Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё Фүкүока хотод үргэлжилж байна. Өчигдөр/2023.11.14/ башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд боллоо. Гурван өдрийн дараах байдлаар гурван озэки нэг ч унаагүй явна.
Озэки Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр комүсүби Хокүтофүжиг, озэки Такакэйшо Үраг, озэки Киришима Б.Лхагвасүрэн Шодайг тус тус давжээ. Мөн сэкивакэ Котоновака, Дайэйшо нар өрсөлдөгчдөө буулган авч, 3-0 гэсэн амжилттай байна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж гурав дахь анхны ялагдлаа амслаа. Тэрбээр Шонаннүмид өвдөг шороодсон аж. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Хирадүмиг дийлжээ. Ингэснээр 3-0 гэсэн амжилттай болов.
Холбоотой мэдээ