Оросын төлөөлөгчид хэлэлцээр хийхээр Пёньянд ирэв

Оросын төлөөлөгчид хэлэлцээр хийхээр Пёньянд ирэв

Оросын төлөөлөгчид хэлэлцээр хийхээр Пёньянд ирэв

ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид худалдаа болон шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээр хийхээр Пёньянд Мягмар гаригт /2023.11.14/ иржээ. Хоёр улсын удирдагчид есдүгээр сард ховорхон тохиох уулзалт хийснээс хойш тэдний харилцаа улам бүр гүнзгийрч байна.

Оросын төлөөлөгчдийн багийг Байгалийн нөөцийн сайд Александр Козлов тэргүүлжээ. Төлөөлөгчид хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хорооны 10 дугаар хуралдаанд оролцоно. Хоёр улсын хооронд зэвсгийн наймааны гэрээ байгуулсан байж болзошгүй үед энэхүү айлчлал тохиож байна.

"Хоёр орны харилцааг бүх салбарт дахин сэргээж, шинэ түвшинд гаргах нь Умардын байр суурь" гэж Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны сайд Юн Жон Хо хэллээ. Харин Александр Козлов "Хоёр улс ноёрхогч хүчний эсрэг мөр зэрэгцэн тэмцэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон хэлэлцээрийн дагуу өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг ОХУ хүсч байна" гэжээ.

Дашрамд дурдахад, Хойд Солонгосын Соёлын сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн Мягмар гаригт соёлын форумд оролцохоор Санкт-Петербургт айлчилжээ. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 37.165.213.19

Баларч бнаа иванууд.адгийн хөрш.

Avatar

зочин 2023-11-15 66.181.166.196

Пу ах ч гуйлгачин болж дууслаа шүү, ядаж байхад Ши ах нь олигтой юм хялайлгахгүй, цаагуураа АНУ-тай сүжрээд өөрийн эрх ашгийг урьтал болгоод явах, хойд со иран хоёрыг царайчлахаас өөр аргагүй

Avatar

Зөнч 2023-11-15 103.57.93.253

Харах царайнаасаа гэдэг шиг оросын төлөөлөгчийн нэр нь хүртэл Козёл байхдаа яахав дээ, навсайна гэж энэ байхдаа

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.178.146

Энэ сэтгүүлчийн нэр аль нь юм бэ? Наранжаргал уу, эсвэл Мандах уу???
Ямартай ч хэлэлцээ, хэлэлцээр хоёрыг огт ялгадаггүй хүн байна. Оросын төлөөлөгчид хэлэлцээ явуулахаар очсон байна. Хэлэлцээр гэдэг бол гарын үсэг зурах баримт бичиг юм л даа.

Avatar

Нэргүй 2023-11-15 2.27.103.16

Одоогийн сэтгүүлч гэгч хүмүүс монголоор зөв бичиж найруулах нь бүү хэл, нэрээ ч зөв бичиж чадахгүй юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.86.200

Ишшшш Агуу Орос орон ингэж аргаа барах гэж

Avatar

Нэргүй 2023-11-15 185.129.61.2

за ингээд Х.Солонгост сансарт тагнуулын хиймэл дагуултай болжээ, одоо Орос Х.Солонгосыг сумлаад Янкуудын эсрэг турхирна.
Оросоор оролдвол юу болохыг янкууд оройгоороо ортол ойлгож авч байгаа биз.

Avatar

монгол 2023-11-15 103.57.93.130

Доошоо ороод л байна даа зайлуул энэ оросууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж