АПЕК-аас болж Сан-Францискогийн амьдрал өөрчлөгдөв

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

АПЕК-аас болж Сан-Францискогийн амьдрал өөрчлөгдөв

АПЕК-аас болж Сан-Францискогийн амьдрал өөрчлөгдөв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ чуулга уулзалтад оролцохоор орон нутгийн цагаар Мягмар гаригт Сан-Францискод иржээ. Чуулганд Хятадын дарга Ши Жиньпин тэргүүтэй 20 мянга орчим төлөөлөгч оролцох юм.

Өндөр түвшний уулзалтад бэлтгэхийн тулд Сан-Франциско хотын өдөр тутмын амьдралын хэмнэлд өнгөрсөн Бямба гаригаас эхлэн өөрчлөлт орж эхэлсэн байна. Тухайлбал, Сан-Франциско-Оаклэндийг холбосон гүүрний хоёр талын хөдөлгөөнийг чуулган өндөрлөх Баасан гаригийг хүртэл өглөөний 05:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хязгаарлажээ.

Чуулганы гол уулзалт, хэлэлцээнүүд болох "SF’s Fairmont Hotel" орчмыг төрийн өндөр хамгаалалтад авч, цагдаагийн хяналтын цэгүүдийг байгуулжээ. Ерөнхийлөгч Байден Лхагва гаригт Эксплораториумд зочлохоор болсон тул ойр орчимд нь хаалт босгож, явган хүний ​​замыг хааж, гудамжийг битүүмжилсэн байна.

Энэ долоо хоногт болох АПЕК-ийн бага хурлын хамгийн их хүлээгдэж буй үйл явдал бол Ерөнхийлөгч Жо Байден Хятадын Ши Жиньпин нарын уулзалт. Хоёр удирдагч Вудсайд дахь Сан-Франциско хотоос өмнө зүгт 25 милийн зайд орших Филоли үл хөдлөх хөрөнгийн түүхэн байшингийн музейд уулзана.

ЭХ СУРВАЛЖ: KRON

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж