Эрсдэл ба боломж дагуулсан уулзалт

Эрсдэл ба боломж дагуулсан уулзалт

Эрсдэл ба боломж дагуулсан уулзалт

Хятадын дарга Ши Жиньпин Лхагва гаригт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ. Тэрбээр дээд хэмжээний чуулганы хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзана. Дэлхийн эдийн засгийн хамгийн хүчирхэг хоёр гүрний хоорондын хурцадмал байдал даамжирч буй энэ үед тэдний уулзалтыг олон нийт анхааралтай ажиглаж буй.

Байден АПЕК-ийн чуулганаар хоёр улсын хоорондох хурцадмал байдлыг намжаахын тулд цэрэг армийн шууд харилцаа холбоог сэргээх зэрэг хэд хэдэн гол асуудлыг дэвшүүлнэ. Түүнчлэн Европ, Ойрхи Дорнодын дайн, Тайвань зэрэг ч хэлэлцэх асуудалд багтах юм.

Ши Жиньпин зургаан жилийн дараа анх удаа АНУ-д айлчилж буйгаараа энэ айлчлал онцлог. Харин Байден, Ши нарын хувьд хамгийн сүүлд нэг жилийн өмнө Индонезийн Бали аралд “Их-20”-ийн чуулганы үеэр уулзжээ.

Энэхүү нийтлэлээр Байден, Ши Жиньпин нарын уулзалтаас онцлох таван сэдвийг тоймлов.

ЦЭРЭГ АРМИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилснаар хоёр улсын харилцаа улам хурцадсан. Хятадын талд цэрэг армийн харилцаа холбоог сэргээхээс дурамжхан байгаа гэдгийг Бээжингийн өндөр албан тушаалтан хэлэв. Тиймээс Байден яриа хэлэлцээг сэргээх төлөвлөгөөтэй байгаа аж.

Байден Мягмар гаригт хэлэхдээ “Ши Жиньпинтэй амжилттай уулзана гэдэг нь харилцаагаа хэвийн болгох, дахин хямрал тохиолдсон үед утсаа авч, бие биетэйгээ ярилцах боломжтой гэсэн үг” гэжээ.

Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойд Хятад, АНУ тэргүүтэй олон орны тэнгисийн цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцууд сөргөлдөх болсон. Ийм сөргөлдөөний дараа цэргийн харилцаа холбоог сэргээх нь хурцадмал байдлыг намжаах гол арга зам гэж Байден үзэж байна.

ТАЙВАНИЙГ ТОЙРСОН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ

Байден, Ши нарын уулзалтын нэг гол сэдэв яах аргагүй Тайвань байна. Жо Байден энэхүү уулзалтын үеэр Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах алсын хараагаа тодорхойлно гэв.

Тайвань ирэх онд удирдагчаа сонгох тул улс төрийн өндөр ач холбогдолтой жил болно гэсэн хүлээлт хаа хаанаа бий. “Хятад, АНУ аль аль нь 2024 оны нэгдүгээр сард болох Тайванийн удирдагчийн сонгууль, мөн оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна. Эдгээр сонгууль нь хоёр улсын харилцаанд тодорхой бус байдал үүсгэж болзошгүй” гэж стратеги болон олон улсын судалгааны “China Power” компанийн захирал Бонни Лин хэллээ.

ДЭЛХИЙН МӨРГӨЛДӨӨН ДЭХ ХЯТАДЫН ҮҮРЭГ

Украин дахь дайн болон Израиль, Хамасын мөргөлдөөнд Хятад ямар хариу үйлдэл үзүүлэхийг АНУ анхааралтай ажиглаж буй.

Тодруулбал, Украин дахь дайн эхэлснээс хойш Хятад улс Орост дэмжлэг үзүүлэх вий гэсэн болгоомжлолыг Цагаан ордон хүргэсээр иржээ. Түүнчлэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнд ч Хятадын үүрэг, оролцоо байгаа гэдгийг АНУ онцолсон юм. Газын зурвас дахь мөргөлдөөн эхэлснээс хойш Ирак, Сири дэх АНУ-ын баазуудыг онилох болсон Ирантай Хятадыг холбоотой гэж үзэж байна.

Иран улс Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг алдагдуулж, хурцатгах үйл ажиллагаа явуулж буй нь Хятад тэргүүтэй хариуцлагатай этгээдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг Байден Хятадын даргад сануулах ажээ. Хоёр улсын харилцааныхаа хүрээнд Хятадын тал Ираны засгийн газарт энэ асуудлыг шууд хэлэх боломжтой гэж АНУ үзэж байна.

МӨРГӨЛДӨӨНӨӨС ЗАЙЛСХИЙХИЙН ЗЭРЭГЦЭЭ ӨРСӨЛДӨХҮЙ

АНУ нь Хятадтай харилцах харилцаагаа ихэвчлэн өрсөлдөөн гэж тодорхойлдог. Тэгэхээр хоёр улсын дээд албан тушаалтнууд харилцааг зөрчилдөөн болгохгүйгээр хэрхэн зохицуулах талаар хэлэлцэх нь уулзалтын гол цөм юм. Арми хоорондын харилцаа холбоог сэргээх нь энэхүү өрсөлдөөнийг үр дүнтэй удирдах арга зам ажээ.

ФЕНТАНИЛ

АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн сард фентанил, метамфетамины үйлдвэрлэл, нийлэг опиоидын түгээлт, тэдгээрийг үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын борлуулалт зэрэгтэй холбоотойгоор Хятадын компаниуд болон иргэдэд найман яллах дүгнэлт үйлджээ. Энэ удаагийн уулзалтаар фентанилын яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч магадгүй гэж хүлээж байна.

Байдены засаг захиргаа хар тамхи хилээр нэвтрүүлэхийг дэмжих бодлого баримталдаг. Тиймээс АНУ-ын өмнөд хил дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Байден Бүгд найрамдах намынханд байнга шүүмжлүүлдэг. Байден фентанилын асуудлыг хэрхэн зохицуулахаас 2024 оны кампанит ажил нь хамаарна ч гэж зарим ажиглагч үзэж байна.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

>

Avatar

Нэргүй 2023-11-16 202.126.89.204

Өө ингээд болоо юу? Тэртээ тэргүй хятадад хориотой мансууралгч, байлдаж байгаа улсууд хүртэл хийж л байдаг цэргийн хэлэлцээр. Уг нь Тайван, Өмнөд хятадын тэнгисийн хямрал гээд улс төрийн шийдэл гаргах асуудлууд яах нь уу?! гэж хүлээж байлаа. Урамгүй юм

Avatar

зочин 2023-11-16 202.126.88.89

Барууныхан ОХУ, БНХАУ-ыг устгах, дэлхийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг дарж,ганцаар захирах, бусдыг колончилж мөлжих зорилгоосоо салаагүй нөхцөлд ,америк хятадын хэлэлцээ яаж урагшлах, харилцаа яаж сайжрах билээ. Дэлхий яаж өөдлөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж