Энэтхэгийн нийслэл Шинэ Делид сүүлийн хагас сарын турш агаарын чанарын индекс тогтмол 450-аас өндөр гарсан. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. Амралтын өдрүүдээр богино хугацаанд бороо орж, бохирдлыг бага ч болов бууруулжээ. Гэвч Даваа гаригт иргэд Дивали баяр тэмдэглэн, ёслолын буудлага буудуулснаар агаарын чанар дахин аюултай түвшинд хүрчээ.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймэл бороо оруулах тухай эрх баригчид хэлэлцэж байна. Энэ нь үүлэн доторх чийгийн конденсацийг хурдасгаж бороо оруулах арга юм. Үүний тулд мөнгөн иодид, хлорид гэх мэт бодисыг онгоц ашиглан үүлэн дээр цацдаг. Давсны мөхлөгүүд нь үүлэнд мөсөн талст үүсэх боломжийг олгох юм. Энэтхэгийн Дээд шүүх болон хэд хэдэн яамнаас зөвшөөрөл авсны эцэст уг арга хэмжээг авна.
Гэвч зарим шинжээч энэ аргыг үнэтэй, төвөгтэй, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь илүү их судлах шаардлагатай гэж үзжээ.
Тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн утаа, тоосжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалаад Шинэ Дели хот олон жилийн турш агаарын бохирдолтой тэмцэж байна. Энэ жилийн тухайд засгийн газар сургуулиудын өвлийн амралтыг эрт зарлаж, барилгын үйл ажиллагааг хоригложээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ