НАТО-г эмэгтэй хүн удирдах уу?

НАТО-г эмэгтэй хүн удирдах уу?

НАТО-г эмэгтэй хүн удирдах уу?

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн аравдугаар сард дуусах байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэг жилээр сунгасан. Тэгвэл Столтенберг огцорсон нөхцөлд НАТО-г удирдах хүсэлтэй хүн гарч иржээ.

Тодруулбал, Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас Мягмар гаригт НАТО-гийн дээд албан тушаалыг авах сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

ОХУ-ын Украин дахь дайн, Хятадын цэрэгжилт болон шинээр гарч ирж буй геополитикийн сорилтуудтай тулгарсан энэ үед хүйтэн дайны үед байгуулагдсан цэргийн эвсэлийг эмэгтэй хүн удирдах санал онцгой анхаарал татаж байна.

"Европт, ялангуяа Эстони зэрэг Балтийн болон Зүүн Европын орнуудын удирдагчдын дунд Украины дайны хүчин чармайлтыг дэмжих АНУ-ын дэмжлэг улам бүр ганхаж байна гэсэн санаа зовнил их байгаа.

Дээр нь Атлантын далайн хоёр эрэгт Украин, Орос хоёр тулалдааны талбарт зогсонги байдалд орж байна гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсэн" зэргийг Кажа Каллас онцолжээ.

Тэрбээр Украин энэ дайнд ялж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Кажа Каллас саяхан АНУ-д айлчилж, Жо Байдены засаг захиргааны албаныхан, хууль тогтоогч нартай уулзаж, дэлхийн энх тайван удаан оршин тогтноход АНУ-ын дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-16 202.179.24.187

НАТО улам харгис болно. Яагаад гэхээр эмэгтэй хүн эрчүүдийг бодвол илүү харгис.

Avatar

Нэргүй 2023-11-16 66.181.180.219

эстоны ваффен сс хойчис натог тэргүүлж эхлэх нь дээ.оросын эсрэг загалмайтны дайн өрөх нь дээ

Avatar

зочин 2023-11-16 66.181.190.28

Гайхалтай Орос орон минь

Avatar

Дэл 2023-11-16 202.55.188.94

Энэ дайнаа зогсоох талаар анхаарчээ

Avatar

Оноч 2023-11-16 202.5.205.34

юу гэждээ…эрх ашиг хангагдтал тэгээд яваад бна. Оросыг дутуу үнэлсэн. Орос ингээл байлгаад бна. Дэлхийг самарч эхэлсэн. Бүр 100 жилийн өмнө дэлхийг самарч чадаж байсан улс, одоо бол бүр чадна. үүнийг тооцох хэрэгтэй. Сталин чинь бүр хятад улсыг хүртэл байгуулсан хүн юм билээ шүү.

Avatar

Гомбо 2023-11-16 209.89.142.86

Харин тэгээд нохой байгаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж