"Төсвийн зардал тэлж байгаа нь хувийн хэвшлийг “боомилсон” үйлдэл"

"Төсвийн зардал тэлж байгаа нь хувийн хэвшлийг “боомилсон” үйлдэл"

"Төсвийн зардал тэлж байгаа нь хувийн хэвшлийг “боомилсон” үйлдэл"

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.


-Ирэх оны төсөв батлагдлаа. Урсгал зардал нийт төсвийн бараг 80 орчим хувийг эзэлж байгааг Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хэрхэн дүгнэж байна?

-Таны хэлж байгаа үнэн. Төсвийг аваад үзэхээр хөрөнгө оруултын зардал бага. Урсгал зардал ойролцоогоор нийт төсвийн 80 орчим хувийг эзэлж байна. Цаашид, дараа дараагийн жилүүдэд урт хугацаандаа эдийн засгийн, нийгмийн үр өгөөж өндөртэй зүйлд төсөв мөнгөө зарцуулдаг байх нь нэн тэргүүний анхаарах асуудал болоод байна. Жил бүр төсөв батлагдах үеэр төсвийн алдагдлыг бууруулах, цаашлаад алдагдалгүй төсөв батлах асуудал хөндөгддөг. Хэдий тийм боловч алдагдалгүй төсөв баталж хараахан чадсангүй. Түүнчлэн экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар яриад байдаг  асуудлууд хөрөнгө оруулалтуудыг зөв газар нь зөв цагт нь хийснээр л урт хугацаанд шийдэгдэнэ.

Нэг амьсгаагаар нэг удаа шийдвэр гаргаад хуримтлагдсан асуудлуудыг шийдэж чадахгүй учраас жил бүр улсын төсвийг хэлэлцэж, батлах үедээ хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх жилүүдийнхээс нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорих нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлт, төсвийн орлого нэмэгдэх, гадаад валютын нөөц нэмэгдэнэ. Улсын төсөв дэх хөрөнгө оруулалтын зардал бага байна.

-Өнгөрсөн жилүүдэд тэр дундаа ковидын үед үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон байхын олон хүндэрлийг улсаараа мэдэрсэн. Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн хугацаанд төсвийн үр ашигтай зарцуулалт, хуваарилалттай холбоотой ямар санал, санаачилгатай ажиллав?

-Хөгжиж байгаа орны хувьд өндөр хөгжилтэй орнуудын адил түвшинд хүрэхийн тулд ДНБ-ий эдийн засгийн өсгөлтийн хувийг нэмэгдүүлэх ёстой. Ирэх оны төсөвт эдин засгаа зургаан хувиар өсгөх таамаг дэвшүүллээ. Тиймээс цаашид энэ өсөлтийн хувь хэмжээг хоёр оронтой тоонд оруулах, ялангуяа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам. долларт хүргэх дунд хугацааны зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Үүний тулд төсвийн зөв хуваарилалт, бодлого төлөвлөлт нэн чухал. Эдийн засгийн байнгын хорооны хувьд энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой. Тиймээс энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшил хамтарч хэн хэн нь ашигтай байх чиглэлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, Биржийн хууль, Банкны тухай хууль гэх мэт хэд хэдэн хууль батлуулсан. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын хууль, Ашимгт малтмалын тухай хууль, Танхимийн тухай хуулиудыг УИХ-ын намрын чуулганаар байнгын хороогоор хэлэлцэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр хуулиуд батлагдснаар эдийн засгийн тогтвортой, өндөр өсөлт үзүүлэх суурь болно. Түүнчлэн төсвийг үр ашгаа өгдөг хөрөнгө оруулалтад зарцуулах, урсгал зардлыг удаан хугацаанд тогтвортой барих чиглэлд ажиллах шаардлага байна.

-Төсөв тэлэхийн хэрээр төрийн оролцоо нэмэгдэж бизнес эрхлэгч, ААН-үүдийн хувьд орон зай нь хумигдаж, үүд хаалгаа барихад хүргэж байна. Тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?

-Хамгийн түрүүнд бодитоор үзүүлэх нөлөө, дэмжлэг бол төр төсвийн зарлагыг тэлдэг энэ хандлагаа л өөрчлөх ёстой. Төр төсвөөр дамжуулж зардлаа тэлж байгаа явдал бол хувийн хэвшлийнхнийг зах зээлээс шахаж гаргах шахалт болж байна.

Хэрэв төр зарлагынхаа тэлэлт, өсөлтийг ДНБ-д харьцах харьцааг тодорхой түвшинд барьж, нийт эдийн засаг өсч байхад, төсөв дагаж томордоггүй байх зарчмыг барих ёстой. Энэ бол төрөөс хувийн хэвшилд барих хамгийн том дэмжлэг болно.

Түүнчлэн зөвшөөрөл, лицензтэй холбоотой зохицуулалтуудыг аль болох хялбарчилж өгөх ёстой. Тиймээс Зөвшөөрлийн хууль батлагдснаар нийт олгодог зөвшөөрлийн тоог гурав дахин багасгасан.  Мөн хувийн хэвшлийг мөнгөний бодлогоор дэмжиж өгөх ёстой.

-Төсвийн өндөр тэлэлт, төрийн албан хаагч, ахмад настаны тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор Монголбанкнаас мөнгөний бодлогоо сулруулах ямар ч орон зай харагдахгүй байна шүү дээ?

-Төсөв алдагдалтай, тэлж байгаа энэ үед мөнгөний бодлого хатуу байхаас өөр арга байхгүй. Тийм учраас мөнгөний бодлого боловсруулж байгаа Монголбанкыг бие даасан, улс төрөөс хараат бусаар үйлажиллагаа явуулах боломжоор хангах ёстой. Шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой.

-Улсын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаа ч нийгэмд ажилгүйдэл, ядуурлын тоо хэмжээ буурахгүй байна. Шалтгааныг нь юу гэж харж байна?

-Тоо худлаа хэлэхгүй.  Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байгаа нь олон баримтаас тодорхой харагдаж байна. Хамгийн гол нь ядуурал үнийн өсөлт, инфляцитай холбоотой байна. Инфляци өнөдр байгаа нь орлоготой багатай иргэдэд хүнд тусч байна. Түүнчлэн нийт орлогынхоо дийлэнх хэсгийг  өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг өрх гэрийн хувьд үнийн өсөлт хүнд тусч ядуурлын хэмжээ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байна. Тиймээс төрөөс мөнгөний бодлогоор инфляцийг зорилтот түвшинд нь барихад нь анхаарч ажиллах ёстой. Байнгын хорооноос Монголбанкнаас инфляцитай тэмцэхэд нь мөнгөний бодлогоо чангаруулж ажиллахыг дэмжиж ажиллана гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Мөн мөнгөний бодлогоос гадна тодорхой хэмжээний захиргааны арга хэмжээ авах болоод бусад арга хэмжээ авч ажиллах ёстой.

-Өнгөрсөн хугацаанд ахмадын тэтгэвэр болоод төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн хэмжээг хэдэнтээ нэмэгдүүлсэн. Ирэх онд мөн нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь энэ нэмэгдлийн бодит үр дүн нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирж чадахгүй байна. Шалтгааныг нь юу гэж харж байна? 

-Зэрэглээ хөөж байгаа мэт үнийн өсөлт, цалин, тэтгэврийн өсөлт нэг нэгнээ хөөж явна. Энэ талаар нарийн судалгаа хийж, бодлого шийдвэр гаргаж ажиллах ёстой. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэдийн авч байгаа цалин, тэтгэвэр гүйцэхгүй байна. Тиймээс төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах нь маш чухал байна. Нөгөө талаас Засгийн газраас инфляцийг өдөөсөн, импортыг хэт хөөсрүүлж дэмжсэн үйл ажиллагаагаа аль болох хязгаарлаж аль аль талаас нь төсөв, мөнгөний бодлогыг хооронд нь хослуулж инфляцийг зорилтот түвшинд барих шаардлага байна.

-Жирийн иргэд үнийн өсөлтийн эсрэг юу ч хийж чадахгүй. УИХ, Засгийн газрын гишүүд төсөв батлахдаа тойрогтоо хэн нь илүү мөнгө тавиулахаар уралддаг байдлаа засахаас эхлэх юм биш үү? 

-Эмнэлэг, сургууль цэцэрлэг барих ёстой. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, хүртээмжгүй байдлаас үүдэн кордтортоо хэвтэж байна. Сургууль хүрэлцэхгүй байгаагаас гурван ээлжээр хичээллэж байгаа. Хөрөнгө оруулалт тэр дундаа барилга, байгуулам барих зардал өндөр байдаг. Тийм учраас ямар ч нөхцөл байдалд эдгээр хөрөнгө оруулалтад мөнгө зарцуулахаас өөр аргагүй. Хоёрдугаарт ковидын үед их хэмжээний мөнгө зарцуулсан. Бэлэн мөнгө тараасныхаа горыг өнөөдөр амсаж байна. Инфляцийн өсөлт үүнтэй тодорхой хэмжээнд уялдаа холбоотой л байгаа. Дээрээс нь энэ хугацаанд хөрөнгө оруулалт бага хийсэн. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтууд хойшлогдсон. Түүнчлэн өнгөрсөн онд шинээр хөрөнгө оруулалт тавигдаагүй учраас энэ жил шинэ хөрөнгө оруулалтууд тавигдах нь зүй ёсны асуудал болчихоод байна. Ялангуяа хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтууд нэн шаардлагатай байна. Тийм учраас хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт тавиулахын төлөө ажиллаж байгаа нь тэдний буруу биш. Хамгийн гол нь өнөөдөр гал унтраасан байдлаар асуудлыг шийдэх биш урт, дунд хугацаандаа төсвийн орлогоо нэсэгдүүлэх, экспортоо нэмсэгдүүлэх, солонгоруулах чиглэлийн суурийг тавьсан, дэд бүтцийнх нь шийдлийг  хангасан хөрөнгө оруулалтууд зайлшгүй хийх хэрэгтэй байна. Түүнчлэн экспортын шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа хувийн хэвшлээ мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

Мөн урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэрийг бий болгохын тулд банкны салбараа ил тод,  болгохын тулд Хөрөнгө оруулалтын банкны хуулийг хаүртэлбаталсан. Үр дүнгүүд гарах байх. Урт хугацаандаа асуудлуудыг шийдэх зөв алхамуудыг жил бүр л бага багаар сайжруулж, бодлогол чиглүүлж байж алсдаа шийднэ. Түүнээс биш нэг л өдөр өргөс авч байгаа мэт бүх асуудлууд шийдэгдэж, бүх зүйл сайн сайхан болчихно гэж өөрсдийгөө хуурч болохгүй.

Түүнчлэн төрийн төсөв дэхь оролцоог аль болох хурдыг нь сааруулж, хумих ёстой. Хувийн хэвшлийн зах зээл дэхь орон зайг зах зээлд тэлэх боломжийг нээхэд хатуу бодлого гаргаж тууштай ажиллах ёстой.

-Найман жил засаглана гэдэг ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эдийн засгаа солонгоруулах хангалттай хугацаа мөн үү, та юу гэж бодож байна вэ?

-Аль ч Засгийн газар мөчлөг сөрсөн бодлого явуулна гэж амладаг. Манайх шиг нээлттэй, жижиг эдийн засагтай орны хувьд эдийн засаг дахь гадаад орчны нөлөө өндөр байна. Тиймээс гадаад орчны эрсдэлийг урьдчилан тооцоход хүндрэлтэй байна.  Хэн ч Орос- Укрианы  дайн, цар тахлын  нөхцөл байдлыг тооцоолоогүй байсан. Тиймээс гаднаас ирж байгаа эдийн засгийн сөрөг шокыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хаах гэж оролдох нь үерийн усыг далангаар тогтоох гэж байгаатай ижил. Энэ мэт зарим нөхцөл байдал биднээс үл хамаарсан, боломжоос давсан нөхцөл үүсч байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд олон өөрчлөлтүүд нийгэм, эдийн засагт гарсан. Үүнийг үгүйсгэж болохгүй. Хармин бага зэрэг удаан байсныг үгүйсгэхгүй. Төрийн бодлого удаан, тогтвортой байсан бол, гаргасан бодлогоо баримтаад зүг чигээ алдалгүй явсан бол 8 жил гэдэг богино хугацаа биш л дээ.

Нэг асуудлаас нөгөө асуудал руу үсчиж орохоос илүү, тогтвортой, жанжин чиг шугамаа Засгийн газар бариад ажиллаж байгаа учраас удахгүй үр дүн гарах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.178

ОРЛОГО ЧИНЬ НЭМЭГДЭЭД БАЙНА ГЭЭД ЗАРЛААД БАЙГАА БИЗ ДЭЭ, ЦАЛИН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭЛГҮЙ ЯАДАГ ЮМ. ХУЛГАЙН. МӨНГӨӨ НИЙЛҮҮЛЭЭД АХИУХАН НЭМЭХ ЁСТОЙ.

Avatar

Muu hun 2023-11-15 103.161.242.119

hun amiin toogoo uguud , yamar yamar gazriin baylag her hemjeetei bga mun her hugatsaand yaduurlaas garch bolhiig Hiimel oyun uhaanaar neg boduulaad uzdee

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 43.228.130.63

ene ter olimpiin khoroonii gazriig ugmuur yum

Avatar

Зочин 2023-11-15 202.126.88.130

Хүнээр бичүүлсэн юм шиг л жижүүрийн хэдэн үг л байна. Чуулган дээрээ яриад энэ асуудлыг шийдэж байх ёстой хороо. юм байгаа биз дээ.Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр, одоо юм ярих чинь
хэнд ч хэрэггүй. Ажлаа өгөөд мөрөөрөө яваа.

Avatar

зочин 2023-11-15 202.126.89.4

Ардчилагч гэх этгээдүүд л хоосон амлалтаар иргэдийг жинхэнэ хуурдаг.Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, гадаад өр зээл өсгөж, нийлмийн өмчийг идэж ууж, иргэдийн амьдралыг хүндрүүлдэг. Ийм хохирлыг бид цөөнгүй удаа үзсэн.Цөөн хүнийг хөрөнгөжүүлж, ядуус гуйлагчдын тоог өсгөдөг.Монголыг мөлжлөгийн орон болгосон.Одоогийн төр бол ковидоос эхлээд улс оронд гарсан цөөнгүй хүнрэлийг хохирол багатай давж,иргэдийн амьдралыг дэмжих,бүтээн байгуулалтыг урагшлуулах талаар бололцоогоо дайчлан ажилласан

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.112.82

SEKSDER SHAALGI80955877

Avatar

Zochin 2023-11-15 202.21.111.170

Төсвөө баталчихаад маргааш нь ингэж уйлан хайлах хэрэггүй. Ийм, ийм зүйлээ засаад, өөрчлөөд ороод ир гээд баталхгүй сууж байх эрх, үүрэг нь өөрт байснаар байтал. Одоо их мэдэгчийн дүрд тоглож ард түмнээс "тэнэг бөх"-өөр дуудуулаад….. хөөрхий дөө.

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.112.82

SEKSEER DYYDLGN80955877

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.112.82

ANYSDN80955877

Avatar

Худалч бөөөөк 2023-11-15 202.70.41.114

Юун бөх Юун зах зээл,,, Энүүний юм мэддэг гэж хаа байсийн,,,

Avatar

иргэн 2023-11-15 59.153.84.210

залуудаа бөх бсан л биз, бөх хүн гэхээр ном үзэж юм сурч төрд ажиллаж яагаад болохгүй гэж, Сүхбатаас л дээр бна шүү дээ,

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.112.82

48DESH SEKSY SERELTEI ERTEI80955877

Avatar

Нэргүй 2023-11-15 59.153.112.82

SEKSEER TAICHNA80955877

Avatar

eh oron suirlee shuu 2023-11-15 66.181.180.138

yandaa bohchuud

Avatar

МАН гэж 2023-11-15 59.153.113.156

Зөв ярих боловч !! УИХ чуулганд дээрх үгээ илэрхийлэхгүй намын хайчинд баригдаад байна уу? Зорилтод бүлэгт чиглээгүй хавтгайрсан халамж сүүлдээ тэгшитгэх цалингийн нэмэлт буруу шүү.Сайдын тоо ч бүр хэтэрлээ.Тэтгэвэр нөхөн тооцох журмаар 5 жил ажиллаж хэдхэн төгрөг төлөөд 20 жилээр ба 20 жил тасралтгүй ажиллаж НДШ төлж байсан хор хүний тэтгэвэрийг ижил 100к нэмэх бүр тэнэглэл

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.90.114

Алдагдалтай төсөв батлахаа л больчих хэрэгтэй! Алдагдалтай гараад байвал татвар төлөгчдийн мөнгөн дээр туйлдаг энэ олон дарга нарынхаа тоог цөөл! тэгвэл наад урсгал зардал гээд байгаа чинь буурна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж