлэг, даатгалын байгууллага хураамжийг авдаг.

Avatar

Zochin 2023-11-16 59.153.112.225

Ямар зорилгоор яаж хэрэглэхээс л хамаарна л даа. Эвгүйгээр хэрэглэхдээ хүрвэл эвгүй л байх. Шинэ юм нэвтрүүлж байгаа бол яaг юунд хэрэглэх, ямар хэмжээнд хэн хянах, юуг хянах гээд зохицуулалт нь тодорхой, хийх гэж байгаа юм нь тодорхой, тэрийгэн танилцуулж, иргэдээс зөвшөөрөл авах ёстой
бишүү. Хүний эрх хөндөгдөж бгаа дээ. 1 л битүү хатуу юм ярьж бгаад л хүчээр шахах гээд б-х юм. Ер нь бол бусад улс оронд хувийн машинд RFID ашигладаггүй биз дээ. Бизнесийн б-гууллагууд л ашиглалаг даа.

Avatar

Нэргүй 2023-11-16 59.153.115.42

Нилээн үнэтэй хиилгэждээ 22 тэрбум тал хувь нь карманы мөнгө болсон бхдаа , гадаадад иимэрхүү төсөлд оролцож хииж бсан залуучууд гайхжил бна

Avatar

Нэргүй 2023-11-16 103.145.234.55

B

Avatar

Нэргүй 2023-11-16 139.5.218.225

SEKSDN MDRGJLN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж