М.Бадарчийн цолыг хэзээ хурааж, Ц.Бямба-Отгон цол нэмэх вэ?

М.Бадарчийн цолыг хэзээ хурааж, Ц.Бямба-Отгон цол нэмэх вэ?

М.Бадарчийн цолыг хэзээ хурааж, Ц.Бямба-Отгон цол нэмэх вэ?

Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадамд төрүүлсэн бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрэх нь ихэссэн. Энэ жилийн баяр наадмын төрүү бөх М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь А,Б сорьцоороо батлаглдаж нотлогдсон билээ. Халуун намраар эхэлсэн допингийн хэрүүл хахир өвөл ч үргэлжилж байна. Сүүлд гарсан мэдээллээр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо есдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан гэнэ. Улмаар үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн асуудлыг шийдвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн гэв. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй явна. Магадгүй М.Бадарч спортын арбитрт хандсантай холбоотой биз.

Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь наадмын зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм.

Процессын ямар алдаа байсныг бид та бүхэндээ “Жижиг чулуугаар томыг буюу буруутай хохирогч М.Бадарч” гэсэн нэртэй нийтлэлээр хүргэсэн.

Өмнөх явдлыг эргэн сануулбал, Э.Оюунболд арслан найман жилээр эрхээ хасуулсан ч спортын арбитрын шүүхэд хандан процессын алдаан дээр дөрөөлөн барилдах эрхээ сэргээлгэж байсан билээ. Тэгвэл энэ удаад ч М.Бадарч энэ замыг сонгосон бололтой. Төр анхнаасаа алдаа мадаггүй ажлаа хийсэн бол өдгөө Ц.Бямба-Отгон арслан цолтой бөхийн өргөөний анхны түрүүгээ өчигдөр/2023.11.15/ хүртээд зогсож байх байлаа. Одоо арбитрын шийдвэр хэзээ, хэрхэн гарахаас шалтгаалж, цол хураах, нэмэх асуудал яригдах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.185.164

допингийн будлиан хутгагч нар бадарчийг хорлосон муусайн луйварчид

Avatar

Зочин 2023-11-15 139.5.217.159

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн юунд нь өмөөрөөд байдаг байнаа.Тийм их хардаад бас өрөвдөөд байгаа юм бол мөнгө төгрөгөө цуглуулаад допинг хариуцсан байгууллагад санал өгөөд ДАХИАД ШИНЖЛҮҮЛЭЭД гаргаад ирээч .Сургаар , хардлагаар ДАЛИМЖУУЛЖ допингийн дэмжих хэрэггүй дээ. Допинг хэрэглээд барилдаад байна гэдэг бол ШУНАЛЫН ДЭВ , НЭР АЛДАР , ЭД ХӨРӨНГӨД ШУНАГЧИД МӨН. Уламжлал ёс байгаа хаяж нээнэ гэдэг тэр УЛС ҮНДЭСТЭН мөхөж байгаагийн илрэл юм.

Avatar

Зочин 2023-11-15 103.140.10.221

жагсаалд оролцохоор допинг хэрэглэсэнд тооцдог болжээ.

Avatar

Хүндэт засуул 2023-11-15 103.10.21.31

Бадарч болон бусад допинг хэрэглэсэн гэх бөхчүүдэд буруу өгөх ямарч үндэслэл байхгүй юм байна шүү.:Допингийг хянах байгууллагын эмч нар гэр. албан өрөөндөө энэ төрлийг бодис хадгалж байгаад баригдлаа. Бөхчүүдийг дарамталж, нэр төрийг нь зориудаар гутааж мөнгө олдог бүлэглэл байгааг монголчууд бүгд ойлголоо. Баталгаагүй юман дээр хэн нэгнийгээ буруутгаад яахав.

Avatar

зочин 2023-11-15 202.9.46.157

Үнэхээр сонин сэтгэлээтэй б**с долоогч алдар нэр цол хэргэм горьдогчид муухай зүйл хийхээс буцахгүй үе болжээ Допин шинжилгээг болих хэрэгтэй Бидний хүндэтгэн цэнгэн баясдаг бөхийн спортыг дарамтлан доромжилж оюун санааны дарамтанд оруулж бна

Avatar

Допинг Бадарч 2023-11-15 66.181.191.27

Ичдэггүй Бадарчийг эртхэн зайлуулаачээ. Бөхийн ариун өргөөнд опингтой бөх орох ёсгүй. Зайл.

Avatar

Зочин 2023-11-15 202.126.90.54

Бямбаотгон худлааа хов ярьж ыайна

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.160.66

Ерөнхийлөгч Хүрэлсүх ӨӨРИЙНХЭЭ гаргасан – гарын үсэг зурсан зарлигийг ХҮЧИНГҮЙ болгох ЗАРЛИГ гаргахаар ерөнхийлөгч биш , ямар Элбэгдорж , Баттулга байгаа биш , харин допингийн асуудал нотлогдовол ажлын хариуцлага алдсан тамгын газрын дарга болон түүнээс доош дооших " цүнх баригчдыг " ажлаас нь халж , бусад эд мөнгөний болон оюун санааны хохирлыг барагдуулах ЗАРЛИГ гаргах байх . Ер нь ч олон нийт ерөнхийлөгчөөсөө ТИЙМ л ШИЙДВЭР хүлээж

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.89.40

Хүрэлсүх новшийн зарлиг ч гэж дээ

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.88.116

хонгио Толгойтын хэн ерөнхийлөгч гэдэг юм хэдэн бөгсийг долоож амьдрагч нар юуюум гэхээс

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.145

зориуд будлаантуулсан байхаа

Avatar

зочин 2023-11-15 66.181.166.196

Угаасаа энэ үндэсний бөх гээч юманд үнэ хүнд, учир утга гэж юм байх аа больжээ, том биетэй, толгой муутай ч шуналтай улсын амиа тэжээх арга төдий

Avatar

Нэргүй 2023-11-15 192.42.116.219

Хөөрхөн охидтой саун байна.Утас-99282628 Хосбаяр.Э

Avatar

Нэргүй 2023-11-15 193.35.18.94

Ответьте на телефонный звонок!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 185.207.107.130

Свяжитесь с нами

Avatar

Нэргүй 2023-11-15 192.42.116.186

Bukhchuuded hyamdraltai yu

Avatar

иргэн 2023-11-15 202.55.191.194

үндэсний бөхөө дээдлэн баясаж цэнгэж байсан нь үнэн монголчуудынхаа итгэл сэтгэлээр тоглож тэдний цайлган хүндлэл дээр допинг хэрэглэж хүч үзэх нь зөв юм бол хамгийн сайн үйлчилгээтэй хор багатайг бүгдээрээ хэрэглээд зодоглох зодолдох нь шудрага болох нь тэ утга учираа алдахнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж