Зураач М.Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт болов

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Зураач М.Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт болов

Зураач М.Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт болов
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, угсаатны зүй судлаач Мишигдоржийн Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт, баримтат киноны бүтээлийг "Монгол арт" галерейд дэлгэжээ. “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд "Монгол арт" галерейн хоёр давхрын танхимд олны хүртээл болох юм.
Зураач, угсаатан зүй судлаач М.Амгалангийн "Баруун монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс" ном есөн бүлэгтэй бөгөөд энэ ном нь зураачийн 40 гаруй жил, 1200 гаруй хүнтэй уулзаж, тэдний гар дээр байсан ховор нандин эд хэрэглэгдэхүүнүүдийг нүдээр үзэж, гараар барьж, үүх түүх, утга учрыг нь эздээс нь асууж лавласны үндсэн дээр эх загвараар нь зурж бүтээсэн судалгааны нэн ховор цомог юм.
Музейн үзмэрт ч хадгалагдан үлдэж чадаагүй зөвхөн малчдын гар дээрх ховор нандин дурсгалыг багтааж чадсан энэ цомгийг хоёр дахь удаа хэвлэн гаргасан байна. Энэ удаагийн хэвлэл нь анхны хэвлэлд ороогүй үлдсэн зургуудыг тайлбарын хамт нэмж оруулснаараа онцлог.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж