Д.Ганбат: Б.Ганхуягаас үг сонсох ёстой

Д.Ганбат: Б.Ганхуягаас үг сонсох ёстой

Д.Ганбат: Б.Ганхуягаас үг сонсох ёстой

Нүүрсний сонсголыг зохион байгуулах УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.11.15/ боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягаас нүүрсний хулгайн асуудлыг тодруулах, мөн нүүрсний том хулгай гарах үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтнуудад хилийн хориг тавих ёстой” гэсэн асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдахаас нь эхлээд ажилласан, одоо цагдан хорих байранд хоригдож байгаа Б.Ганхуягийг яаралтай дуудаж, нөхцөл байдлыг тодруулж асуух хүсэлтэй байна.

Түр хорооны хурлаа маргааш үргэлжлүүлээд  энэ нөхрийг дуудаад асуучихвал иргэд ч хүлээж байна, бид ч нэг ажил амжуулаад авчихна. Б.Ганхуягийн үгийг нь сонсох ёстой. Одоогоор шүүх дээр хэрэг нь очоогүй байна. Тэгэхээр дуудаад асуух бүрэн боломжтой. Миний энэ саналыг дэмжиж өгөөч, гишүүд ээ. Бид ганц шинжээч тойроод яваад байж болохгүй.

Хоёрт, хэд, хэдэн хүн дээр хилийн хориг тавих шаардлагатай юм уу гэж бодож байна. Тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд нарт хилийн хориг тавьсан нь зөв байх. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш байх ёстой. Ард түмэнд мэдээллийг бүрэн өгөх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүст хилийн хориг тавъя. Тийм албан бичгийг өнөөдрийн дэд хорооны хурлаас гаргах ёстой.

Төмөр замд хийсэн аудитын дүгнэлт гарсан байна, гишүүд тавиад эхэлж. Төмөр зам, оффтейк гэрээ зэргийг эрх бүхий байгууллага болох аудитын газар шалгаад дүгнэлтээ гаргажээ. Энэ байгууллага ажлаа хийгээд байдаг, бид харин 5 сар болоход ажлаа хийгээгүй байна. Шинжээч тойроод яваад байна.

Хууль зүйн сайд хоёр хүнээр дэд хороог ахлуулсан нь төр засгаас хэр их анхаарал тавьж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Тийм учраас миний гаргасан саналыг дэмжиж өгнө үү.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Түр хорооны өнөөдрийн хурлаар хянан шалгагчийг татах солих, шинжээч нэмэх хасах гэдэг асуудлаа л ярьж байна . Шинжээч томилох эс томилох гэдэг асуудал  түр хорооны сүүлийн хэдэн ч хурлын асуудал болчих вэ. Гэтэл түр хорооны хурал арванхоёрдугаар сарын 4-нд гээд товлочихсон, ердөө хоёр долоо хоногийн дараа болно.  Одоо томилогдож байгаа шинжээч,  хянан шалгагч нар сайн ажиллах боломж байна  уу. Энэ сонсгол 2023 он дотроо амжихааргүй боллоо гэдэг үндэслэлээр хойшлуулчих вий дээ.

Хоёрт, нэг л их шинжээчийг халлаа, солилоо болох юм. Өчигдөр тавьчихаад өнөөдөр буцаан татлаа л гэх юм. Энэний цаана сонсголыг цаг хугацаанд нь явуулахгүй байх сонирхол яваад байгаа юм биш биз.

Гуравт, шинжээч томилохоор Сангийн яамнаас баахан хүмүүс оруулаад ирэх юм. Тухайлбал, Сангийн яамныТөрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нүүрсний будилаан гарч байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Нүүрсний хулгайг хуулийнхан шалгаж эхэлсний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч болсон. Гэтэл одоо шинжээч хянан шалгагчаар санал болгож байгаа нь энэ бүгдийн цаана зарим асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах, заримыг нь хаацайлах нөхцөл бололцоо бүрдэх гээд байна. Шинжээч хянан шалгагч томилно гэдэг асуудлаа хардлага сэрдлэггүйгээр явуулах гарцыг хайх ёстой биш үү.

Шинжээч, хянан шалгагчаа хаалттай тодруулдаг, Сангийн яамнаас хэдэн хүн тавьдаг. Сонсгол зохион байгуулах бүрэлдэхүүнд ашиг сонирхол орох юм бишүү. Хараат бусаар ажиллах шинжээч, хянан шалгагчийг оруулж ирье л дээ гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XT 2023-11-15 216.38.195.74

bainga nyraajclj ?; ?

Avatar

galzyychyyduin zasaglal gj XT ; ? 2023-11-15 216.38.195.74

taramdcan, w umchilj XT ymxuipyylj, xolildson; goojyylsan, xynui ymuig yleej blr bolgoj dampyyryylsan. chaavaas gaygeer bainga xylgailj uim zasaglal yu bailaa

Avatar

xsgyi dardagc; 10, delgyyrt CJ ard ni ,; lumit4 2023-11-15 216.38.195.74

in bainga xylgai securitygeer, shyyxuin shuidbergyi xaritsyylax yumgyi, denjuin 1000 tsagdaantsaruin zyragi.

Avatar

xylgaichduin gyilagchlaluin zasaglal nyraajXT 2023-11-15 216.38.195.74

Palm barsygko medee bichij+1 transhaani ; ?

Avatar

Нэргүй 2023-11-15 202.131.225.242

Аюурсайхан ганхуягийн хулгайн бүлэглэл МУ ын эдийн засгийг сөхөртөл валютын ханшийг 2500-3500 төгрөг болтол гударсан байна лээ шүү. Тэдний хулгай луйвар монгол айл бүрт эдийн засгийн дарамт болж байгаа шүү. ЭТТ д БЭТ томилогдсоноос хойш нүүрсний экспорт яаж нэмэгдэж МУ д орж ирж байгаа долларын урсгал яаж нэмэгдэж байгааг харцгаа. Ганхуяг өнөөдөр хүртэл ЭТТ д байгаад хулгайгаа хийж байсан бол өнөөдөр долларын ханш 5000 хүрсэн байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.131.225.242

Өөрөө оочсон хүүхэд уйлдаггүй юмаа. Б.Ганхуяг ямбаа эдэлсэн бол одоо хохирогчийн дүрд тоглож хэлмэгдсэн болж жүжиглээд байлгүй ялаа эдэл. Ах дүү хүргэн бэр эхнэр хүүхдтэйгээ нийлж төрийн өмчийг өчнөөн цусалсан байх чинь лээ. 20 Хаус бүхий хороолол, тэмээтэй хөшөөний дэргэд том оффиссын байр гээд чацага алдтал гударсан байна лээ шдээ. Зөвхөн тэр оффисын барилгынх нь ганц хоёр давхарыг сүүлийн хоёр жил түрээсэлсэн орлого гэхэд 3,4 тэрбум төгрөг гэж байна лээ шдээ.

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.225

80955877

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.225

SEXSDI809TT877

Avatar

zochin 2023-11-15 76.67.107.193

Ер нь гэмтэн гэж нэг нөxөр барьчxаад тэрний үгийг сонсоxгүй юм бол энэ чинь юу юум бэ,
тэр бүү xэл үxэx xүний үгийг сонс гэж үг байдаг биздээ.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Г 2023-11-15 202.9.46.31

Үнэээн нүүрсний хэргийг замхруулахын тулд Сангийн яамнаас ямар ч хэрэггүй шинжээч хянан шалгагч нарыг томилж байна энэ хэрэг ингээд дашийн шог боллоо доо хайран юм

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.88.83

МАН-ын хан байсан цагт энэ хулгай илрэхгүй хулгайч хулгайч аа барьдаггүй юм а

Avatar

Зочин 2023-11-15 66.181.160.91

МАН аар МАН ийг бариулна гэж байхгүй шдээ.. Хулгайчаар хулгайчийг бариулна гэж байхгүй шдэээ….Ирэх сонгуулиар АН ийг сонгоод МАН ийг нухуулах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.225

DYYDLGN MERGJLN80955877

Avatar

Зочин 2023-11-15 59.153.114.221

хотгор шанагын хулгайч дервед новшийг шалгаачээ

Avatar

zochin 2023-11-15 76.67.107.193

XУУЛИЙН ДАГУУ ГЭВЭЛ ӨНӨӨГИЙН БҮX XЭРЭГ ШИГ ҮҮЛ ШИГ ЗАМXРАНА, ШУУД XОРИX XЭРЭГТЭЙ !!!

Avatar

zochin 2023-11-15 76.67.107.193

XҮРЭЛБААТАРАА ШАЛГА-XОТГОР ШАНАГА !!!

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.225

S XN80955877

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.187.92

Нүүрсний хэрэгт Ганхуягийн мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Тэрийг л үг хэлэх гэхээр л батирчих гээд эрх баригчид эвгүйтээд байгаа бололтой. Мэдүүлгийг нь сонсох хэрэгтэй. Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагийн мөнгө шилжүүлж бэлнээр авсанасуудлыг яагаад шалгахгүй байнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж