Украины Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний гурван командлагчийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. "Украинская правда" хэвлэлд мэдээлснээр, Зэвсэгт хүчний эрүүл мэндийн командлагч Тетьяна Остащенко, "Таврия оператив" стратегийн бүлгийн командлагч Александр Тарнавский, командлагч Сергей Наиев нарыг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров огцруулах төлөвтэй байна.
Тетьяна Остащенкогийн хувьд Украины армид эмнэлгийн тусламж үзүүлэхэд оролцсон мэргэжилтнүүд болон сайн дурынхан түүнийг огцруулахыг шаарджээ. Харин Украины сөрөг довтолгооны фронтын нэгийг хариуцаж буй Тарнавский болон Сергей Наиев нарыг огцруулах шалтгаан тодорхойгүй байна.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр тэд 2022 онд Херсон мужийг батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцсон гол хүмүүсийн нэг байж болзошгүй ажээ.
Украины ерөнхийлөгчийн тамгын газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Хэрвээ гурван командлагчийг үнэхээр огцруулбал энэ нь зургадугаар сард эхэлсэн сөрөг довтолгоотой их бага хэмжээгээр холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ