"Урт цагаан"-ы барилгыг нураана VS нураахгүй

"Урт цагаан"-ы барилгыг нураана VS нураахгүй

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нураах эсэх асуудал олны анхаарлыг татаж буй. Уг барилгыг 2020 онд нураах шийдвэр гарч байсан ч ажил хэрэг болоогүй. Харин энэ удаад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар иргэдээс авсан саналыг үндэслэн, шийдвэрээ гаргана гэж үзэж буй. Одоогоор эл асуудлаар 3400 гаруй иргэн саналаа өгснөөс 90 гаруй хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжээд байгаа юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцолж байна.


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.НАРАНБАЯР:

Нийслэл өөрөө соёлын өвд бүртгээд авсан 43-хан барилгатай.  Социалист бүтээн байгуулалтын үеийн ууган барилга бол Урт цагаан. 1778 оноос хойш энэ гудамж  худалдааны гудамж байсан. Оросын эзэнт гүрэнтэй Чин улс цайны гэрээ байгуулах үед цайны замын гол зангилаа газар болж байсан. Судлаачдаас асуусан.  Нийслэл Урт цагааны барилгыг хоёрдугаар зэргийн соёлын өвдөө бүртгээд авсныг  анхных нь хэлбэр төрхийг хадгалаад сэргээгээд авчихаач л гээд байгаа юм. Нурах аюултай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасныг мэдэж байгаа, үүнийг эсэргүүцээд байгаа юм байхгүй. Бид соёлын өвөө устгаж болохгүй. Бид өөрсдөө нураах шийдвэр гаргаж болохгүй.  Сэргээх замаар ногоон орчныг нь бий болгох замаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсооч ээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.САНДАГСҮРЭН:

Урт цагааны тухайд оны өмнө иргэдийн санал гараад асуудал шийдэгдэх учиртай. Урт цагаан шиг явж байсан хоёр гурван концессын асуудлыг нэгбүрчлэн шийдэж нэг талд нь гаргаж явахгүй бол Сүхбаатар дүүргийн хуучин байшин дээр баригдаж байгаа барилгын концесс ээс эхлээд нэр хугалаад унагачихсан ажлууд бий. Энийг дуусгаж аваад Урт цагааны асуудлыг шийдэхгүй бол маш олон жил хотын төвдөө балгастай байж байдаг газар манайхаас өөр улс байхгүй ээ.

П.Наранбаяр даргын яриад байгаа түүх ярих юм бол Улаанбаатар хотын хамгийн анхны эртний барилга бол Дамбадаржаа хийд юм шүү. 400 жилийн түүхтэй хийд юм. Соёл урлагийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа анхаарч, асуудлаа шийдэх нь зохистой юм болов уу гэж бодож байна.

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

П.Наранбаяр төлөөлөгч өө, та өөрөө Урт цагааныг очиж харсан уу, тал нь нураад уначихсан байгаа ш дээ. 2020 оноос хойш нэг ч түрээсийн төлбөр аваагүй. Анхны түрээслэгчийг шалгуулъя гэдэг хүсэлтээ цагдаад өгсөн. НИТХ-д сууж байсан, нийслэлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээр анхны түрээсийн гэрээ хийлгээд цааш нь давхар түрээс хийсэн мөнгө угаадаг систем явж байгаа. Маргаж байгаа гээд сүүлийн 3 жил нийслэлд нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй. Энэ асуудлыг арваннэгдүгээр сарын 17-нд НИТХ-д оруулна, та бүхэн шийднэ. Өмчийн эзэн нь НИТХ. Өмчийн ашиглалтыг сайжруулах үүрэг хүлээсэн алба тушаалтан нь би. Тийм учраас түгжрэл дээр түгжрэл нэмээд 20 давхар барилга барьж түгжрэл үүсгэх үү, тал нь нурчихсан барилгаа тэр чигээр нь үлдээх үү гэдгээ эргээд ярилцаж, шийдье хэдүүлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 2.27.103.62

Энэ юу яриад байгаагаа мэддэг хүн үү? Урт цагаан гэж угаасаа л шал ямбий балай юм байсан шдээ.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.217

ЯАХЛААРАА УРТ ЦАГААН СОЁЛЫН ӨВ БОЛДОГ ЮМ БЭ? 40, 50 МЯНГАТЫН ОРОН СУУЦТХЙ ХАМТ Л БАРИГДСАН ШҮҮ ДЭЭ. ХУРДАН НУРААХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.148

НУРАА НУРАА, НУРААГААД ЭХЭЛСЭН АЖЛАА ДУУСГАЖ ЦЭВЭРЛЭ. ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ГАЗРУУДЫН НЭГ, ХАЖУУГИЙН БӨМБӨГӨР БАС ӨНДӨР БОХИРДРЛТОЙ, ЗҮЛЭГ МОД ЮУ Ч БАЙХГҮЙ, ҮМХИЙРСЭН ГАЗРУУД

Avatar

Зочин 2023-11-15 202.179.25.149

Уучлаарай? Наранбаяр аа. Та э****з хурлийз хүмүүсийн чиг ханлагыг их дэмжих юм. Црт цагаан. 100 айлын гудамжууд бол одоо хотоос нураах ёстой чөлөөлөх ёстой газрууд. Бүгд эрлийзүүдийн гарт байдаг. Харин МУИС- ийн 50-60 жилийн настай түүхэнд авч үзэж болох барилгуудыг нураахад үгээ хэлэх нь зөв байх. мөн нийслэлийн засаг дарга үнэхээр гөлөг төөрүүлж байна. Нөгөө голын голдирол өөрчилж баоьсан барилгуудыг нураана гэсэн ШТС-аар туг тахиад болох нь тэр. Байнга үр дүнгүй худлаа ярьж байна.с

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.178.46

Урт цагааныг нураагаад оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй. Хотын төвдөө сайхан ногоон байгууламжтай болохгүй бол бөөн бетонон ширэнгэ боллоо

Avatar

Нэргүй 2023-11-15 202.72.245.121

Ур хийц, соёлын өв гэх өчүүхэн зий ч байхгүй балгасыг хурдан нураах нь зүйд нийцнэ. Ийм тэнэг мэдээжийн юман дээр ингэж попорч тодрохгүй ээ ХҮН нам. Муу нэртэй луу данстай Нямбаатарыг бол энэ асуудал дээр 2 гараа өргөж дэмжинэ. Олон нийтийн хандлга ч тийм байна. 90-98 хувь нь нураахыг дэмжиж байгаа шүү. Харин Дамбадаржаалин хийдээ л өөд нь татахыг хичээ

Avatar

Нэргүй 2023-11-15 103.57.93.122

Урт цагааныг тойроод нэг хараарай, нил шээс, баас байна лээ, нураасан дээр , тэгээд ч ямар хүн түрээсэлж буй нь мэдэгдэхгүй хотын өмч гэж байдаг юм уу

Avatar

Нэргүй 2023-11-15 103.10.23.120

Хөдөөний оркууд Улаанбаатарын түүхийг яаж мэдэхэв дээ.

Avatar

Зочин 2023-11-15 103.212.116.168

Хурдан нураах хэрэгтэй бн. Маш бохир орчин бас Хүний амь нас эрсдэх аюултай орчин. Доороо зогсоолтой Цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй бх шүү. Ядаж Зүдэрсэн иргэдэдээ ээлтэй орчинг бий болгох хэрэгтэй бх

Avatar

Зочин 2023-11-15 202.126.88.130

Оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулбал нийтийн эрх ашигт нийцнэ.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.181.147

нураа цэцэрлэг байгуул хоолны машин зогсоо

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.40.148

МОД ЗҮЛЭГ АСАР ИХ ХЭРЭГТЭЙ. ҮМХИЙРСЭН ОРЧНЫГ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-11-15 192.82.65.88

Урт цагааныг нураасан нь дээр, улсын музейг нурааж чадсан тэрүүн шигээ л байлдаа. Музей, их сургуулийн барилгууд харин архитектурын өв соёл байсан. Урт цагааныг нурааж, цэцэрлэгт хүрээлэн барьсан нь дээр.

Avatar

Нэргүй 2023-11-15 80.83.237.117

Урт цагааны байшинг уран барилга гэж байгаа. Уудаг ундааны сав болгон эртний ховор сав суулга гэж ойлгож болох уу? Наранбаатараа будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг үлгэр болох гээд бна. Зарим үед дуугүй бай. Бүхнийг мэдэгч нь чи биш нэгэн цүнх баригч нар андуураад хөөрцөглөөд байх юмдаа.

Avatar

Үнэн 2023-11-15 59.153.112.211

Урт Цагааны цаад эзэн нь Бадамжунай шүү дээ. Тэгээд Хотын дарга байсан Мөнхбаярын эгч Сонин¬цэцэг, Мие Энхболд, улаан хацарт Батьбаяр нарын баар ресторан ч багттдаг. Тэгсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй, улсын хөрөнгийг бусдад түрээслээд баяжиж суудаг луйварчид шүү дээ. Тийм болохоор Урт цагааныг нураасан нь дээр.

Avatar

Нэргүй 2023-11-15 80.83.237.117

Нураах нь хамгийн зөв. Хүн намын нөхөр попорч болохгүй шүү ямар юмны соёлын өв байхав дээ сум болгонд ийм хоёр давхар шавар байшин/ богинохон/ байж л байдаг нуржил байдаг. Балгас шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-15 103.145.234.93

Балгас болгочоод урлаг соёлын өв гэж ярьвал арай хэтэрнэ ээ.Хэдэн түрээс төлдөггүй наймаачид л гацааж байгаа.Энд тэнд бааж шээхээ больчоод өв уламжлал яриарай

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.46.242

ДАМБА ДАРЖАА , ДАРЬ ЭХИЙН хийд бол жинхэнэ сэргээн босгож засварлах хэдэн зуун жилийн настай эртний түүх дурсгалт давтагдашгүй уран барилгын дурсгалт газрууд билээ ,

Avatar

Нэргүй 2023-11-15 124.158.126.132

Урт цагааны барилгыг нураа, юуных нь соёлын өв байдгийн, тал нь нурчихсан, ямар ч уран хийцлэл энэ тэр байхгүй дөрвөлжин шавар байшин . Харин хэдэн жилийн өмнө зураг төслийн уралдаан зарлаад байсан яасан, тэр дотор гайгүй дорнын хэв маягта төслүүд бсандаа.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.26.35

МУИС ЫН БАРИЛГАА НУРААХ ГЭЖ БАЙГАА МӨРТЛӨӨ ЯМБИЙРСАН УРТ ЦАГААНЫ БАРИЛГЫГ УЛСЫН ӨВ ГЭЭД НУРААХГҮЙ ГЭНЭЭ, ЭНЭ ДАРГА НАРЫН СЭТГЭХҮЙ ЭРҮҮЛ ҮҮ

Avatar

Зочин 2023-11-15 66.181.179.114

Хуучны барилгыг засаж болдог гэдгийг Таван Богд компани харуулаа биз дээ. Бүр илүү хуучны барилга болох Хэвлэх үйлдвэрийг аваад ямар гоё болгов. Тэр үед нь одоогийн хотын дарга шиг нөхөр цавчаагаа бодоод нураагаад шинэ барилга бариулах шийдвэр гаргасан бол одоо бас нэг аймаар бетон байх байлаа шүү дээ. Урт цагаанаа ийм нөхцөлтэйгээр Таван Богд компанид ч юм уу өөр хүссэн компанид зарчихаач. Ер нь бол байгаа юмыг нураагаад шинэ барилга барих шиг хялбар юм байхгүй, элдэв түүх, соёл гэж юм бодохгүй

Avatar

Зочин 2023-11-15 59.153.115.117

Наранбаатар гэж доржхандаагиын бууны нохой бна иргэд нураахыг хүсээд бна гэдгийг ойлгохгүй бна уу ийм төөнөг даргатайч байхшиг

Avatar

иргэн 2023-11-15 66.181.184.247

ХҮН нам бас хуучин байгалийн музейг нураагүй гээд үзээд байсан. Одоо Чингис хааны сайхан музей сүндэрлээд гадаад дотоодынхонд Монголын өвөг дээдсийн түүхийг таниулсан сайхан бүтээн байгуулалт болсон гэдэгтээ одоо санал нийлэх байхаа

Avatar

Зочин 2023-11-15 66.181.179.114

Чингис хааны музейг өөр газар барьсан бол одоо хоёр музейтэй байх байлаа гэж бодох гээд үздээ

Avatar

иргэн 2023-11-15 192.82.66.11

НЯмбаатар даргын зөвөө энэ муухай балгасыг хурдан нураах хэрэгтэй МУИС зүв зүгээр байсан байшингаа нураагаад л бна шдээ Уг нь бол бас л соёлын өв ухаантай юм шүү.

Avatar

Нэргүй 2023-11-15 103.157.184.42

Зүгээр л олон давхар дулаан зогсоол барь. Аль нэг хэсэгт нь одоо байгаа гар урчууд аа оруул. Гэхдээ загварлаг байшин барь. зогсоолгүй хотын төвийн нэг хэсэг асууудлыг шийд. ГҮЙЦЭЭ…

Avatar

25 суваг 2023-11-15 59.153.113.156

Нураах хамгийн амархан гэхдээ мэргэжитэнгүүдин үгиыг сайн сонсох ёстой. Урт цагааны гудамж нэрийг ашиглаж бизнесийн нэвтрүүлэг хийж мөнгөжиж байгаа 25 суваг телевиз Урт цагааны түүх соёлыг хамгаалахын оронд нураах фронтыг манлайлж байгааг ойлгохгүй юм

Avatar

зочин 2023-11-15 66.181.166.196

Хотын төвд балгас байлгаад байх нь яаж ч бодсон зөв зүйл биш, нураах нь зөв, угаасаа ашиглах боломжгүй гээд актлагдчихсан барилга биз дээ, юун дэмий юман дээр маргаж талцдаг юм, шийдэл нь тов тодорхой байхад

Avatar

Нэргүй 2023-11-15 203.23.49.69

Цэцэрлэгт хүрээлэн гэж мод биш бут сөөг,цэцэг, зүлэг тарь.Тэгээд түүний доор газар доогуур автограж эсвэл явган гарцтай худалдаа хийх ТҮЦ, лангуу ажиллуулж дээр нь байсан нураалгахгүй гээд бга этгээдүүддээ өг .Асуудлаа хэн хэнээ бодоод шийдчих хө

Avatar

Зочин 2023-11-15 103.57.94.181

Хагас нурчихсан балгасыг соёлын өв гээд муйхарлаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Улс төржих юмаа ч мөн олж дээ. Иргэдийн санал цөөхөн байна гээд чамлаад байгаа энэ хотын төлөөлөгч хэлж байгаа үгээ сайн бодмоор юм. 5000 шахуу иргэний санал ыг тоох хэрэггүй гэх гээд байна аа даа ,янз нь." Нураагаад түүний доор газар доогуур автограж эсвэл явган гарцтай худалдаа хийх ТҮЦ, лангуу ажиллуулж дээр нь байсан нураалгахгүй гээд бга этгээдүүддээ өг ." гэсэн санал зөв байна аа

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.183.26

энэ заваан юмыг нураасан нь дээрээ. Төв музей, Муис-ын барилгын хажууд бол жинхэнэ хог шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.182.113

Хотын төвд байшин барилга барихаа бүр болимоор баЙНА. СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ Ч БАЙСАН ЯЛГААГҮЙ, ХОТЫН ЗАХ РУУ Л БАРИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.176.102

хөдөөний пяздаанууд нураахаар биш босгох талаар боддоггүй

Avatar

энхээ 2023-11-15 202.72.245.121

Энэ тал дээр муу нэртэй ч Х.Нямбаатарыг дэмжиж байна. Тэр Дамбын хийд нтрээ л хайрлаж хамгаал. Юун урт цагаан. Үхсэн нохойн оцгор

Avatar

Нэргүй 2023-11-15 202.72.245.121

Ёоо хөх инээд хүрч байна. Соёлын өв ч гэх шиг. Яаж ч өөд нь татаад сайжрахгүй балгас. Зүгээр л нураа. Юун ч дэмий юман дээр соёлын өвсөг юм. Хамгаалах юмаа хамгаал

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.176.184

Ёстой үнэн дээ, Хамгаалах юм аа л хамгаал. Бүр мөсөн нураасан нь дээр, байршил сайтай болохоор барилга барьчихвал атаа жөтөө, хэл ам тасрахгүй. Ногоон байгууламж энэ хавьд маш их хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-15 202.72.245.121

За урт цагаан л соёлын өв биш шүү. Өөр юм бол яая гэхэв. Хулгана жоом бузар булай үүрлэсэн гялтайх зүйлгүй аль дивангарын балгас. Ийм юман дээр попорч болохгүй ээ

Avatar

Иргэн. 2023-11-15 43.228.129.139

Нураавал таарна, Ямар юмны соёлын өв байдын.

Avatar

б 2023-11-15 66.181.191.170

Балгасаар яадаг юм. Оронд нь зогсоол сайтай, илүү тохилог үйлчилгээний төв барьвал тааргна.

Avatar

САНАЛ 2023-11-15 103.111.68.3

УРТЦАГААН ЯМАР ЮМНЫХАН СОЁЛЫН ӨВ БАЙДАГ ЮМ ИЙМ БАРИЛГЫГ СОЁЛЫН ӨВ ГЭЖ БАЙГАА ЭНЭ ТЭНЭГИЙН ХАМААРАД БҮХИЙ ЭТГЭЭД НУРЖ БАЙГАА УРТ ЦАГААНД БАЙДАГ БОЛООД Л ТЭГЖ БАЙНА. БАРИЛГА БАЙГУУЛАМЖГҮЙ 50,60 Д ОНДОО БОЛ САЙХАН БАРИЛГА БАЙСАН БАЙХАА ОДОО БОЛ ТЭР ЦАГ ҮЕ БИШ ҮҮНИЙГ ДУУРЬ ДРАМЫН ТЕАТРЫН БАРИЛГАТАЙ ХАРЬЦУУЛААД ХАР ДАА АСАР ЗӨРҮҮТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА. БУУЛГААД ХАРИН Ч НЭГ САЙХАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРЬ ЭНЭ ХОТ БЕТОНОН ШИРЭНГЭ БОЛЛОО. ГАДНЫ ДОТНЫ ХҮМҮҮС АМРАХ САЙХАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж