Израилийн хүчин дүрвэгсдийн хуаранг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Израилийн хүчин дүрвэгсдийн хуаранг эзэлжээ

Израилийн хүчин дүрвэгсдийн хуаранг эзэлжээ

Израилийн цэргүүд Газын зурвасын ойролцоох дүрвэгсдийн хуаранг эзлэн авчээ. Цэргүүд Шати дүрвэгсдийн хуаранг бүрэн эзлээд, хот даяар чөлөөтэй хөлхөж байгааг армийн адмирал Даниел Хагари хэллээ. Израилийн арми сүүлийн өдрүүдэд Газын хойд хэсэгт хяналтаа тогтоож, хууль тогтоох байгууллагын байр, цагдаагийн төв байрыг эзэлсэн байна.

Батлан хамгаалахын сайд Йоав Галлант хэлэхдээ "Хамас бүлгийнхэн Газын хойд хэсэгт хяналтаа алдаж, Израиль ихээхэн амжилт олж байна. Израилийн хүчин засгийн газрын объектууд, сургууль, орон сууцны барилгуудаас зэвсэг олж, дайчдыг устгасан. Тэр дундаа Хамасын дунд шатны чухал командлагчдыг хөнөөсөн" гэлээ. 

Түүнчлэн Израилийн арми өнөөдөр /2023.11.15/ Аль-Шифа эмнэлэгт нэвтэрч, зорилтот ажиллагаа явуулж байна. Батлан хамгаалах хүчнээс мэдэгдсэнээр өнөө өглөө цэргийнхэн Аль-Шифа эмнэлэгт хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл, инкубатор зэрэг тусламж хүргэжээ. Тусламжаар авчирсан инкубаторын тусламжтайгаар дутуу төрсөн нярай хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлнэ.

Аль-Шифа нь 89 мянган м2 талбайтай бөгөөд Газын зурвасын хамгийн том эмнэлэгт тооцогддог. Энд яаралтай тусламж, нярайн эмнэлэг болон бусад нарийн мэргэжлийн нэгжүүд байдаг. Гэвч Газын зурваст мөргөлдөөн эхэлснээр тус эмнэлэг дүрвэгсдийн хуаран болж хувирчээ. Түүнчлэн Аль-Шифа эмнэлгийн эмч нар хамгийн хүнд хэцүү нөхцөлд өвчтөнүүдийн амь насыг аврах үүргээ баатарлагаар гүйцэтгэж буй тул Палестины тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болжээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж