Газа: Дутуу нярайг амьд үлдээхийн тулд тугалган цаасанд ороож байна

Газа: Дутуу нярайг амьд үлдээхийн тулд тугалган цаасанд ороож байна

Газа: Дутуу нярайг амьд үлдээхийн тулд тугалган цаасанд ороож байна

Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг Аль-Шифагийн эргэн тойронд мөргөлдөөн ширүүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эмнэлгийн хүчилтөрөгчийн нөөц дуусч, инкубатор дахь нярай хүүхдүүдийг өөр хэсэгт шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Дутуу төрсөн нярай хүүхдүүдийг амьд үлдээхийн тулд тугалган цаасаар ороож, халуун усны дэргэд байрлуулах арга хэмжээ авч байгааг эмнэлгийн дарга Мухаммед Абу Салмия хэллээ.

"Дутуу төрсөн хүүхдүүдийг амьдруулахын тулд эхийн хэвлийтэй нь ижил температурт байлгах шаардлагатай. Энэ температурыг зөвхөн инкубатор л бий болгож чадна. Өвөл хаяанд ирэхээр байдал улам дордоно" гэж эмнэлгийн ажилтан хэлжээ.

Эмч нар лааны гэрэлд ажиллаж, эмнэлэг доторх хүмүүс усны хоолойн уснаас ууж эхэлжээ. Харилцаа холбоо тасалдсан учир эмнэлэгийн хашаанд юу болж байгааг ч хүмүүс мэдэх боломжгүй байна. Аль-Шифа дахь чөлөөт сэтгүүлч хэлэхдээ "Хэн ч эндээс гарч зүрхлэхгүй байна. Энд байгаа хүмүүс эмнэлгийн эргэн тойронд юу болоод байгааг мэдэж байгаа. Агаарын цохилтоос болоод утаа гарч байгааг бид харж байна. Түргэн тусламжийн машинууд ч эндээс гарахгүй байгаа. Учир нь сүүлийн өдрүүдээд түргэний машин эмнэлгээс гарах замдаа цохилтод өртсөн явдал гарсан" гэлээ.

Өдгөө Аль-Шифа эмнэлэг дотор 1500 орчим өвчтөнөөс гадна 7000 дүрвэгч байна. Сүүлийн өдрүүдэд энд 15 өвчтөн нас барсны зургаа нь нярай хүүхэд байжээ.

Израилийн хүчин Ням гаригт эмнэлгийн үүдэнд 300 литр түлш тавьсан ч түүнийг авахыг Хамасынхан хориглосон гэв. Гэхдээ энэ 300 литр түлш нь эмнэлгийг 30 минут ажиллуулахад ч хүрэлцэхгүй аж. Тус эмнэлэг үүсгүүрээ тэжээхийн тулд цаг тутамд 600 литр түлш шаардлагатай юм байна.

Аль-Шифа эмнэлгийн доор Хамас бүлэглэлийн командлалын төв байдаг гэж Израиль удаа дараа мэдэгдсэн ч Хамас болон эмнэлгийн албаныхан үүнийг үгүйсгэж байна. Харин АНУ-ын албаны хүн Даваа гаригт Аль-Шифа эмнэлгийн доор Хамасын командын төв бий гэж мэдэгдэв. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-14 202.21.120.66

Америк, Израйль, Хятад, Орос гэсэн дэлхийд жигшүүртэй улс орнууд байх юм бүх дэлхийгээрээ нийлж Америкийн эсрэг тэмцэх хэрэгтэй АНУ дандаа түрэмгий бодлого явуулж Ойрох Дорнодын энэ хэдэн Исламын улс орнуудыг орвонгоор нь эргүүлж дууслаа Гол зорилго нь тэдний газрын баялагт байгаа Нецть, болоод алт зэс тэрний төлөө сүүлийн 70 жил дайны байдалд байга үнэхээр харгис орон үнэхээр т*******т улс, үнэхээр түрэмгийлэгч гэдэг нь харагдаж байна

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.177.134

эргүү тэнэг хог хэрьээ Орос байгаагүй бол чи муу ингэж бичээд сууж байхгүй байлаа , одоо цагт наад зах нь америк элчин хөлсний а******н хөлслөөд чамайг алуулахаар явуулах байв,даанч Орос байгаа

Avatar

Нэргүй 2023-11-14 213.87.153.114

Харуулах боломжгүй.

Avatar

Эх 2023-11-14 66.181.190.81

энх тайван амар амгалан амьдрах юмсан..хүүхдүүдийг авраасай

Avatar

Нэргүй 2023-11-14 188.162.254.6

монголд Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгуулага байдаг !!!!!!

Avatar

Шударга Монгол иргэн 2023-11-14 66.181.178.77

ямар ч байсан төрийн дээд байгууллага шүү, яаж ийм муухай юм бичиж чаднаа. Монгол бахархлын өдөр ийм булай юм ярьж суугаа чи маш атаархуу арчаагүй н**ш эсвэл хятадын э****з бна. чиний даргнд эрдэмтэй боловсролтой бүсгүйчүүд шүү

Avatar

Нэргүй 2023-11-14 2.27.103.16

Эрэгтэйчүүд нь тэгээд шударга юм уу?

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.181.23

Монголд амьдрах сайхан байна: Монгол улсад дайн ба үймээн болдоггүй.

Avatar

Zochin 2023-11-14 103.57.95.74

Энэ Америкууд үнэн хулхи бүхэл бүтэн улс орныг сүйтгэлээ худлаа хэлж аллагаа хайцаалж бна

Avatar

Нэргүй 2023-11-14 103.212.116.20

Яасан ч хэцүү юм энэ дайн дажин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж