Бахархлаа барагсад…

Бахархлаа барагсад…

“Бахархаад байх юм алга” гэж их хааныхаа өдрөөр халагласан хүн бишгүй… Толгой дохимоор бас сэгсэрмээр… Цурхиран уйлах ээж, хүүгийнхээ цогсыг нэхэх эцэг… Алба хаах гээд амиа алдсан цэрэг дахиад нэмэгдэв. Уг нь боловсрол эзэмших эрхтэй. Бүр Үндсэн хуулиар олгогдсон эрх нь. Гэтэл бас цэргийн алба хаах үүрэгтэй. Хэрвээ сурч, боловсрох эрхээ эдлээд талийгаач татгалзсан бол хуулиар хэрэгтэн болох байсан. Ингээд албадан аваад явсан. Албаныхнын хэлснээр орой унтаад, өглөө босч ирээгүй. Гадны нөлөөгүй байж болно. Гэхдээ хүүг эрүүл саруул байсан гэдгийг эцэг, эх нь биш цэргийн үзлэг тогтоочихсон. Хорьхон хоногийн өмнө шүү. Яг ийм шалтгаанаар хүч мөхөсдөж, хүүгээ цэрэгт мордуулсан ээж, аав нар одоо айж, буцааж суллахыг шаардаж байна. “Эх орноо батлан хамгаалах” гэх лоозун өнөөдөр бидэнд яг хэрэгтэй юу? Албадлагын арми байх ёстой юу? Эх орноо хэнээс хамгаалах гээд иргэдээ албадаад байна вэ? Дэлхийн шилдэг гэгдэж буй урд, хойд хөршийн цэрэг, зэвсгээс үнэхээр хамгаалж чадах уу? Гээд олон асуултад бид хариулт хайх бөгөөд өнөөгийн аль ч төрийн албан тушаалтан үүнд үнэн бодит хариулт өгөх чадамжгүй учраас энэ сэдвийг дараа үргэлжлүүлэхээр орхицгооё. Аюултай нь асуудал болгоны шалтгаан нь төр болжээ.

ТИЙМ Ч БИЗ…

Монголчууд ХХ зуунд тэмбүүндээ баригдсан байсан гэх пропоганда одоо ч үргэлжилж буйг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга харуулав. Тэрхүү хуулийн төсөлд хүн амын удмын санг шинээр хамгаалах цус ойртолтоос сэргийлэх үүднээс гэрлэгчид генетикийн шинжилгээ өгсөн байх заалтыг оруулжээ. Монголд цус ойртолт ихэссэн гэх солиорлын үр дагавар ийнхүү хуульд албажин орж ирэв. Мах авахдаа гарал үүслийн бичиг нэхдэг монголчууд гэр бүл болохдоо генийн шинжилгээ өгч цус ойртоогүй гэдгээ нотлох болох нь. Ухнатай зүйрлэдэг УИХ-ын гишүүд мануусыг малтай зүйрлэж байна. Цар тахлаас өмнө цавчаа хийхийн тулд монголчууд тэмбүүндээ баригдсан талаар сайд хадагтай мэдээлэл хийж, “Улаан тариа-II” аяныг санаачлан насанд хүрсэн бүх хүнийг хамруулах тухай ярьж байсан ч азаар түүнээс аймшигтай өвчин гарсан нь Covid-19 байв. Улстөрчдийн тэмбүүний тухай солиорол зогссон ч өвчнөөр дамжуулан мөнгө олох санаархал зогссонгүй. Вакцин хийсэн улс болгосноос гуйж байгаад бидэнд туршигдаагүй вакцин шахсны лайг өнөөдөр эрүүл мэндээрээ эдэлж сууна. Ханиаданд дарлуулан хүүхдүүд эмнэлгээр зулж, залуус унтаад босч ирэхээ байв. Зүрх судалсны өвчин Монголд газар авав. Өглөө зөв, зүгээр явсан залуус орой хорвоог орхих болов. Харин цар тахлын үед зарцуулсан төсвийн тайлан таг. Ингэж эрүүл мэндийн үзүүлэлтээр тэд айлгаж байгаад албадлагаар шинжилгээ, үйлчилгээ хийлгэх хууль гарган мөнгө хийгээд удав. Монгол гэр бүлийн ариун нандин харилцааг “нууц амраг” гэх адгийн амьтад саад болж буйг таслан зогсоож, түүнтэй хариуцлага тооцох заалт энэ хуульд туссан эсэхийг баруун төвийн үзэлтэй намын гишүүн зүүний үзэлтэй эрх баригчдаас асууж элэг доог болов. Хүний эрхийн тухай ойлголт одоо ч хөөрхийлөлтэй хэвээрээ байна. АНУ төрийн хийж болох ажлыг Үндсэн хуульдаа заагаад харин хүний эрхийг заагаагүй нь энэ ойголт өөрөө өргөн агуулгатай төдийгүй төр түүнийг нь боомилохоос сэргийлсэн хэрэг. Харин Монголд хүний эрхийг хуульд зааж байж хамгаална гэх буруу ойлголт яваад буй хэрэг. Буруу ойлголттой учраас буруу л хууль гарна.

УИХ-ын гишүүдийн хэлэлцэж буй энэ асуудал үнэн хэрэгтэй монгол гэр бүлийг хамгаалах бус түүгээр дамжуулан халдах, мөнгө олох л санаархал гэлтэй. Монголчууд нийтээрээ тэмбүүтэйг батлах баримт байхгүй ч өрх бүр ургийн бичиг хөтөлдөг байсан баримт бол бийг санууштай.

ҮГҮЙ Ч БАЙХ…

Гэр бүлийн хүчирхийлэл ярих тоолонд хариуцлагыг чангатгах тухай ярьдаг. Үнэн хэрэгтэй өнөөдөр эрчүүд, эмэгтэйчүүдийн боловсролын ялгаа ертөнцийг харах өнцөг тэнгэр газар шиг зааг засвар гарсныг бид ер ярихгүй. Салалт өндөр байж болно. Үүний шийдэл нь үндэс, шалтгааныг нь олох болохоос салсан нөхрийн данснаас шууд албадлагаар тэтгэмжийг нь авахыг хуульчилах биш. Эр, эм хоёр байтугай эрүү толгой салдаг хорвоод иймэрхүү байдлаар аврагчийн дүрээр монгол гэр бүл рүү халдмааргүй байна. Ердөө 30 гаруй жилийн тэртээд гэрлээгүйнхээ төлөө гэр бүлгүйн татварыг төлдөг байсан залуус өнөөдөр эмээ, өвөө болчихсон, амьдралаа бурууг нь харуулаад сууж байна. Зүүнтнүүд гэр бүлийн харилцааг хамгийн сайшаан магтдаг ч хамгийн ихээр түүний бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол руу нь халддаг явдлын тод жишээ нь энэ татвар. Хэнтэй сууж, хэрхэн амьдрахаа намаар заалгадаг энэ байдал руу алхам алхамаар ухарсаар байна. Түүний тод илрэл нь төрийн боловсруулж буй хууль, түшээдийн хэлж буй үг болгон харуулж байна.

ТЭГЖ Л ТААРАА…

Олон нийт бухимдалтай байна. Ерөндөг алга. Үүнийг тэд дуртайяа шийдэхээр хууль санаачлах бөгөөд тэр нь бухимдлыг улам л төрүүлж байна. Монгол хүний бахархал болсон зүйл болгоныг улстөрчид барж идэж байна. Үр дүнд нь нийгмээрээ уруудаж байна. Улам л мангуу болоод байх.Мангарт манлайлал үгүй…

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2023-11-15 66.181.161.200

Багаар нь дэмж багаар нь дэмж гд байсан МАНын луйварчид Монгол улсыг сүйрүүллээ

Avatar

МОНГОЛ 2023-11-15 139.5.218.134

ОЛОН СОНГУУЛЬ ӨНГӨРЧ. МИНИЙ ТОЙРОГТ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД СОНГОЧИХ ХҮН ОЛДДОГГҮЙ Л ЮМ. НАМ ДАГАСАН ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ Л БАЙДАГ. СОНГОСОН ГИШҮҮНЭЭ СОНГОГЧИД ИТГЭЛ АЛДАХААР ЭРГҮҮЛЭЭД ТАТДАГ БАЙВАЛ УЧИР БАЙНАСАНЖ

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.113

Д.Сүхбаатарыг АН-ынхан ихэнэх нь эсэргүүцэж хөшөөгий нь буулгах ёстой гэдэг. АН-ын Сосорбарам телевизээр ярихдаа Д.Сүхбаатар бол мурийтай тоглодог зэлж авсан мөнгөө улсад өгдөггүй, луйварчин байсан учир хөшөөгий нь буулга гэж байсан. 1921 онд хувьсгал хийж Монгол улсыг Хятад улсаас тусгаар болгосон нь зарим монгол хүмүүст таалагдаггүй. Тус сайтын сэтгүүлч гэх Л.Нарантөгс нь эх орончдод их дургүй юм шиг санагддаг

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.219.101

Тэр үед одоогын
төрийн хулгаачууд шиг бусдын мөнгөөр тоголдогүй байсан байх!

Avatar

Зочин 2023-11-15 66.181.182.250

Сонгууль дөхөөд харгис этгээдүүд хэл амаа завсар зайгүй билүүдэх аж. Ардчиллыг дэвсэлсэн жинхэнэ МАНГАСууд нь ардын намын нэрийг гуйвулн дормжллод удлаа. 1921 оноос өмнө бөөс тэмбүүндээ баригдсан улс байсн. Армийг үгүйсгээд л. Үхлээр гул барьж дайраад л арггүй хогийнхон юмдаа далд ор!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 139.5.218.81

АНУ-ын үндсэн хуулинд хүний эрхийг нь заасан байдаг юм шүү. Хуулиндаа эрхийг нь заадаггүй улс гэж юу байсан юм.
Bill of Rights гээд хүний эрхийг заасан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд АНУ-ын үндсэн хуульд байдаг. Мөн "үнэн хэрэгтэй" биш "үнэн хэрэгтээ" гэж бичнэ. Үгээр чацга алдахыг үзүүлж дээ.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.192

МАН ын буянаар зэрлэг нийгэмд шилжиж хулгайч луйварчид нь даам болсон цаг

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.160.95

МАНай хулгайчуудын хулгай хэтрээд утгаа алдчаад байгаа, тэр новшнууд нь цагаан ястан аятай ёсорхож тансаглаад байхаар иргэд дуртай байхуу.

Avatar

Зочин 2023-11-15 66.181.179.114

Мунагуудыг армид авсны гай юм даа, харамсалтай нь манайханд хүний амь юу ч биш бололтой,

Avatar

Нэргүй 2023-11-15 202.70.41.114

МАНгарт манлайлал үгүй…

Avatar

Турхирах 2023-11-15 202.131.251.130

"Хэнтэй сууж, хэрхэн амьдрахаа намаар заалгадаг байсан" гэнэ. Битгий турхираад бай Халиу. Зарим нь үнэн байсан гэж итгэнэ.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.46.197

Үнэн шд, чи тэнэг юм уу

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.49

Мангартахын манлайлагч нь МАН болчоод бнаа !

Avatar

Тийм 2023-11-15 124.158.119.126

Харин мангарууд манлайлаад байна…

Avatar

Маш үнэн үг 2023-11-15 202.126.89.125

Монгол хүний бахархал болсон зүйл болгоныг улстөрчид барж идэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж