Украин, Израилийг санхүүжүүлэхгүйгээр АНУ төсвөө батлав

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Украин, Израилийг санхүүжүүлэхгүйгээр АНУ төсвөө батлав

Украин, Израилийг санхүүжүүлэхгүйгээр АНУ төсвөө батлав

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Төсвийн санхүүжилт тасалдлын тухай хуулийн төслийг баталснаар засгийн газрын үйл ажиллагааг зогсоохоос зайлсхийж чадсан тухай "CNN" арваннэгдүгээр сарын 14-нд мэдээлэв. Гэвч уг төсөлд маргаан дагуулсан Украин эсвэл Израильд  нэмэлт тусламж үзүүлэх санхүүжилтийг багтаагаагүй байна.

Уг хуулийн төслийг Бүгд найрамдах намын 93, Ардчилсан намын хоёр гишүүн эсэргүүцсэн байна. Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд Сенат энэ Баасан гаригаас өмнө хуулийг батлах шаардлагатай болно. Төлөвлөгөөний дагуу санхүүжилтийг нэгдүгээр сарын 19 хүртэл сунгахаар хуульд заажээ.

Хуулийн төсөл Сенатаар батлагдвал Ерөнхийлөгч Жо Байден Засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахад бэлэн байгаа гэх мэдээлэл байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон арваннэгдүгээр сарын 11-нд уг хуулийн төслийг зарласан. Энэ саналд Байдены засаг захиргаанаас хүссэн Израиль, Украинд нэмэлт санхүүжилт олгох тухай тусгаагүй аж. Ерөнхийлөгч Байден өмнө нь АНУ-ын Конгрессоос 106 тэрбум ам.долларын тусламжийн багцыг батлахыг хүссэн бөгөөд үүнд Украинд үзүүлэх 61 тэрбум гаруй ам.долларын тусламжийн санхүүжилт багтсан юм.
ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж