Сүхбаатар дүүрэг халтиргаа арилгах бодис авах 100 саяын тендер зарлажээ

Сүхбаатар дүүрэг халтиргаа арилгах бодис авах 100 саяын тендер зарлажээ

Сүхбаатар дүүрэг халтиргаа арилгах бодис авах 100 саяын тендер зарлажээ

Замын халтиргааг арилгахын тулд давс биш хужир цацсан гэх гомдол өнгөрсөн жил дагуулсан. Харин энэ жил тус ажлыг хариуцсан газрууд нь хариуцлага алдахгүйн тулд бэлтгэлээ эртлэн базааж байна. Тодруулбал, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газрууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цас хайлуулах байгалийн давс худалдаж сонгон шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сард зарлаад байсан.

Өнөөдөр мөн Сүхбаатар дүүргээс халтиргаа гулгаа арилгах бодис авах 100 сая төгрөгийн тендер зарлажээ.

Давс, бодисыг нийлүүлэлтэд хэрхэн хяналт тавьдаг талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтний өгсөн мэдээллээр, нийт 15 байгууллага, ТҮК болон хувийн компаниуд гэрээгээр ажил үйлчилгээ эрхэлж байна. Тухайн нийлүүлэгч байгууллага өөрсдөө худалдан авалтуудаа хийж байгаа. Орон нутгийн болон төрийн өмчит болон дүүрэг, хот тохижилтын газрууд бол тухайн тендерийн хуулийн дагуу худалдан авалт хийдэг.

Нийлүүлэгч байгууллагуудын авчирсан давсыг холбогдох лабораторийн шинжилгээ болон холбогдох гэрээнд заасан заалтын дагуу хүлээн авдаг. Ирсэн давсыг шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлээд үзүүлэлтүүдийг нь тодорхойлон гаргадаг.

Мэргэжлийн лабораториудын дүгнэлт болон үзүүлэлтүүдийг дүгнэн ажиллаж байгаа. Худалдан авах ажиллагаа зарлаад тухайн тендерт шалгарсан байгууллага шаардлага хангасан давс, бодисыг нийлүүлэх үүрэгтэй. Хэрэв давс биш хужир байвал хүлээж авахгүй. Төрийн худалдан авалтад хужир болон өөр зүйл авах асуудал байж болохгүй. Холбогдох чанарыг шаардлага хангасан давсыг хүлээн авна. Тодорхой хүлээн авах холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцно. Давс биш өөр зүйл худалдан авсан бол холбогдох чанарын шаардлага хангасан давсыг нийлүүлэх. Мөн хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэж улсыг хохиролгүй болгуулах зэрэг зохицуулалттай гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.191.201

Давс болон химийн бодистой цасаа Туул голд нийлүүлж ундны ус бохиртдог. Тиймээс бодис авахад зарцуулдаг мөнгөөрөө цас орсон даруйд арилгах машин авах, мөн улирлын чанартай гэрээт ажиллах хүчийг дорвитой цалинжуулахад зарцуулах нь зүйтэй.

Avatar

И 2023-11-15 66.181.161.252

өнгөрсөн жил хужир нийлүүлсэн, авсан асуудлаар ямар хариуцлага тооцсон талаар бичээч. Одоо тендер зарладаг сонин л бна ?

Avatar

Нэргүй 2023-11-15 2.27.103.16

Монголоор ойлгомжтой, зөв найруулж бичиж сураач.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж