Сурвалжлага: Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол…

Сурвалжлага: Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол…

Сурвалжлага: Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол…

Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол өнөөдөр эрүүл саруул хичээлдээ явж, ээж аавдаа эрхэлж суух байлаа…  Ийм л харуусал хүүтэй, дүүтэй хүн болгонд төрсөн өдрүүд өнгөрөв.

Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид цэл залуухан 21 настай залуу шөнө унтаад сэрээгүй гэх шалтгаанаар энэ сарын 13-ны өдөр амиа алдсан нь олон нийтийг цочроолоо. Талийгаач хүүгийн эцэг эх уй гашууд автаж үхлийн шалтгааныг тодруулахаар цэргийн ангийн гадна хоносон нь олон нийтийн бухимдлыг бүр ч их төрүүлж, хүүгээ цэргийн албанд мордуулсан хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлэв, халаглуулав, харамсуулав.

2023.11.14. 12.30 цагт.

Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн нэг давхарт хөл толгой нь олдохгүй олон хүн бужигнаж байлаа. Энд цугларсан ихэнх хүмүүс 326 дугаар ангийн алба хаагчдын ар гэрийнхэн, ахан дүүс, найзууд байлаа. Тэд хоол цай барин сууж хаашаа ч юм утсаар ярина. Тэдэн дунд суугаа ахимаг насны иргэн "Манай хүү дажгүй сайн байна. Госпитал дээр ирчихсэн бид нар уулзах гээд хүлээж байна" гэж чанга ярих нь сонсогдоно. Ийм сайхан үг хамаатан садан, аав ээж, ах дүү, найз нөхдөд нь дуулгаж утсаар ярих нэгэн, хүүгээ үнсээд тэврэх ээж, д үрээсээ хараа салгалгүй зогсох аав, ахаа хараад баярласан дүү, ах эгч нар…

Эмнэлэг дээр тус ангийн эхний 50 алба хаагч шинжилгээ, эмчийн үзлэгт орсон учраас ар гэрийнхэн нь албанд мордуулсан хүүтэйгээ уулзаж, сэтгэлээ дэвтээхээр ирсэн нь энэ. Үнэндээ, цэрэгт татагдаад 20 хонож буй хүүгийн нас барсан тухай мэдээллийг сонсоод тэд цочирдож, яаран ирснээ мөн нуусангүй.

"ШӨНӨЖИН ХҮҮДЭЭ СЭТГЭЛ ЗОВИНООД УНТАЖ ЧАДСАНГҮЙ"

Хүүгээ хүлээсэн нэгэн  ээж "Эмчийн амнаас хүүгийнхээ яасныг сонсмоор байна" гэж бухимдаж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцахад "Анхнаасаа нарийн шинжилгээг нь өгсний дараа цэрэгт татдаг баймаар байна. Цэргийн үзлэг гэдэг ердөө  нүцгэн биеийг нь гадна талаас нь хараад чагнуур тавьж үзээд аваад явдаг. Энэ  хангалтгүй гэж эх хүний хувьд үзэж байна. Би шөнө сэтгэл зовоод унтаж чадсангүй. Хайран сайхан хүүхэд цэргийн албанд хүүгээ мордуулчхаад ганц ч удаа уулзуулахгүй байна. Хэд хоногийн өмнө цэргийн анги дээр нь очиход ерөөсөө уулзуулаагүй. Гайхаад зогсч байна. Миний хүү цус өтгөрөлттэй байна уу, зүрх нь хэр ачааллаж байна вэ гэдгийг эмчийн амнаас сонсмоор байна. Миний хүү 18 настай. Хүүтэйгээ уулзаагүй болохоор их санаа зовж байна. Надад "ээжээ хүүхдүүд зүрхний асуудлаар их тэнцэхгүй байна" гэж байсан. Хүүхдүүдэд ковидын дараах хор уршиг байж магадгүй. Тиймээс цэрэгт авч явахдаа маш нарийн шинжилгээ хийлгэж байж авч явмаар байна" гэж учирлаж байв.

"МАНАЙ ХҮҮХЭД ХООЛОЙ НЬ ЗАНГИРААД ИХ ТҮГШҮҮРТЭЙ ЯРЬСАН" 

Өөр нэгэн иргэн "Манай хүүхэд утсаар ярихдаа "ээжээ та хурдан ирээрэй" гэсэн. Их түгшүүртэй ярьж байсан. Хоолой нь зангираад хэцүү байна лээ. Хүүхдээ хүлээгээд сууж байна. Гараад ирвэл хүүгээ ямар нэгэн аргаар авч явна. Эд нарт хариуцуулж үлдээх алга. Талийгаач хүүгийн мэдээллийг сонсоод айдастай байна. Ямар сайхан хүүхдүүд улс орноо хамгаална гэж очсон билээ. Өдийд тэр хүүхэд цэргийн албанд очоогүй байсан бол эрүүл саруул байгаа. Эцэг эхтэйгээ байна биз дээ. Хайран сайхан залуу хүүхэд… Хүүхдээ ирж цогцсыг нь аваарай гэж юу гэсэн үг вэ. Хүүхдээ бид аваад харина. Эд нарт итгэх итгэл ерөөсөө алга. Манай хүүхэд унаж татдаг байхгүй юу. Цэргийн ахлагч нь цэрэгт татагдаад удаагүй байхад "Танай хүүхдийн шөрмөс нь зангираад байна" гэж залгаж байсан. Би хэлсэн “Та нарт анхнаасаа хэлээд байхад үзлэгт тэнцлээ гээд аваад явсан. Одоо би хүүхдээ авъя” гэхэд надад “үгүй бичиг авчир” гэдэг хариуг хэлсэн. Тиймээс хүүхдээ өнөөдөр ямар нэгэн аргаар хамаагүй гэртээ авч харимаар байна. Үнэхээр үхэл хагацал сонсоод тайван сууж чадахгүй нь" гэж хоолой нь зангирна.

Нагац дүүтэйгээ уулзахаар ирсэн О.Төрсайхан “Энд уулзаж болно гэхээр нь наашаа ирлээ. Амиа алдсан цэргийн талаарх мэдээ хүнд туслаа. Адилхан эрүүл саруул хүүхдээ явуулчхаад ийм харамсалтай явдал болсон гэхээр хүнд байна. Дүүтэйгээ уулзах боломж байна уу үгүй юу бүү мэд. Байнга үхэл хагацал тохиож байгаа учраас цэрэгт явуулмааргүй санагдаж байна. Ер нь алба хаах нь үүрэг. Гэхдээ явуулмааргүй санагдаж байна. Дэгдэлт, зодуур, нүдүүрийн талаар ярьж байгаагүй” гэж бухимдан хариулав.

ЦЭРГИЙН АНГИД ИРЭЭД 20 ХОНОЖ БАЙНА, НАЙЗЫГАА АЛДСАНДАА ХАРАМСЧ БАЙНА  

Удалгүй эхний шинжилгээ өгсөн 50 байлдагч шинжилгээ өгч дууссаар гарч ирлээ. Тэд аав ээж, ах дүү, найз нөхөд, амраг ханиа харж нулимс нь цийлэгнэн нь хоолой нь зангирна. Үүдэнд хүүгээ хүлээсэн ээжүүд хүүхдээ дуудан духан дээр нь үнсч нулимсыг нь арчина. Аав нар нь хажуунаас нь хоол цайг нь дөхүүлж, цэргийн залуугаа харж сууна. Үнэндээ эцэг эхчүүдийн харцнаас энхийн цагт эрүүл саруул хүүгээ цэргийн албанд мордуулсан ч эргээд ирэхгүй байх вий гэх айдас уншигдаж байлаа. Байлдагч нараас мөр зэрэгцэн явсан талийгаач найзынх нь учир битүүлэг үхлийг асуухад даанч бэрх. Хэд хэдэн цэргүүдээс асуухад "Ирээд хорь хонож байна. Өөрийнхөө хүсэлтээр цэрэгт явсан. Дасан зохицож байна. Цэргийн ангид дэглэлт байдаггүй. Ар гэрийнхэнтэйгээ уулзсандаа баяртай байна" гэхчлэн цээжилсэн мэт жижүүрийн үгээр товчхон хариулт өглөө.

  • Байлдагч А нэрийг нь өөрчлөв. Тэрбээр "Хоолой өвдөөд ханиад хүрснээс өөр зүйл байхгүй. Бүх зүйл цэгцрээд сайхан болж байна. Сая эхо, шүд бусад үзлэгүүдэд хамрагдсан. Цэргийн албанд дарамт шахалт байхгүй. Амиа алдсан цэрэг хоёр давхарт байсан. Би нэг давхарт байсан. Өчигдөр мэдсэн" гэв.
  • Байлдагч Э "Сайн дураараа цэрэгт татагдсан. Ер нь алба хаах дажгүй байна. Талийгаачтай нэг ангид байсны хувьд харамсалтай байна. Зодуур, дэглэлт байгаагүй" гэлээ.

Цэргүүдийн шинжилгээ, биеийн байдлын талаар тус эмнэлгийн Поликлиникийн дарга, хурандаа Б.Болор-Эрдэнэ "Гурван цагийн дараа шинжилгээний хариу гарах байх. Цэргийн албанд татагдаж байгаа залуучууд сум, дүүрэгтээ бүхий л шинжилгээг өгөөд дүүргийн цэрэг татлагаар ороод үзлэгт тэнцээд ирсэн байлдагч нар. Үе шаттай эмч  нарын үзлэгээр ороод тэнцсэн нь ангид хуваарилагдаж байгаа. Тиймээс урьд нь үзлэг шинжилгээ хийсэн. Одоогийн үзлэг шинжилгээ бол 326 дугаар ангийн алба хаагчдын ар гэрийнх нь хүсэлт, мөн дээр нь цэргийн төв эмнэлгийн нийгэмд хүлээсэн үүрэг, хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулаад хийж байгаа нь энэ. Бүх цэргүүд орсны дараа эрүүл мэндийг нь дүгнэнэ. Одоогийн байдлаар энэ цэрэг өвчтэй гэж тухайлан хэлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлгийн сэтгэл зүйч, сэтгэцийн 2-3 эмч ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэг амралтын өдөр бүрэлдэхүүнээр ажиллаж байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Хүүгээ харсан ээж аав нарын санаа амарч, элэг нь дэвтсэн нь сайхан. Гэвч армид алба хааж яваа цэрэг амиа алдсан хэрэг нэг бус удаа давтагдаж байгаа нь эцэг эхчүүдийн санааг ихээр зовоож буй. Аргаа барсандаа "Хүүгээ явуулахгүй юмсан" гэж тэд хоорондоо ярилцаж байна. Монгол эр хүн бүр цэрэгт алба хаах үүрэгтэй. Гэхдээ цэргийн алба өөрөө орчин үетэйгээ хамт хөгжих, шинэчлэгдэх, цэрэгт явахдаа, явуулахдаа айдаг бус баярлаж, бахархдаг байх тийм л орчныг бүрдүүлэх цаг болсныг энэ удаагийн харамсалтай хэрэг ойлгуулаад буцсан байгаасай. Өөр дахин аав, ээж ийм хагацал үзэхгүй байгаасай. Үүний тулд батлан хамгаалах, цэрэг татах, цэргийн албаны нэг жилийн хугацаанд юуг, яаг хаанаас эхэлж өөрчлөх ёстой вэ гэдгээс Зэвсэгт хүчний жанжин штаб ажлаа эхлээсэй гэж олон эцэг, эх хүсч байсныг энд онцлоё.

Эргэн сануулбал, 2022 онд зургаан байлдагч амиа хорлосон болон золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай статистик бий. Эцэст нь, эх орон нэрээр цэргийн албанд татчихаад халуун ам бүлд нь хагацал, зовлон үзүүлдэг байдлаа хэзээ засах вэ гэдэгт хэн хүнгүй хариулт нэхэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.246

Хийсэн юм байна.Оны ялгааг байхгүй болгосон. Шалтгаан тодорхой биш байхад заавал нэг буруутан гаргаж ирэх гээд байдаг туйлшарсан галзуу солиотой хүмүүс байнаа. Хэдэн офицер, ахлагч нарыг хэлэх үггүй болтол доромжлоод байх юм.Та нартай адилхан хүний эцэг,эхүүд, аав ээжийн хүүхдүүд шүү. ЗХ-д эмэгтэйчүүд их болсон.Тэд бас нэг эхчүүдийн төлөөлөл.харилцааг зөөлрүүлдэг хүмүүс шүү.

Avatar

Зочин 2023-11-15 59.153.113.207

Цэргийн хангамж чинь маш сайн байдаг биздээ яаж цорсон юм бэ та нар чинь ямар санаа бодолтой нөхдүүд байгаан бэ юу болоод байгаан бэ

Avatar

нараа 2023-11-15 66.181.161.25

Цэргийн анги хүйтэн байна гэж юу гэсэн үг вэ?Халаалт тавьж өгөөч.ННараа

Avatar

Нэргүй 2023-11-15 73.134.217.128

Muusain aluurchinguud, 9 ue eeree siurvel taarna

Avatar

Нэргүй 2023-11-15 192.82.64.235

Эрүүл саруул хүүхэд залуучуудыг эх орны төлөө гэж цэрэгт татчихаад эргүүлээд аав ээжид нь эрүүл саруул хүлээлгээд өгчих тэгвэл хэн ч хүүхдээ эр цэргийн албанд явуулахгүй гэж татгалзахгүй харин ч дуртай явуулна хүүхэд залуус ч дуртай явна

Avatar

Нэргүй 2023-11-15 191.97.50.122

Харуулаас удаан бууж ирлээ гээд, буугаар зодуулж гарын алгаа сэт цохиулаад , оёо тавиулж 2 сар явж байж эдгэсэн, гаргүй болох шахсан.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.246

Арчаагүй гоожуур байж.

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

уншигч 2023-11-15 140.181.95.175

1. бие бялдарын шинжилгээнээс гадна стресс, хямрал даах сэтгэл зүйн шинжилгээ авдаг юм уу яадаг юм.
2. тухайн багийг бөөнд нь буюу коллективээр шийтгэдэг арга байдаг, түүнийг цэрэгт хэрэглэдэг бол цэргүүд болсон явдлыг нууж, жижүүрийн хариулт хэлж байж болох юм.
3. монгол цэргийн орчин үед нь тааруулж эрс хөгжүүлэх цаг нэгэнт болсоон, тэд цэргийн үүрэг гүйцэтгэж, зарим эрх нь хязгаарлагдсан болохоос биш ар гэртэйгээ уулзах, амар мэндээ эрэх эрхээ хасуулаагүй

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.176.192

Монгол Улсын хэмжээнд өдөрт хэдэн хүн, түүний дотор залуу хүн хэд нас барж байгаа билээ? Золгүй тохиолдол их л байгаа, Бусад улс оронд ч тийм л байгаа. Гэтэл нэг золгүй явдал гарангуут түүнийг далимдуулж цэргээс зайлсхийх арга саам хайх хэрэг юу байна? Энэ бол цэрэгт алба хаах хүнгүй болгох гэсэн хорлонтой, дайсагнасан ажиллагаа шүү! Дайснуудын дэвэргэж байгаа зүйл! Гэхдээ цэрэг, армийн дэг журмыг сайжруулж, офицер, ахлагч нарын хариуцлагыг сайжруулах, тэдний ажиллагаанд хяналт тавих ёстой!

Avatar

Монгол аав 2023-11-15 66.181.167.254

Монголд цэрэг ямар хэрэг байна аа?
Цэргийг хэрэглэж байгаа юм алга,
Цэрэгт яваад сурч байгаа юм алга,
Батлан хамгаална гээд хэнээсээ ч хамгаалах юм билээ?
2 хөрштэйгээ эвтэй найртай байхад бидэнд ямар аюул байна?
Тэр ордны хүндэт харуул, наадмаар жагсдаг хэд л байхад болоо юм биш үү???

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.246

Алдаа дутагдалыг нь засаж улам хүчирхэг болгох нь зөв.Тэрнээс биш алдаан дээр нь дөрөөлөөд байхгүй болгоно гээд байгаа гадны явуулага.гар хөлүүд, лайк хөөсөн сэтгүүлчид, та нар Монгол улсыг Зэвсэгт хүчингүй болгоно гэвэл ёстой м…… шүү.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.246

Монголоо гэсэн сэтгэлтэй монгол хүн ийм юм бичихгүй. Монгол аав гээд гээд ч чи монгол хүн болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.55.191.194

Оюутан хүүхдүүдийг л цэрэгт татахаа байчих…төгсөөд цэрэгт явбал тэр биз, дээр үед үздэг эрүүл мэндийн үзлэгээ өөрчилмөөр юм

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.186.190

Хэргийг хуулийн байгууллага шалгаад юуны учир нас барсныг тогтооно биз дээ, одоо ямар өнгөрсөн зуунд байгаа биш, хяналтын камeр, тeхник тeхнологи хөгжсөн цаг, учир нь олдоно. Юу болсоныг хараагүй байж битгий худлаа галзуу солиотой юм шиг шуурч бай гэж зарим хүмүүст хэльe.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.246

Тиймээ. Эд нар галзуу солиотой биш.Гадны явуулгаар монголын гэсэн үнэт зүйл болгоныг 30 жилийн турш үгүй хийж байгаа хүмүүс.

Avatar

иргэн 2023-11-15 59.153.84.210

Цэргийн ангид сэтгэл зүйч гэж бдаг уу? байдаггүй бол байлгах хэрэгтэй, одооны залуус өмнөх хуучин үеэс шал өөр шүү, тааруулж сургах хэрэгтэй мэт санагдана

Avatar

😡😡😡 2023-11-15 202.21.108.63

цэргийн эмнэлгийн эмч нарыг бүгдийг дамжаанд явуулахтун!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.26.35

эмнэлгийн үзлэг гэж шал худлаа хуурах арга ш тээ. Одоо хариу нь бүгд эрүүл гарна , хогийн жүжиглэлт. нас барсан хүүгийн нуруу улаан эрээн болсон байсан гэж аав нь ярьж байсан. дэглэлт байхгүй гэж бүгдэд нь хэлэхийг тушаасан байна. Армийн ялзарсан арга

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.160.95

цэргийн амьдрал зовлон жаргалыг нь мэддэг хүмүүс дарга удирдлага хийх ёстой гэдгийн нэг тод жишээ нь энэ, МАН-с крандуулаад очсон ямарч боловсролгүй орон шоронгоор явсан новшнууд монголын армийг яргын газар болгож, эцэг эх гэр бүлийг нь хүртэл дээрэмдэж мөнгө шаналгадаг болсон. тэгээд нэг ч хариуцлага ял авсан хүн байхгүй, алуулсан хүүхдийн хохь болоол өнгөрч байгаа. нэг бол цомхон сайн дурын цалинтай мэргэжлийн арми болгох цаг нь болсон, нарийн мэргэжлийн инженер техникийн албатай.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.190.58

криминал гэмт хэрэгтнүүд шоронд биш цэрэгт явдаг болсон юм биш үү. тэгээд сорыг нь түүж шүд зууж яргалдаг болж. тэдэн шиг сайхан төрөөгүй, тэдэн шиг зөв хүмүүжиж өсөөгүй болохоор хорсдог юм уу гэж л бодлоо.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.161.246

Тэд нарын нэг нь чи өөрөө байна гэж дүгнэгдлээ.

Avatar

Нэргүй 2023-11-15 203.98.76.230

hairah huu

Avatar

иргэн 2023-11-15 202.131.227.82

Эцэг эхүүд ч гэсэн хүүхдүүдийнхээ эүүл мэндэд анхаарч байх хэрэгтэй санагдсан. Унадаг татдаг өвчтэй юм бол эмнэлэгийн бичиг баримт ч байхгүй мөртөө хүүхдээ цэргээс нь авна гэж зогсож байх юм. үзлэгээр ороход нь эмнэлэгийн бичиг баримтыг нь өгөөд явуулах хэрэгтэй биз дээ. Асуудал гарангуут цэрэг арми руу дайрдагаа болимоор. 18 нас гэдэг бол нас биенд хүрсэн хүн, нялх хүүхэд биш баймаар. Тиймээс хүүхдүүдээ бие даалгаж, тэвчээр хатуужилтай болгож сургах нь эцэг эхийн үүрэг.

Avatar

иргэн 2023-11-15 202.55.191.194

их хуралд сууж байгаа эр сүвтэй бацаануудыг цэрэгт алба хаасан байна уу бахархах зүйлтэй юм уу бүгд албаа хаагаад дарга болдог бай мөнгөөр хаадаг зүйлгүй болго энэ нь мөнгөөр улсаа худалдаж байгаатай агаар нэг зүйл шүү

Avatar

зочин 2023-11-15 139.5.216.21

Хилийн цэргүүдийг хааяа ч болов ар гэртэй нь мэндийг нь мэдүүлжбайгаарай сураг чимээ байхгүй хэцүү шүүяаж алба хааж өлсөж даарч байдгиимуу бүү мэддээ

Avatar

Зочин 2023-11-15 59.153.115.117

үнэнийг хэлж чадахгүй бууны ноход болж туйлын өрөвдмөөр юмаа үнэнийг илчлэх хэлэх эр зоригтой эр хүн бол залуусаа өөрөө л мултарч байвал болоо юу яасан хүлцэнгүй нөлөөнүүд болоо вэ

Avatar

Зочин 2023-11-15 59.153.112.243

Цэрэг армид эрс шинэчлэл хийх хэрэгтэй Хурэлсухийн 7 жилд хийх гол ажил бол энэ Жинхэнэ мэргэжлийн армитай болох хэрэгтэй Улс хогжихийн хэрээр робот цэргуудтэй болно МЭРГЭЖЛИЙН АРМИ ДРОН КОМПЬЮТЕР ДЭЭР ГОЛЛОН АЖИЛЛАНА Сайн дурын мэргэжлийн армид ажиллагсад ондор цалинтай байх хэоэгтэй

Avatar

NEMO 2023-11-15 64.119.29.63

Монголын арми бол ёстой илүү үргүй зардлын шуудай!! Үүний оронд гэрээт цэргийн алба хаагчдаас бүрдсэн цөөхөн боловч маш чадварлаг цомхон мэргэжлийн армитай болох ёстой……………..

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.88.88

Монголын арми бол ёстой илүү үргүй зардлын шуудай!! Үүний оронд гэрээт цэргийн алба хаагчдаас бүрдсэн цөөхөн боловч маш чадварлаг цомхон мэргэжлийн армитай болох ёстой!!! Аав, ээжийнхээ гараас гараагүй байсан балчир хүүхдүүдийг хугацаат цэрэг гэж татаж бөөгнүүлчихээд хоол, хувцас нтр гэж баахан үргүй зардал сүйтгэл!! Яг цагаа тулахад тэд байлдах чадваргүй, Украин руу дайрч байгаа орос цэрэг шиг алуулаад л дуусна!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 202.55.191.130

Tsalin bolon uur niigmiin halamj geed zardal ni davj diildehgui ym bolnoo. neg Ahlahiig l jild bagadaa 20-40 sayaar tsalinjuulj baigaa. Turiin alban haagch gedgeeree avtomaataar ulsiin tusuvuus 10,000-20,000 hun turiin alban haarchiin status aar talinjaad yavnaa gesen ug.

Avatar

Нэргүй 2023-11-15 103.9.90.100

эмчийн үзлэг чанаргүй байна. Хүүхдүүдийн суурь өвчин янз бүрийн эмгэг байгааг шинжлэхгүйгээр цэрэгт явуулснаас ийм асуудал үүслээ. Түүнээс цэргийн анги, удирдлага, алба хаагчдын буруу биш. Унтаад сэрдэггүй, зүрх нь хаагддаг хүмүүс байдаг. Энэ хүүгийн хувьд тийм л асуудал үүслээ. Саажилттай хүүхдийг цэрэгт тэнцүүлж байгаа эмч нар байна гээд боддоо та нар

Avatar

Зочин 2023-11-15 202.70.36.227

Улс орон нь ямар байна арми нь яг л тийм байна. Бурхан Буддаг ч сайд болгосон ч адилхан мэдэв үү оркуудаа

Avatar

n 2023-11-15 202.21.124.130

Баталгаа шаардаж байна. Хүний эрүүл хүүхдийг авч явчихаад цогцос өгнө гэж юу гэсэн үг вээ. Ядарсан болохоор нь хэнд ч хамаагүй юм уу эсвэл. Хариулт өг Батлан хамгаалахын сайд. Хүүгийн аав ээжид. Задлан шинжилгээг хараат бус газар хийлгэж хараат бус эмч нараар дүгнэлт гаргуул.

Avatar

зочин 2023-11-15 66.181.166.196

Харамсалтай, арми гэж таг социализмаараа, сайд нь гэж нэг УИХ-ын гишүүний суудал мөрөөдсөн, хоосон шоучин, өөрийгөө карьераа л бодохоос ажил албандаа ямар ч хариуцлагагүй, одоо энэ хугацаат цэрэг гэж хэнийг ч хамаагүй хүчээр авч явдагаа больмоор, хугацаат цэрэгтэй арми сайд, дарга нарт нь төсвийн мөнгө идэх боломж олгодог болохоор л үхэлдээд байлгаад байна даа, мэргэжлийн гэрээт цэрэгтэй болох хэрэгтэй байна

Avatar

Иргэн 2023-11-15 202.126.88.212

Цэргийн ангиуд дэглэлт хүчирхийлэл их байгааг хүний эрхиын комиссын тайлангаас үзчээд худлаа бурцгаа . Цэрэг арми гэж зардал гаргах , том цолны араас хөөгчид дарга нар , хүний үрсийг алаад байгаа цэргээ боль . Архи ууж цол горьдсон архичин офицеруудуудаам үнэн ичдэг шүү . Хурандаа генерал гээд юу хийлгүй олсон цолуудыг хураа . Орчин үеийн цэрэг арми бэлдэх толгойн ухаан , боловсрол нь хүрэхгүй .Саяхан амиа алдсан хүүгийн эцэг эхээс уучлал гуй . Армийнхан . Ерөнхийлөгчөө

Avatar

а 2023-11-15 66.181.188.204

Цэргийн алба хаах нь эр хүний үүрэг одооны хүүхдүүдийг үзлэг шинжилгээнд нь сайн оруулж авч байхгүй бол ковиоос болоод ингээд байгаан бишүү. Зарим нь албанаас танил талаараа мултарч бна шүү. Үүнд анхаараарай

Avatar

а 2023-11-15 66.181.188.204

Арын хаалга танил талаараа цэргээс мултарсан гэж сайрхан ярих жулдрай бацаан байхын.Хайран сайхан хүү хамасаж байна.Танил талтай нь үлдээд үлдсэнээ сайрхаж ярьж онгирхын.

Avatar

М.Нямдаваа 2023-11-15 202.131.229.122

Эцсийн дүгнэлтийг баталгаажуулан зарлах нь зөв. Эр цэргийн алба бол зориг хатуужил тэсвэр тэвчээр заадаг сургууль байх ёстой. Эрүүл мэндийн үзлэгийг ч анхнаас нь зөв чанартай хийх ёстой. Хаана алдаа гарсныг шалгаж тогтоох ёстой. Оны ялгаа, дарамт, шахалт одоо үед харьцангуй байхгүй болсон. Зэвсэгт хүчинд эерэг сайн өөрчлөлтүүд их байгаа. Мэдээллийн хэрэгслүүд нийгмийг айдаст автуулахгүйгээр тэгш зөв мэдээллийг нийтэд хүргэж байвал сайн байна. Хугацаа хэрэгтэй.Үнэн хэзээ ч тодорхой болдог.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.8.118

Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулмис" дээр: Цэрмаагийн турсан Должингийн таргалсан хоёр яг тэнцэнэ гэдэг шиг, Сайд болоод Сайханбаярын баяжсан арми суларсан хоёр яг тэнцэнэ. Зүгээрэл энд тэнд шоу хийдэг арми болсон нь харагдаад байх юм

Avatar

hehe 2023-11-15 202.180.218.37

Арай дэндүү юмаа, ингээд байхаар хэн хүүхдээ цэрэгт явуулах билээ дээ

Avatar

Зочин 2023-11-15 59.153.112.243

Тэр оюутан залууг албадаж татаагуй бол амьд байх байлаа Бие сул залуучуудыг албпдпж таттдагаа болих хэоэгтэй Цэрэг татлагын коммисст ажиллаж эруул шэж оношилсон эмч нартай хариуцлага тооц ятэшэж бацйж эмч нар мэргэжлийнхээ хариуцлагыгг мэдрэх естой Цэргийнидаргын оодоос уг ч хэлж чадахгуй тоо гуйцээх гээдь сукж байдаг тэр эмч нар Цэргийн тоогооор санхуужилт авдаг Яамны. Санхуужилтийг шалга

Avatar

Нэргүй 2023-11-15 192.82.64.153

Цэрэг гэж жулдрай хүүхдүүд харин бусад нь энэ зариг энэ тэр заавал дэглэлт зодуур байдаг гэж хэлэх гэж ядах юмаа юм хөгжсөн одоо тийм юм байхгүй ш дээ

Avatar

Зочин 2023-11-15 202.70.36.227

Зэвсэгт хүчиндээ олигтойхон хөрөнгө оруулалт хийгээчээ. Цалингаас өөр төсөвгүй цэргийн яаж байр саваа орчин үеийн залуусын эрэлт хэрэгцээнд нийцсэн болгох юм бэ?

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.88.83

Батлан хамгаалахын сайд сайханбаяр гарч ирээд шинэчлэл өөрчлөлт юуч хийгээгүй авгайтайгаа гадаадад зугаалж жаргасан хүн огцорсон дээр өөр залуу эрч хүчтэй хүн тавь МАНгасуудаа

Avatar

ИРГЭН 2023-11-15 66.181.183.173

Одоо цаг өөр болсон, цэргийн зодуур нүдүүр байх боломжгүй болсон. Хүүхдээ эрхлүүлж, эрх дарх ярьцгааж, эрхийн тэнэг болцгоосны эхний гор гарч эхэлж байгаа нь энэ дээ.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.11.230

Er ni bid buh zuilee hunii tuluu bolgoj uurchluihgui bol socializmiin huniig bodohgui uzel sanaag 1-d tavidag zuvlultiin bodlogo arilahgui baina.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.131.238.26

одоо энэ эдийн засгийн болон байлдааны бэлтгэлийн хувьд үр ашиггүй хугацаат цэргийн алба буюу үеэ өнгөрөөсөн Зөвлөлтийн тогтолцооноосоо салж, жинхэнэ утгаараа цомхон, чадварлаг з****г хүчний тогтолцоондоо шилжээ

Avatar

Нэргүй 2023-11-15 202.70.38.18

хэн эх орон хамгаалах вэ хөлдүү сэтгүүлч гэсэн сэтэр зүүсэн малнуудаа. Ямар муухай, мэдлэг, боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, хэл амтай юм бэ энэ сэигүүлч гэж өөрийгөө шаасан хүмүүс вэ. Арай ч дээ. Аливаа асуудал чинь анхны мэдээлэл түүнийг дагасан баталгаажсан дараачиийн шатны мэдээлэл гэж байнадаг биз дээ. Хэл ам хийгээд байгаа хүнийг хэл ам нь өөрийг нь ороодог юмаа гэж ахмадууд сургадаг даа бүүр эрийн боловсрол ч алга энэ Өнөрөө мэтийн тэнэг юмнуудад

Avatar

Зочин 2023-11-15 202.126.88.193

Монголд ажил хийх хүн байхгүй бүгд залхуу. Цэрэгт явах хүн байхгүй бүгдээрээ эрхийн тэнэгүүд. Нийтээрээ шоу хийж наргиж архидаж янхандах мөрийтэй тоглож өдрийг өнгөрөөх сонирхолтой.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.179.11.230

Ene bol tur zasgiin bodlogoos boldog zuil. Gadaadad ochood Mongol hun sain ajillaj, amidarch baigaa ni 1-iig heleed baina shuu.

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.180.138

олон залуус дотор суурь евчтэй хYн бгаа ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж