"Богд ууланд отог нэрээр орон сууцны хороолол боссон нь үнэн"

"Богд ууланд отог нэрээр орон сууцны хороолол боссон нь үнэн"

"Богд ууланд отог нэрээр орон сууцны хороолол боссон нь үнэн"

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2023.11.15/ болж, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг төсөл нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл юм байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-МАН-ын бүлгийн шийдвэр, Ерөнхий сайдын шийдвэр ч гарч, эл төслийг яаралтай оруулаад ирсэн Түгжрэлийн асуудлыг хуулиар шийднэ. Ардчилал хүний эрх яриад байгаа боловч Улаанбаатар хотдоо хямралын байдалд орсон. Шийдлийнх нь хуулийг оруулаад ирэхээр тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гээд шалтаг тоочоод хойшлуулбал энэ хүмүүсийг буруутгаад байх эрхгүй болно. Чадна гэж байгаа дээр нь хуулийг нь батлаад явуулах хэрэгтэй. Хөл нь тушаатай, гар нь хүлээтэй байхад араас нь зодоод байвал наад хүмүүс чинь хаашаа явах юм. Дараагийн Засаг даргыг огцруулна, юу шийдэх юм.

Онцгой хямралын нөхцөл байдалд орсон байгаа нөхцөлд онцгой хямралын үед хэрэгжүүлэх менежментийг нь батлаад өгөх хэрэгтэй.  Хууль зөвхөн Улаанбаатар хотод үйлчлэх зохицуулалт биш байх. Хараа голоор гарангуут Дархан- Уул аймгийн хоёрдугаар багийн иргэд амьдардаг.  Тэнд 5000, 6000 айлын газар олгочихсон. Гэтэл сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй, цахилгаан байхгүй, зам байхгүй. Төлөвлөлт байхгүй. Энэ асуудлыг дээрх хуулиар шийдэж болох уу.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл маань хотод үүссэн асуудлыг зохицуулах юм.

Газрын асуудал замбараагүй байгаа. 2002 оноос эхлээд дэд бүтэцгүй газар газар олгож ирснээс болоод маш их асуудал үүссэн. Цаашдаа дэд бүтэц татсан газрыг өмчлөх асуудлыг ул суурьтай ярихаас аргагүй. Засгийн газраас өргөн баригдсан Газрын тухай хуулийн төсөл энэ концепциор боловсруулагдсан. Тэгэхээр таны яриад байгаа иргэдийн асуудлыг Засгийн газраас боловсруулсан Газрын тухай хуулиар зохицуулна гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Газрын наймаа хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.  Бүгдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулаарай. Албан тушаалтанд нөлөөлсөн хувийн хэвшлийнхнийг бас шалгуулах ёстой.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Гэр хорооллоо яаралтай дахин төлөвлөх хэрэгтэй байна. Өвөл нь зураг төслөө хийгээд дөрөв, тавдугаар  сард бүтээн байгууллатын ажлаа эхлүүлдэг баймаар байна. Цаашдаа бүх шатны Засаг дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлж, ажлаа хийх боломжоор нь хангаж өгөх ёстой. Цагаа тулахаар Засаг дарга,Тамгын газрынхан, харьяа агентлагууд нь  хариуцлага хүлээдэг.

Яармагийн асуудал хүндэрсэн, баахан орон сууц барьчихсан.  Сургууль, цэцэрлэг нь байдаггүй. Дэд бүтэц нь яаж явж байгаа нь тодорхойгүй. Нийслэл Улаанбаатар хот тусгай хамгаалалттай газар нутгаа өөрсдөө олгоод, төлөвлөлтөө хийгээд явах ёстой. Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хамаг эрх мэдэл нь оччихоор асуудал үүсгээд байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам газар л олгодог болохоос  хот төлөвлөлтийг  хийдэггүй. Эцэстээ энэ чинь түгжрэлийн том асуудал үүсгэж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Томоохон бүтээн байгуулалт болон зураг төслийн холбогдох төсвийг нийслэлийн 2024 оны төсөвт суулгаж, бэлтгэл үе шатыг яаралтай хангах. Барилгын сезон эхлэх үед зарим ажлыг эхлүүлэхээр үе шаттай төлөвлөөд явж байна. Нийслэлийн ирэх жилийн төсвийг камержуулалт болон газар чөлөөлөлт, зам, гэр хорооллын холбоос замуудын бүтээн байгуулалт гэсэн үндсэн ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн.

Тусгай хамгаалалттай газар нутаг дээр Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр үеийн үед маргаантай явж ирсэн.  Богдхант дархан цаазат газарт отог нэртэй орон сууцны хороолол боссон нь үнэн. Бодит пакт. Тэнд барьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд гардаггүй. Хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнүүд үзүүлэх шаардлагатай байдаг. Сургууль, цэцэрлэг барих уу үгүй юу, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцүүлэх үү, үгүй юу гэдэг нь одоо ч хууль эрх зүйн хувьд тодорхойгүй явж байна.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Энэ хуульд нэгдүгээрт, Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүс тогтоох. Хоёрдугаарт газрыг албадан чөлөөлөх,  гуравт, газрын маргаан таслах зөвлөл байгуулах. Дөрөвт эдэлбэр газрыг Засгийн газар олгодог байсныг НИТХ олгодог байх гэсэн зохицуулалтууд тусчээ. Хэрэгжүүлэхэд түвэгтэй. Нөхөн төлбөрөө яах вэ.  Үндсэн хуулиараа энэ хүмүүс өмчтэй байх ёстой. Энэ хууль гарлаа гэхэд дахиад шүүх дээр очно. Нийслэлээс үнэгүй авчихсан газар, хэд дамжуулаад өндөр үнээр авчихсан газар дээр ямар бодлого барих вэ. Маргаан таслах зөвлөл байх хэрэг байгаа юм уу.  Эцэстээ шүүх дээр л очно. Маргаан таслах зөвлөл чинь ажлыг хурдлах биш улам сунжрах тал руу нь болгочхож байгаа юм биш үү. Дамжлага хийчихсэн юм шиг л харагдаад байна. Эдэлбэр газрыг Засгийн газраас шийддэг байсан. Хэрэв нийслэлийн газрыг тэлэх бол өөр аймгийн газар луу орох болно. Та нар эдэлбэр газраа тэлнэ гэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай зөрчилдөнө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Эдийн засгийн тусгай бүс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байпдлын тухай хуулиар 2021 онд орж ирсэн ойлголт байгаа. Чөлөөт бүсээс арай өөр ойлголт. Дагуул хотууд дээр  эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөснийг өргөжүүлж нийслэл өөрийн нутаг дэвсгэр дээр байгуулъя гэж байгаа юм. Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн тусгай бүс тогтоохоор ажиллаж байна. Хүлэмжийн аж ахуй эрхэлж нарийн ногоогоор иргэдийг хангахад нь татварын дэмжлэг үзүүлдэг байх гэдэг ч юм уу. Зөв эхлүүлж чадвал Төв аймгийн Батсүмбэртэй нийлүүлээд дагуул хот ч байгуулах эрх зүйн үндэс цаашдаа бүрдэх юм гэж үзэж байгаа.

Маргаан таслах зөвлөл нь шүүхийн шатанд асуудлыг оруулахаас өмнө шийдвэрлэх зорилготой юм. Ингэж чадвал цаг хугацаа алдахаас сэргийлэхийн зэрэгцээ зардал хэмнэх сайн талтай. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ирж байгаа нийт өргөдлийн дийлэнх хувь нь газрын маргаантай холбоотой байгаа. Нийслэлийн Засаг даргын хуулийн хэлтэс шийдээд явахаар асуудлыг шийдсэн гэхэд хэцүү байгаа. Тийм учраас тал, талын төлөөлөлтэй мэргэжлийн хүмүүс орсон, Маргаан таслах зөвлөлөөр шүүхээс өмнө урьдчилсан байдлаар шийдээд өгвөл зардал гаргаж шийддэг асуудал буурна гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2023-11-15 202.21.97.90

богд уулыг орон сууцны нэг ч барилгагүй болгоод битүү мод тариад орой халзан болсон богд уулыг ой модтой болгоод тэр бум мод тарьсанд тооцох нь зөв

Avatar

Нэргүй 2023-11-15 124.158.65.11

Ой модруу орсон бүх газрыг хүчингүй болгоочээ, орц гарц нээгээчээ, нийгмээрээ шударга тэгш баймаар байна.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.179.40

Тэр отогуудаа буулгаж цэвэрлэх ёстой шүү

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.191.201

Нурааж дархан цаазат уулаа авармаар байна. Эсвэл тэнд амьдардаг хүмүүсээс жилийн 1 тэрбум төгрөгийн татвар авч байх нь зүйтэй.

Avatar

Иргэн 2023-11-15 79.210.175.16

Өөрсдөө л тэр хууль бус газар барьсан орон сууцандаа амьдардаг хүмүүс шүү дээ, юу ч яриа вэ дээ

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 188.162.254.12

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 2.27.103.16

Дийлэнх нь эрэгтэй, бараг бүгдээрээ хулгайч, луйварчид биз дээ? Тэднийг яагаад дурдахгүй байна вэ?

Avatar

Нэргүй 2023-11-15 203.98.76.4

ДЭЭР ДООРГҮЙ ХЭЗЭЭ ХОЙНО НЬ АРААС ЮМ ЯРИХ Л ДЭМИЙ ДЭЭ ….ХААН НЬ Ч ХААЛГА НЬ Ч ХАРЦ НЬ Ч БАЯД НОЁД НЬ Ч ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ БУЛТААРАА ХЭЗЭЭЭ АЖЛАА ЗӨВ ТӨЛӨВЛӨЖ УХААНТАЙ УХАМСАРТАЙ АЖИЛЛАДАГ БОЛОХЫНБЭЭ ЭНЭ УЛСАД…..? ХҮН БҮХЭН Л ӨӨРӨӨСӨӨ ӨӨР БУРУУТАН ХАЙСАН ӨӨГҮЙ ӨНДГӨН ХҮМҮҮС …..

Avatar

Л.Л 2023-11-15 66.181.166.134

пакт биш факт

Avatar

Нэргүй 2023-11-15 202.131.225.53

zawaan yumbe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж