Хятад дахь гадаадын компаниуд хөрөнгөө гадагш зөөх болжээ

Хятад дахь гадаадын компаниуд хөрөнгөө гадагш зөөх болжээ

Хятад дахь гадаадын компаниуд хөрөнгөө гадагш зөөх болжээ

Хятад дахь гадаадын бизнес эрхлэгчид тус улсад хийх хөрөнгө оруулалтаа багасгаж, мөнгөө гадагш нь зөөх болжээ. Анх хөрөнгө оруулснаасаа илүү хурдтайгаар мөнгөө гадагш зөөж байгааг албан ёсны мэдээлэл харуулж байна. Тодруулал, Хятад улс энэ оны долдугаар сараас есдүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд 11.8 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтын алдагдалтай гарчээ. Энэ нь 1998 онд бүртгэл эхэлснээс хойших анхны тохиолдол юм.

Хятадын эдийн засаг удааширч, АНУ-тай геополитикийн маргаантай байгаа зэрэг нь бизнес эрхлэгчдийг эргэлзэхэд хүргэж байна.

Швейцарийн "Oerlikon" компани өнгөрсөнд онд Хятадаас 277 сая ам.долларын хөрөнгөө татсан. "Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа тул зарим нэг залруулга хийх шаардлагатай байна. Энэ удаашрал бизнест нөлөөлнө гэж анхлан ил тод мэдэгдсэн компаниудын нэг бол манайх. Тиймээс бид сөрөг үр дагаврыг бууруулах арга хэмжээг эртнээс хэрэгжүүлж эхэлсэн" гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. 

Компаниуд хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх хэдий ч Хятадын зах зээлээс бүрэн гарахыг хүсэхгүй байна.

Тухайлбал, Канадын сансрын электроникийн компани "Firan Technology Group" сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадад 10 сая канад долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин өнгөрсөн он болон энэ оны эхний улирлын байдлаар Хятадаас татсан мөнгө нь 2.2 сая канад доллар болжээ. "Бид Хятадаас бүрэн гарахгүй. Тэнд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ хөгжүүлэх ч дэлхийн өөр газар ч хөрөнгө оруулна" гэж компанийн зүгээс мэдэгдсэн байна. 

"Бид Хятадаас гарч буй тийм олон компани харахгүй байна. Үндэстэн дамнасан олон компани Хятадад хэдэн 10 жил үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тэд 20, 30, 40 жилийн хугацаанд бий болгосон байр сууриа орхих хүсэлгүй байна. Гэхдээ тэд шинэ хөрөнгө оруулалтдаа дахин үнэлгээ хийх болжээ" гэж "Economist Intelligence Unit" байгууллагын мэргэжилтэн Ник Марро хэллээ.

Зарим компанийн хувьд Хятад дахь төсөл нь тодорхой хэмжээнд ашгаа олж, байр сууриа нэгэнт тогтоосон учир ашгаа өөр тийш нь хуваах болжээ. "Компаниуд ашгаа татаж авч байгаа нь Хятадад сэтгэл хангалуун бус байгааг илтгэх албагүй" гэж Хятад дахь Америкийн Худалдааны Танхимын ерөнхийлөгч Майкл Харт хэлэв. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Оноч 2023-11-15 202.5.202.2

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь уул-уурхайгаас бусад салбарт шууд ашигтай. Уул-уурхай дээр газрын баялаг ухаж олборлох тул шууд гадаадын хөрөнгө оруулалт гэж үзэхэд маш эргэлзээтэй. Хост улс нь ашигтай гэрээ, татвар юмаа зохих ёсоор авч чадахгүй бол угаасаа хөрөнгө оруулалт биш байдаг нь монголын тохиолдолд харагдаж байгаа. Монгол улсыг хямд зарж байгаа л үйлдэл. Үүнийг улс төрчид, салбарын мэдээлэлд ойр байгаа улс л эх орноо зараад өөрсдийгөө болгоод байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж