Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрсөн Даваа гаригт хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд Батлан хамгаалахын яаманд цэрэгт татагдсан залуусын ар гэрийнхэн олноор хандаж байгаа аж. Гэвч одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй учир алба хаагч болоод үүрэг гүйцэтгэгчдэд хариуцлага тооцох тухай яригдаагүй.
Тэгвэл тухайн цэргийн ангид алба хаагч болоод үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн хариуцлага алдсан, ёс зүйгүй үйлдэл гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол бүхий л шатны албан тушаалтан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуцлага хүлээхээ мэдэгдлээ.
Мөрдөн байцаах албанаас өгсөн мэдээллээр тухайн цэргийн ангид байсан нийт найман камерын бичлэгийг цагдаагийн байгууллага хуулсан бөгөөд дүрст бичлэгүүдтэй ар гэрийнхнийг нь өнөөдөр танилцуулсан. Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, болж байгаа үйл явдлын талаар бүх мэдээллийг авсан. Одоогоор шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Хэрэв гэмт хэргийн шинж тогтоогдвол цэргийн анги болон бүх шатны албан тушаалтан хариуцлага хүлээнэ.
Би ч мөн хариуцлага хүлээхэд бэлэн.
Цэргийн ангид дэглэлт байхгүй. Цэргийн нас барсан шалтгааныг шүүхийн байгууллагын дүгнэлт гарч байж л мэднэ. Тиймээс худал, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэсэн юм.
Харин амиа алдсан хүүгийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдэгдээд буй.
Холбоотой мэдээ