“Торгоны их зам” ба Монголын эзэнт гүрэн

Хуучирсан мэдээ: 2023.11.14-нд нийтлэгдсэн

“Торгоны их зам” ба Монголын эзэнт гүрэн

“Торгоны их зам” ба Монголын эзэнт гүрэн

Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 861 жилийн ойн өдөрт зориулав

Торгон их зам” хүн төрөлхтөний соёл иргэншил, дэлхийн улс түмний харилцаа холбооны түүхэнд гүн ул мөрийг үлдээжээ. «Торгоны их зам» хэмээх нэр томъёо нь эртнийболон дундад зууны үеийн Ази, Европ хоёр тивийг холбосон худалдаа, соёлын гол бүс нутгийн замын сүлжээг илэрхийлсэн байх бөгөөд 1870-аад оны үед Германы нэрт газарзүйч К.Рихтгофен (1833-1905) анх удаа түүх сударт тийнхүү нэрлэжээ. Бараг 2000 гаруй жилийн тэртээгээс эх түүх нь эхлэх «Торгоны их зам» нь Хятадын эртний Хан улсын  нийслэл байсан Чанань буюу Өнөөгийн Шиань хотоос гараагаа эхлэн Шэньси, Ганьсу муж, Шиньжанаарөртөөлөн Хятадын нутгаас халин гарч Төв, Дундад Азийн улс орныг дамжсаар Энэтхэг, Перс, Араб цаашлаад Газрын дундад тэнгис, Ром, Франкт хүрдэг байжээ. Тэрхүү говь цөл, элсэн манхан, хад асга, уул тал хосолсон алс холын нэн бартаат замаар жингийн цуваа тасралтгүй үргэлжилж, Дорноос Өрнө зүг  тээсэн ачааны дийлэнх нь Хятадын торго (мөн Энэтхэгийн хоргой) байсан болохоор Европын түүхчид “торгоны их зам” хэмэээн нэрлэж түүх сударт тэмдэглэсэн учир энэ ажгуу. Үүнээс гадна сурвалж бигчгүүдэд “тэмээн жингийн зам”, “худалдааны их зам” хэмээн тэмдэглэсэн нь буй. «Торгоны их зам»-аар Италийн Венец хотынхудалдаачны хүү алдарт жуулчин, Юань гүрний дипломат элч Марко Поло аялсан түүхтэй. Тэрбээр 1275 онд Юань улсад ирж Их хаан Хубилайн дэргэд олон жил алба хашсанбилээ. Марко Поло Дорноос Өрнө зүг хөдлөх  “жингийн тасралтгүй цуваа”-ны тухай, харь газар орны олон арван худалдаачдын тухай, дорно дахины баян тансаг улс орны тухай хожим өгүүлсэн нь чухамдаа “торгоны их зам”-ын дагуух хот суурин, түүх соёлын тухай бишрэн дурдсан хэрэгбайв.

Македоны Александрын цэргийн зүтгэлтнүүдийн нэг Неарх Энэтхэгийн хөндийд торго, хоргой ачсан жингийн урт цуваатай олонтаа тааралдаж байсан тухайгаа өгүүлсэн нь бий. Эрдэмтэн С.Н. Рубенко Хятадаас Өрнө зүг явах “торгоны их зам” МЭӨ I, МЭ II зууны үед хойд талаараа Хами, Турфан, Өрөмчийг дайран Төмөр нуур (Исыкк-Куль), Ферган, Согд нутгаар Бактри руу, Мевр, Хамаданыг дамжиж Дюра-Геранк, Памир руу, улмаар цааш Өрнө зүг оддог байсан тухай тэмдэглэж,  энэхүү замаар Умард Хятад, Хүн улсад бага Азийн ба эртний Грек, Ромын бөс бараа нэвтэрч байсныг ч дурдсан байдаг.

МЭӨ III-II мянган жилийн зааг үед Дундад Азийнхан Хотан нутгийн Бадахшан уулнаас номин хэмээх үнэт хөх цэнхэр эрдэнийн чулуу, Яркенд-Дарья мөрний дээрхэн хавцлаас Нефрит буюу балаши (сайн чанарын хөдөлмөрийн багаж, гоёл чимэглэлийн зүйл хийдэг ногоон цагаан өнгийн талст) хэмээх үнэт чулуулгийн баялаг ордыг олборлож Өрнө, Дорны улс орнуудад худалдаалж эхэлснээр “торгоны их зам”-тай холбогджээ. Археологийн болон бичгийн бусад олон эх сурвалжид энэ замаар номин эрдэнийг Бадахшанаас Энэтхэг, Иран, Месипотами, Египет, Сири, Анатолид зөөвөрлөн аваачиж, худалдаалдаг байсны дээр сайхь чулуу нь эртний Дорно дахинд ихэд үнэлэгддэг байсан тухай олонтаа дурдсан байдаг. Мөн МЭӨ VIII зуунд Ассирийн хаан III Тиглатпаласар өөрийн орд харшаа өнгөлөхийн тулд жил бүр есөн тонн номин чулуу олборлох зарлиг буулгаж их хэмжээгээр зөөвөрлөж байсан тухай ч эх бичигт тэмдэглэсэн байна. Тиймээс тухайн үедээ энэ замыг “номингийн зам” хэмээн нэрлэж байжээ. Манай эриний IV зууны үеэс Энэтхэг сударт “Дармаа-Раднаагийн зам” буюу “Ном-буян-эрдэнэсийн зам” гэсэн нэр тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь чухамдаа “номингийн замыг” хэлсэн бололтой.

МЭӨ I мянган жилийн дунд үеэс Бадахшаны номин чулуу Хятадад дэлгэрч эхэлжээ. Хотан, Яркенд хавийнхан “номингийн замаар” Хятадтай худалдааны харилцаа тогтоож тэдэнд эрдэнийн чулуугаа худалдаалах болжээ. Хятадууд номин, балаши чулуугаар төрийн одон тэмдэг, бэлэг дурсгалын зүйлс хийж орд харшаа чимэглэдэг байсны зэрэгцээ балаши, номингоор хийсэн эдлэл нь шашны ёслолд нь чухал үүрэгтэй байжээ. МЭӨ III зуунд баруун хойд Ганьсу, Дорнод Туркестанд оршин амьдарч байсан Энэтхэг, Иран гаралтай ард түмэн номин, балашийг “юэжчи” хэмээх гүйлгээний хэрэгсэл болгон худалдаанд оруулжээ. Балашийн худалдааны экивалент нь Хятадын торго болж байв. Торго бол Хятадын гол бараа бөгөөд Хятад худалдаачид хөрш зэргэлдээ болон Өрнө зүгийн орнуудтай үүгээр л худалдаа хийнэ. Тэр нь Дорнод Туркестан, Дундад Ази, Энэтхэг, Парфи, Ром, Александарт өндөр үнэлэгдэж байв.

 Хүр хорхой тэжээж торго нэхсэн нь Хятадын хөдөлмөрч уран гарт ард түмнээс хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд оруулсан гайхамшигт хувь нэмэр мөн бөгөөд манай эриний II, III зууны үеэс хятадын торго хээ хуар, өнгө үзэмж, яс чанараараа олон оронд нэрд гарч эхэлжээ.

Алдарт жуулчин Марко Поло Кенжин-фу буюу Шиань хотын тухай өгүүлэхдээ: «энэ нутагт ялмын мод элбэг, сайхь модны навчаар торгоны хүр хорхой хооллодог. Энд торго элбэг, янз бүрийн хоргой, торгон нэхмэл их үйлдэнэ» гэжээ. Харин Хятадад Хотаны балаши, Бадахшаны момии, Газрын дундад тэнгисийн орнуудад хийсэн шилэн эдлэл, үнэртэн, Энэтхэгийн хивс, Ферганы хурдан  морьд зэрэг нь эрэлт хэрэгцээ ихтэй байжээ.

Европчууд хятад торгоны яс чанар сайн байдгийн нууцыг бүр эртнээс мэдэхийг оролдсоор ирсэн богөөд МЭ 408 онд Ван Аларих Ромын ойролцоо хүр хорхойн торгоны чанарыг мэдэх гэж хотынхны олон мянган торгон хувцсыг шаардан авч золио болгож байжээ. Хятадын буддын ламтан Шюань-зяны тэмдэглэлээс үзвэл: Хотаны захирагч Хятадаас өөрийн хүссэн торгоо авч чаддаггүй байж. Тиймээс хятад эмэгтэйг ашиглахаар шийдэж түүнийг элч болгон илгээж байжээ. Гэвч тэр нууцыг олох гээд аанай л эс чадаад зөвхөн хүр хорхойн өндөг, ялма модны үртэй буцаж ирж байжээ. Өөр нэг сурвалжид МЭ 550 онд Византын хаан I Юстиниан өөрийн хоёр ширээт ламтанд Хятадаас хүр хорхойн өндөг авчирч ирэхийг нууцлан захиж байсан тухай тэмдэглэсэн байна.

    “Торгоны их зам” МЭӨ II зууны үеэс Монгол, Хятадын харилцаанд ихээхэн учир холбогдолтой болсон бөгөөд монголчууд Хятадаас торго, хоргой, бүс даавуу, гурил, будаанаас гадна суурьшмал орны бусад эд бараа авч хариуд нь малынхаа бүтээгдэхүүн, ан амьтны үнэт үс зэрэг олон нэрийн бараа өгч, эн тэгш худалдаа хийж байжээ. Ер нь “торгоны их замын” хөгжилд Монголчууд анхнаасаа томоохон үүрэг гүйцэтгэж байжээ. Нүүдэлчин аймгууд түүхэн хөгжлийн ихээхэн хөдөлгөөнтэй хүчин болж байсан бөгөөд Ази, Европ улс түмний хооронд түүх, угсаатны зүй, соёл, худалдааны нягт хэлхээ холбоо тогтооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.

Бидний овог улс Хүн гүрэн олон зууны турш улс төр, цэргийн хүчний хувьд хүчирхэг оршсон нь Төв Азийг алс холын улс үндэстэнтэй холбож өгөхөд хүргэсний дээр Хан улсын түрэмгийллийн эсрэг нүүдэлчдийн тусгаар тогтнолыг хамгаалж байсан гол хүч болж байжээ. Дорнод Туркестанаас Монголын баруун урд захыг дайран өнгөрч байсан “торгоны их зам” МЭӨ I зуун хүртэл зөвхөн Хүн улсын мэдэлд байсан бөгөөд Хүн улсын тал нутгийн язгууртнууд худалдааны их замыг өөрийн мэдэлд ямагт барьж байх бодлого явуулсан байна. Хятадын Хан улсын хаан У-ди (МЭӨ 191-181) Хүн улсын нөлөөллөөс гарах арга замыг эрэлхийлэхдээ нэг гол зорилт тавьсан пь “торгоны их зам”-д нөлөөний хүрээгээ тогтоох явдал байжээ. Үүний өмнө Хятадын бараагаа борлуулах нэг гол зах зээл нь нүүдэлчид байсан бөгөөд Хятадууд нүүдэлчдийн улс төрийн эрхшээлээс ямар нэг хэмжээгээр гарах, мөн шинэ зах зээл олж түүгээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх үүднээс Дундад Ази цаашлаад Өрнө зүгт анхаарал тавьж байв. Энэ зорилгын үүднээс МЭӨ 121 оноос Хятадууд Хүн улсын эсрэг хийх тэмцлийг “торгоны их замын” гол зангилаа болох Ганьсуд чиглүүлж 119 онд Хүн улсыг умард зүгт шахаж ухруулснаар “торгоны их зам”-д хяналтаа  тогтоох  боломжтой болсон байна.

Түүхийн он цаг улиран өнгөрч, XIII зуунтай золгоход Монголын эзэнт гүрэн бүдгэрч балархад хүрээд байсан “торгоны их зам”-ыг дахин мэдэлдээ авч Дорно, Өрнийн улс түмний харилцааг хөгжүүлэх гол зам болгожээ.  Чингис хаан бээр өөрийн авьяас билиг, их суу заль, мөнх тэнгэрийн хүчин дор эсгий туургатан улсыг энх шударга болгож, улмаар нэгдсэн улс гэр байгуулагдсан үеэс Монголчууд дэлхийн түүхийн тавцанд биеэ даан гарч ирсэн нь Монгол Улс хийгээд хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй нийт Төв Ази, цаашлаад Евразийнолон улсын харилцаанд томоохон өөрчлөлтийг оруулжээ. Монгол Улс хүчирхэгжсэнээр эмх замбараагүй дэлхий ертөнцийг нэг засаг төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлогыг явуулжээ. Монголын эзэнт гүрэн асар өргөн уудам газар нутагт оршин тогтож Дорно, Өрнийг холбож байсан ба нийслэл Хархорум хот “торгоны их зам”-ын чухал салаа зам болж хувирчээ. “Чингис хаан Дорно, Өрнийг холбосон торгоны их зам”-ыг хяналтандаа байлгахын зэрэгцээ аюулгүй байдлыг хангаж эдийн засаг, соёлын харилцаанд саад болсон цайз хэрмүүдийг эвдэн нураасан бөгөөд үүний дараа Дорно, Өрнийн хоорондын харилцаа холбоо сэргэж,хөгжин цэцэглэж эхэлжээ” гэж Хятадын судлаач профессор Жоу Лянсяо бүр 1970-аад онд бичсэн байдаг.
Торгоны их зам”-ын дагуу Дундад Азир руу илгээсэн өөрийн 300 гаруй худалдааны элч төлөөлөгчдийн амийг егүүтгэн итгэлийг хөсөрдүүлж, ёсгүй аашилсан Хорезмын султаныг Чингис хаан бээр алтан ургийн алтан аргамжийн бодлогыг тасалдуулсан хэмээн ихэд хилэгнэж, тийнхүү сайхь улсын хаан, ван гүнгүүдийн ёс бус үйлдийг нэг мөр төвшитгөн тохинуулахаар  шийдвэрсэн нь дэлхийн түүхийг орвонгоор нь өөрчлөхөд хүргэсэн билээ. Чингис хааны энэхүү гадаад бодлогын гол учир шалтгаан нь Дундад Азийн нутгаар дамжин өнгөрч байсан “Худалдааны их зам”-ын аюулгүй байдлыг хангаж, зөвхөн хуулийн дор засаглахшинэ дэг журмыг тогтоохтой холбоотой байжээ. Хорезм бол баруун Туркестаны нутаг Аму-Дарьяа мөрний адагт оршиж байсан тэр цагийн өндөр соёлт улс байжээ. Сайхь улс Хятад ба Газрын дундад тэнгисийн хооронд, Энэтхэг болон Өмнөд Оросын харилцах замын уулзвар дээр оршиж байсан учраас Дорно, Өрнө, Умар, Өмно зүгийн худалдааны Төв газар болж тухайн үеийнхээ улс хоорондын эдийн засгийн харилцаанд чухал байр эзэлж байсан юм.

Дундад Ази нь Түрэгийн тал нутаг, Монгол, Хятадыг холбосон тэмээн цувааны замын худалдааг гартаа атгасан томоохон худалдаачдын төвлөрсөн газар байжээ. Дундад Ази Монголчуудын мэдэлд ороход тэндхийн  худалдаачид ихээхэн талархалтайгаар хүлээн авчээ. Тэд Чингис хааны эвээлд орохгүй ахул арилжаа наймаа тасалдахыг ойлгож,Дундад Азиас Номхон дөлгөөн далайн эрэг хүртэлх газар нутаг нэгэн засаг төрийн мэдэлд орвол “тэмээн жингийнзам аюулгүй болж өөрсдийн худалдаа, арилжаа өргөжин хөгжинө гэж найдаж байжээ.

Чингисийн дараах их хаадын үед ч худалдааны их замМонголчуудын бүрэн мэдэлд байсан бөгөөд ялангуяа Өгэдэй хааны үед Хархорум хот “торгоны их зам”-ын чухал салаа зам болсон байна. Тийнхүү Монголчууд олон улсын холбоо харилцааны сүлжээ болох Өртөөг “торгоны их зам”-ын дагуу байгуулжээ. Монголын эзэнт гүрэн тогтносноор урьд үе үе боогдон хаагдаж, тасалдаж байсан Дорно, Өрнийн улс орнуудын хоорондоо харилцах гол суваг болсон “торгоны их зам” сэргээн нээгдэж, Хятад, Дундад Азийн томоохон бэл чинээтэй худалдаачид Монгол оронд олноор ирж Монголын тал нутгийн язгууртнуудын ивээл тусламжтайгаар ихээхэн хөлжиж байжээ.

Евразийн өргөн уудам нутагт тогтсон Монголын Их амар амгалан”-гийн үед Хятад, Энэтхэг, Перс, Араб болон Өрнөд Европын худалдаачид монголчуудын сэргээн тогтоосон аюулгүй, найдвартай худалдааны их замаар тийнхүү чөлөөтэй арилжаа хийх болжээ. Энэ үеэс лмонголчууд чөлөөт худалдааны үзэл санааг анхлан санаачлан гаргаж тавьсан ажээ. 1340 онд бичигдсэн Флорентиний баримтад торгоны замын тухай “өдөр шөнө аль ч үед ямар ч аюулгүй...” гэж тэмдэглэсэн байдаг ажгуу.

 Өгүүлэн буй үед Дунхуан, Турфан, Урумчи, Зүүн гарын хотгорыг дайран өнгөрөх торгоны их замын умард салааг “Монгол зам” гэж нэрлэж байжээ. Мянга гаруй жилийн өмнөөс “Монголын зам”-аар монголчуудын эд өлөг, гутал хувцас, идээ ундааны зүйл Энэтхэгт дэлгэрсэн тухай Энэтхэгийн шашдир түүхэнд тэмдэглэжээ. “Торгон их зам”-ыг монголчууд дээр үедээ “худалдаа харилцааны зам” гэхээс гадна “буян үйлдэх зам”, “ариун мөргөлийн зам”, “хар элсний зам”, “түмэн уртын зам” гэх зэргээр нэрлэн ярьж, бичиж байжээ. Торгоны замаар зөвхөн эд бараа тээж байсан төдийгүй хятад, монгол, түвд, араб ардын эм, ургамал харилцан тээх, соёл нэвтэрч дэлгэрэхэд нөлөөлж, тийм ажил Хубилай хааны үед ихэд хөгжсөн байна.

“Торгоны их зам нь” мөн соёлын болон оюуны үнэт зүйлсийг харилцан солилцох, худалдаа арилжаа, дайн тулалдаан, гадаад харилцаа, дипломат ажиллагаа, мэдээлэл харилцааны зам болж байсны дээр хэл, шашны нөлөө нэвтрэх чухал суваг болон өөрчлөгдөж байжээ. Чухамдаа “торгоны их зам”-аар Хятадад буддын сургааль нэвтэрсэн байна. МЭ I зууны дундаас “торгоны их замаар” Энэтхэгээс буддын шашны анхны лам нар Хятадын нийслэл Лоян хотноо ирсэн тухай эх сурвалжид өгүүлжээ.

 1987 онд ЮНЕСКО соёлын хөгжлийн дэлхий дахины 10 жилийн хөтөлбөрийн хүрээнд «Харилцан ойлголцох харгуй”-“Торгоны их зам”-ын иж бүрэн судалгаа» олон улсын төслийг хэрэгжүүлсэн билээ. Тус арга хэмжээний хүрээнд 50 гаруй орны янз бүрийн салбарын 230 гаруй эрдэмтэн мэргэд оролцсон юм. Эхний таван жилийн хугацаанд хийж дуусгах төслийн хүрээнд олон улсын семинар 15 удаа, мөн эрдэм шинжилгээний аялал нэжгээд удаа зохиогдсоноос дурдвал 1990 онд Монголоос Франц хүрэх “Монгол элч” морин аялал, Италид “Талын зам”,Хятадад “Говийн зам”, 1991 онд Японд Венецээс Осака хүртэл “Далайн зам”, 1992 онд Монголд “Нүүдлийн зам”, 1995 онд Балба улсад Буддын буюу “Шашны зам” нэртэйгээр зохиогдож төгсгөлийн олон улсын а хурал Парис хотноо болсон нь  “торгоны их замын” бүрэн судалгаанд чухал хувь нэмэр болсон байна.

2013 онд Хятадын удирдагч Ши Жиньпиний “Торгоны их зам”-ын дагуу дээд бүтэц, ложистикийн “Нэг бүс, нэг зам” хэмээх   томоохон бүтээн байгуулалтын санаачилга дэвшүүлсний 10 жилийн ойд зориулсан III удаагийн олон улсын чуулган саяхан Бээжин хотноо амжилттай зохионбайгуулагдав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ,Эртний, хуучин Торгоны замыгсэргээж, улс түмний бодлогын, худалдааны, санхүүгийн, нөхөрлөлийн холболтыг бүтээн байгуулснаар дэлхийн эдийнзасгийн хөгжилд шинэ эрч хүчийг нэмэх зорилготой”-г онцлолж, ирэх 10 жилд дэлхийн 150 гаруй орон, олон улсын20 гаруй байгууллагыг хамруулан гурван хэмжээст суурьбүтцийг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийн хөгжилдбүх талын дэмжлэг үзүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагхөгжүүлэх, ногоон хөгжлийг цогцлоох, технологийншинэчлэлийг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоогөргөжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, “Бүс ба Замолонулсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуйболгох зэрэг олон шинэ саналыг дэвшүүлэв. ЧуулганНээлттэй дэлхийн эдийн засагт суурь бүтцээр харилцанхолбогдох, Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн бабайгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах, Өсөлтийншинэ эх сурвалж цахим эдийн засаг зэрэг гурван сэдвээрдээд түвшний гурван хэлэлцүүлэг, Саад тотгоргүй худалдаа, Иргэд хоорондын хэлхээ холбоо, Тинк танкийн солилцооЦэвэр торгоны зам, Орон нутгийн хамтын ажиллагаа, Далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдвээр салбар хуралдаанзохион байгуулагдав.

БНХАУ “Нэг бүс нэг зам төслийн хамтын бүтээнбайгуулалтыг дэмжих зорилгоорТоргоны замсанд 80 тэрбум юань буюу 10.9 тэрбум ам.долларын нэмэлтсанхүүжилт олгоно гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпинмэдэгдэв Тэрбээр  “Нэг бүс нэг зам дээд түвшний чуулгауулзалтын хүрээнд болсон бизнес форумын үеэр 97.2 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрбайгуулсныг нэмж дурдсан юм.

Эдүгээ “нэг бүс, нэг зам” санаачилга нь суурь бүтэц, ложистикийн хүрээнээс халин гарч ногоон хөгжлийг хамрах болов.
Дээр дурдсан чуулганы  Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъяхэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэхдээ: Бүс ба Замсанаачилга нь хөгжлийнболомжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах үзэл санаанд тулгуурланхамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа үр өгөөжөөхүртэхүндсэн зарчмын дагуу хөгжлийн төлөөх хамтынажиллагааг бүс нутгийн түвшинд өрнүүлэх чухал тавцанболж байгааг тэмдэглэв. Ногоон хөгжлийг удирдлагаболгож, “эко, цэвэрхөгжлийн үзэл санааны дагуубайгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэйбайх зарчмыг баримталж байгаа нь НҮБ-аас дэвшүүлсэнТогтвортой хөгжил-2030”-ын зорилгод бүрэн нийцдэг гэжүздэгээ илэрхийлэв. Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөхБээжингийн санаачилгань Тогтвортой хөгжлийнзорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийнсөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоондэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийгдэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагаагэрчимжүүлэх чухал ач холбогдолтойг тодотгов. Монгол УлсТэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, Эрүүлмонгол хүнүндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа ньТогтвортой хөгжлийн зорилтуудтай бүрнээ нийцэж байгааг онцолсон юм. Хөрш гурван улсын “Эдийн засгийн коридор” замын зураг, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрч хүчтэй урагшлуулж, бүс нутгийн суурь бүтэц, ложистикийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, идэвхтэй газрын гүүр”, транзит” орон болгоход чиглэгдэж байгаа билээ.

ХИС-ийн Шинжлэх ухааны  др, проф Д.Уламбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж