"Чингис хаан" банкинд 2.3 тэрбумыг байршуулсан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ

"Чингис хаан" банкинд 2.3 тэрбумыг байршуулсан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ

"Чингис хаан" банкинд 2.3 тэрбумыг байршуулсан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Б.Баяндэлгэрээс гадна тус компанийн ерөнхий нягтлан бодогч Л.Халиун эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрсдлийн сангийн мөнгөн хөрөнгөнөөс 2.3 тэрбум төгрөгийг Чингис хаан банкинд байршуулж, бусдад давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

“Гашуунсухайт авто зам” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 2019 онд гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баяндэлгэрийг томилсон байдаг. Б.Баяндэлгэр нь санхүүч мэргэжилтэй бөгөөд улсад 30 гаруй жил ажилласан. Тэрбээр Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлсэнээр "Энержи ресурс" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК, "Таван толгой" ХК-иудын оролцоотойгоор 2014 оны зургадугаар сарын 27-ны өдөр "Гашуунсухайт авто зам" ХХК нэртэйгээр шинэчлэгдэн байгуулж, замын хариуцагчаар ажилладаг.

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БНХАУ-ын иргэн “Ш” нь давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтан “У”, “Б” нарт хахууль өгөхийг завдсан гэх;
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлдэг гэх;
  • Төрийн өмчит “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Б”, “Х” нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.130

Налайхын хятадын э****з бацаан ЗД болоод ёстой бужигнццлсан. Одоо нүүрсэн дээр хулгай хийсэн гэж байна. Энэ бацаан эх орон гэж ойлголт байхгүй, Монголоор ч зөв үг, үсэг бичиж чадахгүй нэгэн. МАН гэдэг мафийн идэвхтэй гишүүн гэж л хардаг. Одоо ял өгсөн ч яах ч үгүй гараад ирнэ. Хүүкийн сүлжээний нэг зохицуулагч юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.89.238

Энэ хүн Гашуун Сухайтын гүйцэтгэх захирал байхдаа улсад 1 тэрбумын хэмнэлттэй ажилласан хүн шүү.
Юу ч мэдэхгүй шүүлтүүргүй итгэгчид нь тэгээд муулаад явна биз.

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.50

Ийм "завсрын үе"-ийнхэн төрийн өмчийг цуслаад дууслаа??!!

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.11.230

Darga l hiij baisan bol hulgaich avilgach gesen ug.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-15 66.181.161.61

Энэ чинь архаг авилгачин, хулгайч шүү дээ. Энэ хэд дэх хулгай, хэддэх шүүхийн ял нь вэ? Бараг тоогоо алдаж байна. Энэ эрх баригчдын байгаа царайг хар. Хаа байна, тэр хулгайчуудтайгаа хариуцлага тооцох, хаа байна авилгачдыг дахиад төрийн албанд ажиллуулахгүй гэсэн нь? Энэ Баяндэлгэр 2012 онд Налайхын засан ноён байхдаа Налайх хав йн бүх газрыг зарж баяжсан. Бүр байчихаад Чойрын засаг энэ хоёр Хятад иргэдэд газрыг өмчлүүлсэн хэргээр ганц худгийн хаалгыг татаж байсан.

Avatar

Зочин 2023-11-15 66.181.161.61

Ман гишүүдээ ялаас мулталдаг уламжлалаараа нэг л мэдэхэд ялаас чөлөөлөөд Тавантолгойн захирлаар тавьсан. Дараа нь энэ Гашуун Сухайтад томилогдсон. Хулгайч хэзээд хулгайчаараа дуусдаг. Хэзээд хулгайгаагаа хийсээр л явна. Нэг хийгээд орхичих юм байхгүй. Хулгайч хүн унтахдаа хүртэл нойр нь хүрдэггүй хаяа руугаа гараа шааж байж тайвширч унтдаг гэдэг. Амьдрал дээр үнэн л байна. Хулгайч хулгайгаа хийсээр л явна. Үхэн үхтлээ хийнэ. Ман ч дуусан дуустлаа хулгайчуудаа хамгаална.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.11.230

Yostoi n**** baina daa. Eh ornoosoo urvasan hulgaich baina sh dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж