Сэрэмжлүүлэг: Төв, говь, зүүн аймгаар цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Төв, говь, зүүн аймгаар цас орж, шуурна

Сэрэмжлүүлэг: Төв, говь, зүүн аймгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2023.11.15/ нийт нутгаар үргэлжлэн цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, баруун аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурч, замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн бөгөөд зам даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал бүс рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн өнөөдөр Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж