Байр суурь: Хавдрын туяа эмчилгээний хүртээмж сайжирч байна

Байр суурь: Хавдрын туяа эмчилгээний хүртээмж сайжирч байна

Байр суурь: Хавдрын туяа эмчилгээний хүртээмж сайжирч байна

Хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Гэвч эмчилгээний тоног төхөөрөмж, орчин үеийн оношлох хэрэгсэл болоод хүний нөөц дутагдалтай хэвээр. Тиймээс хавдрын эмчилгээнд орчин үеийн технологийг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төв болон эмч, судлаачдаас байр суурийг нь тодрууллаа.

Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.МИНЖМАА:

-Туяа эмчилгээ үүссэн цагаас хавдрын голомт дээр хамгийн өндөр тунг өгч, эргэн тойрны эрүүл эд эрхтэнг нь дээд зэргээр хамгаалах зорилготой байсан. Одоо ч хэвэндээ. Тэгэхээр туяа эмчилгээний шинэ технологи бүр энэ зорилгод чиглэдэг гэсэн үг. 2019 онд шугаман хурдасгуурыг Монгол Улсад анх удаа суурилуулж гурван хэмжээст хавдрын туяа эмчилгээг нэвтрүүлснээс хойш нийт 4000 гаруй өвчтөний эмчилгээг тус аппаратаар хийсэн байдаг. Энэ хугацаанд бид дараагийн шатны илүү өндөр нарийвчлалтай шугаман хурдасгуур бүхий туяа эмчилгээг хийх зорилт тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнөх хоёр шугаман хурдасгуур дээр нэмэлт шаардлагатай тоноглолуудыг хийж, гадаадын олон экспертүүдийн зөвлөгөөг авч, дотоодын эмч мэргэжилтнүүд ч холбогдох сургалтуудад урт, богино хугацаагаар суралцсан. Танхимын болон онлайн олон сургалтад эмч, мэргэжилтнүүд суралцсанаар эрчмийг тохируулах туяа эмчилгээ, нуман туяа эмчилгээ гэх хоёр шинэ технологийг ХСҮТ нэвтрүүлээд нэг жил болж байна.

Харин өнөөдөр АНУ-ын Вашингтоны их сургууль, Анагаах ухааны их сургууль, Австралийн өндөр хөгжилтэй төвүүдийн техникч, эмч, физикч нар өөрсдийн зардлаар монгол өвчтөнүүдэд туслах гээд нэг зорилт тавьж, туршлагаа хуваалцаж байна. Ингэхдээ хавдрын эмчилгээнд өөрсдийн дөнгөж нэвтрүүлээд байгаа шинэ эмчилгээ, технологиудын туршлагаа солилцож байгаа юм.

Эрчмийг тохируулах туяа эмчилгээ гэдэг нь өмнөх шатны технологитой харьцуулахад илүү олон чиглэлээр цацрагийг хавдар дээр өгдөг. Ингэснээр нэг эрчмээр очдог байсан цацраг одоо олон чиглэлд өөр, өөр эрчмээр очиж хавдрын голомт дээр буюу байг нарийн хэлбэржүүлэн хавдрыг эмчилж байгаа онцлогтой.

Өөрөөр хэлбэл, хавдрыг эдгээх чадамж сайжирч, эрүүл эд эрхтнийг илүү сайн хамгаалж эмчилгээний гаж нөлөөллийг бууруулах сайн талтай. Олон улсын туяа эмчилгээний төвүүд эрчмийг тохируулах эмчилгээг өргөн хүрээнд ашиглаж байгаа. Бид 20-30 жилийн өмнөх технологийг одоо л гүйцэж байна. Сүүлийн 3-4 жилд хавдрын эмчилгээнд багагүй ахиц гарлаа. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудын хийж байгаа нарийн технологи бүхий туяа эмчилгээг хараахан нэвтрүүлээгүй байгаа ч тодорхой зорилт тавьсан. Цаашид хавдрын эмчилгээний технологиудын хойноос биш олон улстай мөр зэрэгцэж явах том зорилготой ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТУСГАХ УЛСЫН ТӨСӨВ ХАНГАЛТТАЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ

ХСҮТ-ийн захирал Н.ЭРДЭНЭХҮҮ:

-Хавдрын туяа эмчилгээний хүртээмж, чанар харьцангуй сайжирч байна. Ингэснээр гадаадад өндөр өртөгтэй тус эмчилгээг хийлгэж чаддаггүй байсан хүмүүс дотооддоо эмчлүүлэх бүрдэж байгаагаар онцлог. Хутгагүй мэс засал буюу тархины гүний хавдар, элэгний хавдрыг эмчилдэг байсан аппаратны шинэ төрлийн технологи ХСҮТ-д нэмэгдэж байна.

Аппаратны хувьд бидэнд нийт зургаан ширхэг хэрэгтэй. Одоогийн байдлаар хавдрыг эмчлэх нийт гурван аппараттай бид үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр яах аргагүй шинэ технологийн хэрэгцээ байгаа. Ирэх хавраас бид шинэ технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.

Эрүүл мэндийн салбарт тусгах улсын төсөв хангалттай байж чаддаггүй. Туяаны нэг ч аппаратыг Монгол Улс аваагүй. Олон улсын цөмийн агентлагийн болон гадаад улс орны тусламж дэмжлэгтэйгээр авсан. Засгийн газрын зүгээс хөнгөлөлт, тусламж авах нөөц боломжийг бий болгоход дэмжлэг л үзүүлж ажиллаж байгаа гэсэн үг. Цаашид Монгол Улсын эдийн засаг сайжирвал тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдэх байх.

Хавдар судлаач эмч хоёр жилийн хугацаанд суралцаж хавдар судлаач эмч болдог. Үүний дараагаар зургаан сарын хугацаанд туяа эмчилгээг эзэмшдэг. Боловсон хүчний хувьд чадавхжих, нэмэгдэх бүрэн боломжтой.

 

ХӨГЖИЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ХУВЬД ХАВАР СУДЛАЛ, ЭМНЭЛЗҮЙ ХӨГЖИЖ БАЙНА

Вашингтоны их сургуулийн Доктор HIRAM GAY:

-Хавдрын эмчилгээнд эрчмийг тохируулах туяаг ашигласнаар илүү хэлбэржүүлсэн талбай буюу байд цацрагийг олгож, хавдарт өндөр тун өгч, эрүүл эд эрхтэнг хамгаална гэсэн үг. Эрчмийг тохируулах туяа эмчилгээг ихэнх улс орон ашиглаж байна. Шаардлагатай хүмүүст хамгийн сүүлийн үеийн эмчилгээнүүдийг хийж байгаа.

АНУ-д ялгаагүй шинээр хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн тал нь туяа эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай болдог. Тодруулбал, хавдраар оношлогдож байгаа хүмүүс аль нэг шатандаа заавал туяа эмчилгээнд орор шаардлагатай.

Хувьчилж авч үзвэл хавдраар оношлогдсон хүмүүсийн 50 орчим хувь нь туяа эмчилгээнд хамрагддаг. Харин Монголд өвчтөнүүдийн 12-13 хувь нь туяа эмчилгээнд хамрагдаж байна. Манай хувьд хавдар судлалын үндсэн нэг том төв болон салбар эмнэлгүүдтэй. Жилд дунджаар 2000 орчим өвчтөн эмчилдэг. Хөгжиж байгаа Монгол Улсын хувьд хавар судлал, эмнэлзүй хөгжиж байна. Хүний нөөцийн хувьд ч маш чадварлаг болж байгаа учир ойрын жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

tsagaaaa; 2023-11-16 216.38.195.74

-gyilagchnizz;

Avatar

Нэргүй 2023-11-16 202.126.89.204

Юун туяаны 3 аппарат вэ? Өнгөрсөн өвөл л 2- хон нэг нь гадаадын худалдсан байгууллагын зөвшөөрөлгүй засаж чадахгүй байна гээд нэг аппарат дээрээ алалцуулж байсан биз дээ?! Бас энэ талаар сайтууд мэдээлж байсан. Ингэж бүлтрээд байвал өө болж байгаа юм байна гээд ЗГ дэмжихгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж