Газа: Дайны хажуугаар дажин гэгчээр үерийн аюул нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Газа: Дайны хажуугаар дажин гэгчээр үерийн аюул нэмэгдэв

Газа: Дайны хажуугаар дажин гэгчээр үерийн аюул нэмэгдэв

Газын зурвас дахь мөргөлдөөн зургаан долоо хоног үргэлжилж байна. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр бүс нутагт хүчтэй аадар бороо орж, үерийн аюул нүүрлэжээ. Өмнө зүгт дүрвэсэн иргэд майханд амьдарч буй. Гэвч бороо усны аюул дүрвэгсдэд шинэ сорилтийг бий болгов.

Дэд бүтцийн асуудалтай байгаа бүс нутагт үерийн гамшиг нүүрлэснээр халдварт өвчин тархах эрсдэлтэй. "Бид маш их санаа зовж байна. Суулгалт өвчин аль хэдийнэ дэгдээд эхэлсэн. 2000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэнэ гэж таамагласан ч 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдчихээд байна" гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис хэлжээ.

Борооны улирал эхэлж байгаа нь мөргөлдөөн эхэлснээс хойших Газын хамгийн хүнд үе болж магадгүй гэж Норвегийн дүрвэгсдийн зөвлөл мэдэгдлээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж