"Чингис хаан" банкинд 2.3 тэрбумыг байршуулсан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

"Чингис хаан" банкинд 2.3 тэрбумыг байршуулсан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ

"Чингис хаан" банкинд 2.3 тэрбумыг байршуулсан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Б.Баяндэлгэрээс гадна тус компанийн ерөнхий нягтлан бодогч Л.Халиун эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрсдлийн сангийн мөнгөн хөрөнгөнөөс 2.3 тэрбум төгрөгийг Чингис хаан банкинд байршуулж, бусдад давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

“Гашуунсухайт авто зам” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 2019 онд гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баяндэлгэрийг томилсон байдаг. Б.Баяндэлгэр нь санхүүч мэргэжилтэй бөгөөд улсад 30 гаруй жил ажилласан. Тэрбээр Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлсэнээр "Энержи ресурс" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК, "Таван толгой" ХК-иудын оролцоотойгоор 2014 оны зургадугаар сарын 27-ны өдөр "Гашуунсухайт авто зам" ХХК нэртэйгээр шинэчлэгдэн байгуулж, замын хариуцагчаар ажилладаг.

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БНХАУ-ын иргэн “Ш” нь давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтан “У”, “Б” нарт хахууль өгөхийг завдсан гэх;
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлдэг гэх;
  • Төрийн өмчит “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Б”, “Х” нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж