Энэтхэг: Агаарын бохирдлоо бууруулахын тулд хиймэл бороо оруулна

Энэтхэг: Агаарын бохирдлоо бууруулахын тулд хиймэл бороо оруулна

Энэтхэг: Агаарын бохирдлоо бууруулахын тулд хиймэл бороо оруулна

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид сүүлийн хагас сарын турш агаарын чанарын индекс тогтмол 450-аас өндөр гарсан. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. Амралтын өдрүүдээр богино хугацаанд бороо орж, бохирдлыг бага ч болов бууруулжээ. Гэвч Даваа гаригт иргэд Дивали баяр тэмдэглэн, ёслолын буудлага буудуулснаар агаарын чанар дахин аюултай түвшинд хүрчээ.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймэл бороо оруулах тухай эрх баригчид хэлэлцэж байна. Энэ нь үүлэн доторх чийгийн конденсацийг хурдасгаж бороо оруулах арга юм. Үүний тулд мөнгөн иодид, хлорид гэх мэт бодисыг онгоц ашиглан үүлэн дээр цацдаг. Давсны мөхлөгүүд нь үүлэнд мөсөн талст үүсэх боломжийг олгох юм. Энэтхэгийн Дээд шүүх болон хэд хэдэн яамнаас зөвшөөрөл авсны эцэст уг арга хэмжээг авна.

Гэвч зарим шинжээч энэ аргыг үнэтэй, төвөгтэй, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь илүү их судлах шаардлагатай гэж үзжээ.

Тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн утаа, тоосжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалаад Шинэ Дели хот олон жилийн турш агаарын бохирдолтой тэмцэж байна. Энэ жилийн тухайд засгийн газар сургуулиудын өвлийн амралтыг эрт зарлаж, барилгын үйл ажиллагааг хоригложээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-14 213.87.153.114

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-14 202.9.40.25

Оростой их түншилбэл ийм л юм болдог. Оросын чанар муутай газрын тос ихээр авсан, одоо шангаа хүртэж байна.

Avatar

Зочин 2023-11-14 59.153.115.117

манайх шиг нүүрс түлбэл бүүр балрах юм бнадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж