Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт, Мариинский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар “Золотой Софит” тэмцээнээс шагнал хүртлээ. Тодруулбал, тэрээр суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн "Набукко" дуурийн Набуккогийн дүрээр нэр дэвшиж, 2023 оны "Дуурийн шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртжээ.
Драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохиогддог энэхүү наадам 1995 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 27 дахь удаагаа зохион байгуулагджээ.
Холбоотой мэдээ