СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2023 оны 11-р сарын 15-ны өдөр
№ RFP23-1265
ХААН Банканд принтерийн хор, цаас, бусад бичиг хэргийн материал бэлтгэн нийлүүлж, хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бэлтгэн нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний төрөл. Үүнд:
- Бичиг хэргийн материал
- Принтерийн хор
- Бичгийн цаас – А4
- Терминал цаас
- Бусад материал
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 30,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bidding@khanbank.com хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP23-1265 дугаарыг заавал бичнэ.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6
Стадион Оргил-1, ХУД -25, Ш/Х-192,
Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой
мэдээллийг bidding@khanbank.com
хаягт хандаж авна уу.