НҮБ Монголын шүүгч, прокурорын томилгоонд санаа зовинов

НҮБ Монголын шүүгч, прокурорын томилгоонд санаа зовинов

НҮБ Монголын шүүгч, прокурорын томилгоонд санаа зовинов

Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын шинжээч Маргарет Саттертвэйт Монголд ажиллаж, хууль зүйн салбарын хараат бус байдалд үнэлгээ хийжээ. Олон улсын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн тусгай илтгэгч тэрбээр өнгөрсөн ес хоногийн турш Монголын шүүх, прокурорын газруудад ажиллаж, албан тушаалтнуудтай уулзсан байна. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Сүхбаатар шүүх, прокурорын газарт ажилласан гэдгээ тайлаглав. Улмаар Монгол Улсын шүүхийн хараат бус  байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхтэй холбоотой урьдчилсан дүгнэлт, зөвлөмжөө танцуулсан юм. Түүний зөвлөмжийг тоймлон хүргэе.

Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт зөвлөмждөө, “УИХ-аар хэлэлцэж буй 24 цагийн үйл ажиллагаатай шүүх байгуулах хуулийн төслийг сайшаасан байна. Жижүүрийн шүүх байгуулах энэхүү санаачлага нь шүүхийн шийдвэргүй, дур зоргоор баривчлах эрсдэлийг бууруулахад тус болно. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шударгаар шүүлгэхийн баталгаа болох сэжигтнийг цаг тухайд нь ямар нэгэн саадгүй өмгөөллийн үйлчилгээ авах боломжоор хангах гэж байна. Би энэхүү хуулийн төслийг уншихыг тэсэн ядан хүлээж байна. Эдгээр шинэчлэл нь зөв, чухал ахиц дэвшил юм. Ирэх 2024 оны зургадугаар сард энэ асуудлын хүрээнд эцсийн тайлан, зөвлөмжөө танилцуулна” гэв.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШҮҮХ ДЭХ ТОМИЛГООНЫ ОРОЛЦОО ХЭТЭРХИЙ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ БАЙНА

Мөн тэрбээр шүүхийн хараат бус байдлаар өгсөн зөвлөмждөө “Шүүгчийг тодорхой, бодитой, мэргэжлийн ур чадварт суурилсан шалгуураар томилох нь зүйтэй. Монгол Улсад шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) зохион байгуулдаг. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйл, Үндсэн хуулийн 51 дүгээр 2 дахь хэсэгт, ШЕЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан шүүгчийг томилох саналыг буцаах бүрэн эрх нь хэтэрхий өргөн цар хүрээтэй байгааг онцлон тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү бүрэн эрх нь эрх мэдлийн хуваарилалтын хараат бус байдалд нөлөөлөх, эсвэл шүүгчийг томилох зам саад учруулах эрсдэлтэй байна. 2013, 2017, 2019 онд шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан ч эргүүлэн томилоогүй байна. Эдгээр мэдээлэл миний сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байгаа бөгөөд цаашид нягтлан судлах болно. Шүүгчдийг шударга шүүхээр шүүлгүүлэх эрхээр хангах ёстой гэдгийг миний бие онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн шүүгчид давж заалдах шатны журмаар зохих ёсоор залруулж болох аливаа алдаа мадгийн улмаас салхилгын хүлээх ёсгүй. Шүүгчийн эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг дээд шатны шүүхээр хянуулах боломжтой” гэлээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс хуульчид руу дайралт ирдэг гэдгийг сонсоод эмзэглэж буйгаа илэрхийллээ.

Тус илтгэгч Маргарет Саттертвэй энэ үеэр шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, санхүүжилтын асуудал хангалтгүй байгааг онцолсон. Тухайлбал, шүүх танхим хангалтгүй байгаа нь онц ноцтой гэмт хэргийн гэрч, хохирогч гэмт хэрэгтэнтэй нэг дор суух болж буйг шүүмжлэв.

ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ НЭГ СУБЪЕКТЭЭС ТОМИЛОХ НЬ БУРУУ

НҮБ-ын тусгай илтгэгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорыг томилох үйл явцаа шинэчлэхийг Монгол Улсын эрх баригчдад зөвлөв. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангахын тулд хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай аж. Улмаар ШЕЗ-тэй адил прокуроруудын томилгоо, сахилга бат, албан тушаалаас чөлөөлөх асуудалд хяналт тавьж ажилладаг эрх мэдэл бүхий бие даасан, прокурорын байгууллагатай болохыг зөвлөв. Үүнд прокуроруудын цалин, хангамж ч хамаатай гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.50

Шүүгчээр томилуулахаар ШЕЗ-өөс мэдүүлсэн хүнийг томилохоос татгалзах эрх Ерөнхийлөгчид байхгүй (Үндсэн хуулийг үз!) атал Багабанди анх нэр дэвшигчийг буцаадаг практик нэвтрүүлж, улмаар дараа нь Шүүхийн хуульд заалт оруулж гаж туршлагаа баталгаажуулсан!! Хуулийн зөвлөх нь цагдаа Пүрэв байсан?! Жишээ нь: Дээд шүүхээс Дэмбэрэлцэрэнг Ерөнхий шүүгчээр томилуулахаар нэрийг нь өгөхөд Багабанди буцаагаад өөрийн дуулгаварт хүнийг томилсон!!! Ингэж Үндсэн хуулийн бус практик тогтсон юм!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.191.201

Шүүгчийг ерөнхийлөгч томилдог тогтолцоог өөрчилж, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож томилдог болох нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.113

дээд болон нийслэлийн шүүгч нарын ихэнхийг Элбэгдорж томилсон., Дараа нь Х.Баттулга бас цөөнгүй хүнийг томилсон. өөрсдөө томилчихоод НҮБ-д гомдол гаргаж шалгуулж байгаа юм байхдаа. Сүүлдээ НҮБ гэгч нь улс орны дотоод хэрэгт хэт оролцож зааж зааварчилдаг болох нь дээ

Avatar

зочин 2023-11-15 202.9.46.135

Монголын ардчилсан ерөнхийлөгч асан ц.элбэгдорж гэдэг хүн шүүхийг өөрийнхөө эрх ашигт үйлчлүүлдэг болгосныг мэдэж байна уу??? Монголын шүүх дарга нарын гарын хөдөлгөөнөөр ажлаа хийдэг… ажлаа хийх чадваргүй болсон .. шүүх авилгалд идэгдэж , ялзарч дууссан….шударга шүүх монголд байхгүй болоод 33 жил болсон шүү… үүнийг анхааралдаа ав

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.50

Шүүгчээр томилуулахаар ШЕЗ-өөс мэдүүлсэн хүнийг томилохоос татгалзах эрх Ерөнхийлөгчид байхгүй (Үндсэн хуулийг үз!) атал Багабанди анх нэр дэвшигчийг буцаадаг практик нэвтрүүлж, улмаар дараа нь Шүүхийн хуульд заалт оруулж гаж туршлагаа баталгаажуулсан!! Хуулийн зөвлөх нь цагдаа Пүрэв байсан?! Жишээ нь: Дээд шүүхээс Дэмбэрэлцэрэнг Ерөнхий шүүгчээр томилуулахаар нэрийг нь өгөхөд Багабанди буцаагаад өөрийн дуулгаварт хүнийг томилсон!!! Ингэж Үндсэн хуулийн бус практик тогтсон юм!!!

Avatar

No one 2023-11-15 59.153.115.23

no comment

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.115.62

шоронжоод бнаа!!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.176.117

Ene mash heregtei chuhal sanal bn,etssiin dundee shudarga esiig togtoohiig husej baigaa bol,ali ch nam tur barisan huuli shudargaar uilchleh bolno,uund deedsiig uuriin uhaangui dagan bayasdag har hereenuud oroltsoh hereggui

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.176.117

Ene mash heregtei shudarga zuvlulguu bn,manai erhi barigchid,ih hurliin gishuud ene zuvlulguug huleej avaad shuurhai arga hemjee avch huulindaa tusgah heregtei etssiin dundee darga tsereggui shudarga esiig togtoohod chuhal shiidver bolno,ali ch nam yalah bolomjtoi ardchilliin ued ene mash chuhal shuu darga nar aa

Avatar

Нэргүй 2023-11-15 202.21.107.36

Монголын шүүхийн шүүгч нарыг Барууныг долоогч Элбэгдоржын томилсон хүмүүс ихэнхийг бүрдүүлж бга шд.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.160.122

Чи өөрөө оросын вооб хөхөгч байна даа

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.216.35

2 salaa umhii mahand hamaagui shuu

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.216.35

zaaa yund sanaa zovson yum hudal shdee elbegee sdaa nub ene tereer truu baridag shde

Avatar

Иргэн 2023-11-15 103.57.94.197

Кхм Энэ НҮБд оролцохгүй юм бхгүй.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.191.201

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай шүүх хөлөөрөө толгой хийж байхад НҮБ өмнө нь яагаад дуугарч байгаагүй юм. Одоо хэний захиалгаар шалгаж дуугарах болов…

Avatar

Нэргүй 2023-11-15 122.201.23.83

Биднээс илүү мэддэг юм бн авилгачдийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж