Зэвсэгт хүчний 0326-р ангид цэргийн албанд татагдаад 20 гаруй хонож байсан цэрэг нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр /2023.11.15/ тайлбар өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:
-0326-р анги дээр гарсан асуудлаар хуулийн байгууллага ажиллаж байна. Бүх мэдээллийг нээлттэй өгч байгаа. Болсон процесс, үйл явдал юу болсон, анги дээр ямар нөхцөл байдал болсон талаар олон нийтэд нээлттэй явуулж байгаа. Анги дээр болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд явуулсан хүүхдүүдийн ар гэрийнхэн асуудал тавьсан, үүнийг шийдэхээр ажиллаж байна. 0326-р анги дээр гарсан хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан хугацаанд мэдээлэх байх. Мөн тус ангийн эцэг, эхчүүдэд тухайн ангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөд явж байна. Засгийн газраас бодит байдлыг тайлбарлаж, учир шалтгааныг хуулийн байгууллага тодорхой гаргах байх. Тухайн өдрийн өглөө дөрвөн шатны ажлын хэсгүүд, ар гэрийн төлөөлөл очиж, ямар байдалтай байгааг нь харуулсан. Камерын бичлэг байгаа, түүнийг нь хуулийн байгууллага авсан. Цэргийн байранд байсан бүх камеруудыг хуулийн байгууллагад өгсөн. Одоо бид албан ёсны шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Гадна талдаа бие эрхтэнд нь ямар нэг өөрчлөлт байгаагүйг тухайн үед нь шалгалтын баг ар гэрийхэн нь ч харсан. Хамгийн харамсалтай асуудал бол цэргийн анги салбар дээр хүний амь эрсдэнэ гэдэг бол туйлын харамсалтай зүйл, хуулийн байгууллага шалгаж тогтоосны дараа хариуцлагын асуудал ярина. Хуулиар оюутан цэргээс чөлөөлөгдөнө гэсэн заалт байхгүй. Цэргийн албанд ирсэн залуучуудын 21 хувь нь оюутан байгаа. Зэвсэгт хүчний анги салбаруудад байгуулагдсан он цагаасаа хойш олон жил элэгдэлд орсон барилга салбар бий. Гэхдээ бид онцгой анхаарч ажиллаж байгаа ч тухайн анги нэгтгэлийг хариуцаж буй ангийн удирдлагатай холбоотой гэж бодож байна. Салбарын урсгал төсвийнхөө 80 гаруй хувийн цалинд зарцуулдаг. Барилга, байшингийн засвар шинэчлэл, урсгал засварын шинэчлэх, сайжруулах хэрэгцээ байгаа.
Холбоотой мэдээ