Л.Оюун-Эрдэнэ эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ?!

Л.Оюун-Эрдэнэ эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ?!

Л.Оюун-Эрдэнэ эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ?!

 “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр, дэд захирал асан Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүсэн нь: Т.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

2.6 тэрбумын авлига авчихсан хүмүүсийн хувьд 27 сая төгрөгийн  торгууль төлөх бол хэдхэн задгай мөнгөний асуудал байлгүй. Авсан мөнгөнийх нь 10 хувиар нь торгож байна гэдэг толгойг илсэнтэй ижилхэн. Ийм шүүхтэй байвал авлигатай тэмцэнэ гэж ам, шүд өгөх  хэрэггүй биз.

Хэргийг эргэн сануулахад тэднийг Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд нэг тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэг тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Тэрчлэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон өгсөн хэрэгт 27 сая төгрөгөөр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ. Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-аас баривчилсан. Атал шүүх нь 27 сая төгрөгөөр торгоод явуулж байгаа нь авлигадын хувьд шийтгэл биш шагнал гэсэн үг.

Энэ мэтчилэн авлига, албан тушаалын аливаа хэрэгт авлигачид  болон шүүгчид адилхан “цатгалан” үлддэг.  Жишээ нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэргүүд байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очиж зээлийг тэгш, хүртээмжтэй хувааж идсэн хэрэгт шүүгдсэн Б.Батзориг, НДС-ийн мөнгийг “Капитал” банкаараа аваад “алга болгочихсон” Б.Ундармаа нарын авлига, албан тушаалын хэрэг мөн л хэдэн задгай төгрөгийн торгуультай дууссан.

Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын найман хэргийг шүүхэд шилжүүлснээ өнгөрсөн долоо хоног мэдээлсэн агаад тэр дунд  Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд,  ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын хэрэг байгаа аж. Манай “шударгуу” шүүхийн практик жишгээр бол тэд чихрийн мөнгөөр торгуулаад өнгөрөх биз.

Тэгээд ч З.Энхболд нь Х.Баттулгын ойрын хүн. Их хувьчлалаас эхлээд “эдийн засгийн” хувьд халаас нэгтэй, улс төр талаасаа хамааралтай явж ирсэн. Т.Мөнхбаяр нь мөн л экс Ерөнхийлөгчтэй ихээхэн ойр дотно гэгддэг. Тэднийг хэн шүүх билээ, өнөө л Х.Баттулгын томилсон шүүгчид шүүнэ. Нэгэнтээ нэг сая ам.долларын хадгаламжтай шүүгчийн талаарх шуугиан дэгдэх үед ШЕЗ-ийн дарга  асан Н.Лүндэндорж “нэг сая ам.доллартай шүүгч байж болдоггүй юм уу” гэж асуултыг асуултаар дарсан. Мэдээж, байж болно. Гэхдээ шүүгчийн дансанд  нэг сая ам.доллар байгаагийн цаана авлига байхгүй гэсэн үг бас биш юм. Монголд насаараа бизнес хийсэн нөхөр насаараа шүүгч хийсэн хүнээс бараг ядуу байгаа шүү.

ШЕЗ-ийн даргаар ажиллаж байсан хүний эхнэр хүүхэд нь авто машинаар хүн дайраад алчихсан тохиолдол дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүй. Байлаа гэхэд манайх шиг ял шийтгэлгүй үлдсэн эсэхийг бас мэдэхгүй. Ямар ч байсан л Монголын шүүхийг муухай харагдуулдаг кэйс мөн үү гэвэл мөн.

Иймээс, эндээс тавигдах нэг асуулт нь: Шүүхийг хэн шүүх вэ, манаачийг хэн манах вэ?!

Монголд авлигын хэрэгт холбогдсон шүүгчийн шүүсэн тохиолдол бараг байхгүй. Салхитын мөнгөний ордын хэрэг маргаанаас авлига авсан байж болзошгүй гэж шалгагдаж байсан 11 шүүгчийг гэм буруугүй гэж үзсэн тул 2020 онд бүрэн эрхийг  нь сэргээсэн байдаг.

Гэсэн атлаа цалингаараа “тэрбумтан” болсон шүүгч шүүх засаглалд хар мянгаараа байна. Д.Мөнх-Эрдэнэд авлигын хэргээр ял оноосон шүүгч Т.Бадамжунайг батлан даалтад гаргасан асуудлыг ч адилхан шалгах ёстой. Монголын шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Т.Бадамжунай хоёрт адилхан хандсан цагт л Монголд шударга ёс тогтоно.

Шүүх бол шударга ёсны сүүлчийн зогсоол юм.

Авлигыг жирийн нэг албан тушаалтан авчихгүй. Албан тушаалтай, эрх мэдэлтэй, сүр хүчтэй хүн л авлига авна. Яг л “МАН болон МАХН-ын хоорон дахь олон асуудлыг шийдэж байсан” Т.Бадамжунай шиг аль эсвэл Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг гацааж, М.Энхсайханыг шоронд хийсэн З.Энхболд, Х.Баттулга шиг, тэднээс доошиллоо гэхэд ЖДҮ тараах эрх мэдэлтэй Б.Батзориг шиг, БЗС-гаас өөрийн охиндоо зээл аваад өгчих чадвартай Л.Энх-Амгалан шиг, хуучин автобус шахах “хүч”-тэй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар шиг хүмүүс болоод тэдний гар хөл болсон цүнх баригчид, утсан хүүхэлдэйнүүд л авлига авна.  Төрд очих гэж улайраад байдгийн цаана “нүд улаан, мөнгө цагаан” байдгийг харуулсан бэлээхэн жишээнүүд байна.  Ногоон, улаан баасны /bus/хэргээс эхлээд…

Авчиг жижиг авлигачид нь шоронд суугаад жинхэнэ авлигачид нь гэм зэмгүй үлддэг. Л.Оюун-Эрдэнэ жинхэнэ авлигачидтайгаа, анд нөхөдтэйгөө тэмцэж чадахгүй даргын ба дайсны тал гэж хандах юм бол эвдэрхий тэвштэйгээ л үлддэг байх даа. Эвдэрхий тэвш гэдэг нь энэ улс орон юм шүү дээ. Түүнээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анд нөхдийнхөө хулгайтай тэмцэнэ гэж ам, өчиг  өглөө гээд авлига алга болчих юм биш л дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.217

ЗАСГИЙН ЗАСАГ ЕРӨНХИЙ САЙД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ ЮМ БАЙХ ДАА. ИНГЭЖ ТЭНЭГТДЭГГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ . ТЭРНИЙ ОРОНД ШҮҮХИЙН ГАДАА ОЧИЖ ЖАГСАХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙГ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД БАРЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.113

Луйварчидтай сайн тэмцэж байгаа Ерөнхий сайдыг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүс бол АН-ынхан юм. Тэд уул нь дэмжих ёстой байтал тэгэхгүй МАН-ын хүн гэдгээр нь түүний ажлыг хүчгүйдүүлж унагах санаатай байдаг. Жирийн иргэд бол Ерөнхий сайдыгаа дэмжиж байгаа. Харин улс төрчид тэдний гар хөл болсон боловсрол нэмгэн иргэд үүнийг ойлгодоггүй юм. ийм байхад авилгал яаж арилах билээ

Avatar

Эрдэнэ 2023-11-15 43.242.243.159

хөшөөчин бас ийм өдөртөй золгоно доо кккк

Avatar

Зочин 2023-11-15 66.181.182.250

Дээрэмчидтэй шударга шулуун тэмцэгч Ерөнхий сайдаа дэмжье. Уг нь АН-аас хамгийн их хулгайч ял үүрэх учиртай атал томчуулаас нь эхлээд алга…

Avatar

Эрдэнэ 2023-11-15 43.242.243.159

🤑🤑🤑🤑🤑🤑

Avatar

Эгэл 2023-11-15 103.57.93.253

зарим шүүгч 2,6 тэрбумын хахууль авсан даргыг 27 саяаар торгоод л бас зарим шүүгч 10мянган төгрөг авсан цэвэрлэгчийг 9жил шоронд суулгаад л Энэ ариун явдал уу ?.Энэ 2 шүүгч хоёулаа тамын тогоонд амьд чанагдах болтугай.

Avatar

Зочин 2023-11-15 103.212.118.89

2.7 тэрбумын хахууль аваад 1 хувь болох 27 сая төгрөгөөр торгуулжээ. Цаана нь 2,67 тэрбум төгрөг авилгачид үлджээ. энгийн иргэдэд ойртуулан мянга дахин багасгаад тайлбарлавал 2,7 сая төгрөг хахуульд авбал 27 мянган төгрөгийн торгууль төлөөд 2 сая зургаан зуун далан гурван мянган төгрөг үлдэнэ гэсэнтэй агаар нэгэн. Анхан шатны арифметик мэддэггүй хүмүүс төрийн өмнөөс шийдвэр гаргаад байна уу? эсвэл утсан хүүхэлдэйнүүд дээрээс бичиж өгсөн цаас хараад уншаад байна уу?

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.225

SEKSEER VAWALDI80955877XUSNEER

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.115.97

2.6 тэрбумын авлига авчихсан хүмүүсийн хувьд 27 сая төгрөгийн торгууль төлөх бол хэдхэн задгай мөнгөний асуудал байлгүй. Авсан мөнгөнийх нь 10 хувиар нь торгож байна НЭГ ХУВЬ.1%….тооны хичээлд суу

Avatar

"Поп ДАНХ 2023-11-15 202.70.41.114

"Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ "Поп ДАНХ

Avatar

Нэргүй 2023-11-15 43.228.130.63

ene yum hiihguiee ene hudlaa pop danh

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.225

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.89.236

yu ch hiisengui 8 jil bolloo ene 2. Suuliin 8 jild avilga, deerem bvvr galzuurlaa. hunii ami bol statiatik too bolloo ah dee

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.189.190

балайгаар барах уу…хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон маанаг юмаа …өвөрмөц анатомийн бүтэцтэй гажиг хүн

Avatar

Эрдэнэ 2023-11-15 43.242.243.159

яг үнэн

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.89.138

Үхсэний чинь авлига ,замын бөглөрөл вэ Оюунэрдэнэ,Нямбаатараа ,Өнгөрсөн шөнө дахиад 27,35 настай 2 залуу угаартаад үхэж,угаарын асуулалаа шиидээчээ малнуудаа

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.189.190

Оюунэрдэнэ-Жонхуугийн бүлэглэлийг улс төрөөс шахах гаргаж байж энэ улс оронд шударга ёсны салхи орж ирнээ. Энэ улс орныг бүхэлд нь базах гэсэн Данхын санааг зогсоох хэрэгтэй. Ард иргэдийн болон энэ улс орны байдал улам хэцүү байдал руу орлоо

Avatar

Иргэн 2023-11-15 103.57.93.114

Шүүгчийг иргэд шүүрдэж байж сонгох ёстой. Иргэдэд ийм эрх олгохгүй гэсэндээ ерөнхийлөгч гэсэн хэрэггүй албан тушаал бий болгосон. Ерөнхийлөгч нь иргэдийн х****л идсэн хүмүүс болж байгаа.

Avatar

Нэргүй 2023-11-15 192.82.66.43

тоо мэддэгүй сэтгүүлч ккк, нэг хувь гээч.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.11.230

shuuh unendee hetsuu baina. yaj shudarga shuuhtei boloh ve?

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.178.101

1 хувиар нь торгож.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж