БЕГ: Орон нутгаас сурагчдын амралтыг сунгах талаар мэдэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

БЕГ: Орон нутгаас сурагчдын амралтыг сунгах талаар мэдэгдээгүй

БЕГ: Орон нутгаас сурагчдын амралтыг сунгах талаар мэдэгдээгүй

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумдын нутгаар цас их орж, 2023 оны арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байгааг анхааруулсан. Тиймээс Боловсролын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой гэдэг зөвлөмж гаргасан юм.

Уг зөвлөмжийн дагуу өвөлжилт хүндэрч буй орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдээс сурагчдын амралтыг сунгах талаар хүсэлт ирүүлээгүй гэдгийг БЕГ-ын Суралцагчийн хөгжлийн дарга Ж.Болормаа мэдээллээ.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл хуваарийн дагуу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эхэлсэн. Сурагчид энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэх юм. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 781.178 хүүхэд суралцаж байгаагаас 75.100 нь нэгдүгээр ангийн зургаан настнууд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж