"Салхитын мөнгөний ордын хулгайг Х.Баттулга, Г.Занданшатар хийсэн "

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

"Салхитын мөнгөний ордын хулгайг Х.Баттулга, Г.Занданшатар хийсэн "

"Салхитын мөнгөний ордын хулгайг Х.Баттулга, Г.Занданшатар хийсэн "
Салхитын мөнгөний орд болон шүүгч нарын авлигын тухай иргэн Ш.Мөнгөншагай өнөөдөр /2023.11.15/ баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүх хурал саяхан боллоо. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгье. Би шүүхээс ял авахдаа авлига өгсөн гэж буруутгагдаж, гурван жилийн хорих ял авсан. Авлига авсан хүн нь байхгүй. Сая болсон шүүх хурлаар Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг 27 сая төгрөгөөр торгосон байна. Тэр бол шударга бус. Тэр хүн авлига авсан, минийх тогтоогдоогүй. Миний хувьд хэрэг дууссан. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шүүгчид авлига авсан гэсэн шүү дээ. Зарим нь нас барсан. Энэ бүх ажлыг зохион байгуулсан хүн нь Т.Мөнхбаяр юм. Хоорондоо маргаантай байгааг сонсоод, газар доор юу байгаа талаарх мэдээллийг олж авсан. Тэгээд л эхэлсэн. Би авлига өгсөн болж таарсан. Энэ хэргийг дэлгэрэнгүй ярих юм бол 2-3 цаг болно. Би ялаа эдэлсэн. Шоронд хоёр удаа цус харваж, эдгээгүй л явж байна. Би энэ хэргийг орхиж болно шүү дээ. Шударга бус явдал байж болохгүй. Архивын бүх баримт ил нээлттэй байгаа. Нийгэмд Ш.Мөнгөншагай гэдэг хүн баахан шүүгч нарт хахууль өгч байгаад баригдсан гэдэг ойлголттой байдаг. Гэтэл хахууль, авлига авсан хүн нь байхгүй. Хэргийг хийсэн хүн нь авлига авсан байх учиртай биз дээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч гээд хаа хамаагүй хүмүүст ял өгсөн. Шүүгч нарт авлига авч, мөнгө өгсөн хүнтэйгээ хамт ял авсан гэж ойлгосон, ард түмэн.
Хонгил гээчийг биеэрээ үзлээ. Энэ хэрэг бол тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар хоёрын хийсэн хэрэг.
Тэдний нийлж хийсэн хулгай. Тэр үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан. Тэгээд Т.Мөнхбаярыг уурхайн захирлаар томилсон. Одоо тэр хүн Хөдөлмөрийн баатар болсон. Тэр хүн Х.Баттулгын гар хөл гэдгийг сайн мэднэ. Тийм учраас мэдээлэл алдагдаж, дээрэмдсэн. Нэг ноцтой асуудал нь, тэтгэврийн зээлийг бонд гаргаж, 700 тэрбум төгрөгөөр тэглэсэн ч тэр бондын мөнгө төлөгдөөгүй. Салхитын мөнгөний ордоос төлөх ёстой байсан ч дээгүүр доогуураа хулгай хийсэн. Тухайн үед 2018 оны мэдээллээр нэг тонн баяжмалыг 106 ам.доллараар гаргаж байсан. Одоогийн мэдээллээр 106 ам.доллараар гэрээ хийж гаргаад, 700 орчим ам.доллараар зарж байгаа. Дундах 600 ам.доллар нь албан тушаалтнуудын халаасанд орж байгаа. Нүүрсний хулгайг уурхайд биш оффисын өрөөний ширээн дээр хийдэг. Би Т.Мөнхбаяртай уулзахад анх санал тавихдаа 104, 106 ам.долларын санал тавьсан. Тэгээд надад "106 ам.доллараар гэрээ хийж, нэмэлт 80 ам.доллар нь миний халаасанд орно" гэсэн. Ингэхдээ 186 ам.доллараар зарагдаж, цаасан дээр 106 ам.доллар гэж бичсэн. Сүүлдээ үнэ нь өсөөд 700 ам.доллар болсон. Тухайн үед мөнгөний ханш 12 ам.доллар байсан. Өнгөрсөн 2021 болон 2022 онд 23 ам.доллар болтлоо өссөн. ТЭЗҮ-ээр 500 орчим сая ам.долларын хүдрийн биет байна гэж тооцоолсон. Нэг их наядын хулгай хийж, зохион байгуулсан учраас Т.Мөнхбаяр уснаас хуурай гарч байна" гэв.
Эргэн сануулахад, Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хурал 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр болсон. Хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд Ш.Мөнгөншагай нарт ял оноож, нэр бүхий хоёр шүүгчийг цагаатгах шийдвэр гаргасан юм. Шүүхийн зүгээс дээрх хуралдааны албан ёсны шийдвэрийг /2020.05.26/ танилцуулж байв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлж байсан.

Тэгвэл шүүгдэгч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс 2-5 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Харин хахууль авсан хэрэгт шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жилийн хорих ял оноосон байна.

Монгол Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нар хээл хахууль авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй учраас тэднийг цагаатгасан. Шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө байна гэж үзээд шүүгдэгч Б.Цолмонбаатараас 60 сая төгрөг, н.Уранчимэгээс 35 сая төгрөг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан хошууч Г.Алтан-Очироос 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж