"Цэргийн цогцост хуулийн дагуу задлан шинжилгээ хийсэн"

"Цэргийн цогцост хуулийн дагуу задлан шинжилгээ хийсэн"

"Цэргийн цогцост хуулийн дагуу задлан шинжилгээ хийсэн"

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.11.15/ цэрэг амиа алдсан талаар мэдээлэл хийлээ.


Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 заасны дагуу прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд товч мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны 06.21 цагт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн байранд хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан гэдэг дуудлага мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах алба Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийн газар ажиллаж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, идсэн хоолоос дээж авч байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар арваннэгдүгээр сарын 12-нд талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамтаар өглөө босч, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цайндаа орсон. Мөн зааланд бүжгийн сургуулилалт хийх, гадна  цас цэвэрлэх, оройн хоолоо идээд оройн тоондоо хамрагдсан байсан. Мөн өдрийн 22:34 цагт амралтын байр руугаа орсон байдаг. Тэгээд арваннэгдүгээр сарын 13-ны өглөө босоход талийгаач босоогүй, нас барсан байдалтай байсан учраас цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан. Талийгаачийн нас барсан байдлыг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1 болон Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны Цогцост шинжилгээ хийх журам, Шүүх шинжилгээний хууль заасан үндэслэл журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Нас барсан цэргийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлнэ.

Энэ онд нийт зургаан цэрэг амь насаа алдсан. Тус бүр дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Сүүлийн тохиолдол болсон 326 дугаар ангид өнгөрсөн жил мөн нэг цэрэг амиа алдсан. Тодруулбал, 2021 онд гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 22:35 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх хэрэгт "Д" гэгчийг холбогдуулан шалгасан. Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээр 14 жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоо ялаа эдэлж байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.41

Энэ хорвоо дээр хамаатан садан гээд олон үхдэг. Хөгшин залуу хүүхэд бүр хэвлийдээ ч нас барж байгаа. Ардын армид хүн үхэхээр буруу авто аваааар үхэх зөв юм уу? Ингэж сүржигнэж байгаа хүмүүс эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа руу дайрч байгаа хэлбэр шүү. Мөнгө өгвөл дайсан руу ч хүүгээ илгээх болтлоо сэтгэлээр бид ядуурсан байна

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.41

эх орноо хамгаалах ариун үүрэг иргэн бүрд байх ёстой. Эх орноо хамгаалахын тулд хэдэн зуун залуусын амиар эх орон үлддэг. Армиа харлуулж байгаа хүмүүс урвагчид бөгөөд.залуусыг армид алба хаахаах татгалзуулж байгаа хүн эх орноосоо урвагсад гэдгийг хэлье

Avatar

Munkhjargal 2023-11-15 95.90.244.161

Xymyynlegeer harizdag Handlagaar l Bid uragshaa ywna shdee!!!!!Hen ch baisan!!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Эрдэнэ 2023-11-15 43.242.243.159

нүдээрээ харсан биш та нар юу ч гэж яриж чадна

Avatar

Нэргүй 2023-11-15 103.212.116.247

Хариуцлага ухамсар боловсрол суурь хүмүүжил за ер нь монголд бүх юм мөнгө шунал хоёроос үүдээд алдагдав!Монгол хүнээ цэцэрлэгийн наснаас нь ухаалгаар хүмүүжүүлж эхлэхгүй бол дууслаа!

Avatar

Нэргүй 2023-11-15 43.242.243.159

хүний амь яригдаж байхад тэнэгт малаа

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.26.35

задлангийн хариу зүв зүгээр гэж гарна, харж л байгаарай. Монголд шударга юм гэж байхгүй болсон

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.49

Зодуулж үхсэн цэргийг шарилыг эцэг эхэд нь үзүүлэлгүй задлан шинжилгээ хийнэ гэсэн хуультай юмуу ?!

Avatar

Зочин 2023-11-15 59.153.114.221

энэ засгийн газар Маны бузар уугээр дуусахгуй ээ

Avatar

Болд 2023-11-15 202.9.40.107

БХЯ-ны харьяа цэргийн штабуудын офицерууд баяжсаар. Энэ асуудлыг нэг шалгах цаг болсон. Хахууль их газар авсан газар да. Армийнхан мэднэ.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.208

БХЯ нэг л биш ээ.

Avatar

Иргэн 2023-11-15 82.144.201.2

ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭ, АРМИД АЛБА ХААЖ БГАА ХҮҮХДҮҮДЭЭ ЦЭРГИЙН АЛБА ХААХААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ГЭР ОРОНДОО ТАТАЖ АВАХ НЬ ЗӨВ ЗАМ ГАРЦ БОЛООД БН. БИД ХҮҮХДҮҮДЭЭ ИНГЭЖ АЛУУЛААД ХАРААД СУУЖ БӨЙХ ЮМ УУ. ХАРИУЦЛАГЫН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХҮРЭЛСҮХ, БХ-ЫН САЙД НАР ХАРИУЦАНА БИЗ.
ЯАРАЛТАЙ, ХҮҮХДҮҮДЭЭ ЦЭРГИЙН АНГИУДААС НЬ ОЧИЖ АЛБАДАН ТАТАЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БН.!!! БОЛОХГҮЙ БОЛ АЛАЛЦАХАД Ч БЭЛЭН ШҮҮ…

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.89.138

Үхсэний чинь авлига ,замын бөглөрөл вэ Оюунэрдэнэ,Нямбаатараа ,Өнгөрсөн шөнө дахиад 27,35 настай 2 залуу угаартаад үхэж,угаарын асуулалаа шиидээчээ малнуудаа

Avatar

Нэргүй 2023-11-15 2.27.103.16

Ээж, аавын хайран сайхан, эрүүл чийрэг хүү цэргийн алба хааж байгаад учир битүүлгээр амь насаа алдсан тухай энд өгүүлж байна.
Тэгэхэд гэртээ угаартсан хүмүүсийн тухай энд заавал бичих хэрэг чамд байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.41

Тэнэг мал минь эрүүл хүн угаартаж үхэж байна. Энэ цэрэгт үхсэн хүнээс ч илүү ял асуух хэрэг шүү. Тэд хоргүй гээд түлээнд хэрэглэсэн тэрнийхээ төлөө амиа алдах ёстой юм уу мал аа! Ачааллаа дааххгүй талбай дээрээ тамирчид үхдэг юм. Энэ бол амьдралын хэвшлийг мэдэхгүй хөдөлгөөний
дутлаас болж үхсэн байж мэднэ

Avatar

МАГНАЙ 2023-11-15 199.119.235.239

Архи уугаад тасарчихсан байсаан

Avatar

МАН 2023-11-15 202.179.26.215

Хааны ноёдын өргөө юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж