Оросын газрын тосны хоригийг зөрчсөн компаниудыг шалгаж байна

Оросын газрын тосны хоригийг зөрчсөн компаниудыг шалгаж байна

Оросын газрын тосны хоригийг зөрчсөн компаниудыг шалгаж байна

Оросын газрын тосны хориг арга хэмжээг зөрчсөн байж болзошгүй 100 хөлөг онгоцны мэдээллийг авахыг хүссэн компаниудад АНУ-ын Сангийн яам мэдэгдэл илгээжээ. Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанаас Баасан гаригт дэлхийн 30 орчим орны хөлөг онгоцны менежментийн компаниудад уг мэдэгдлийг илгээсэн байна. Энэ нь АНУ болон түүний холбоотнууд Оросын газрын тосны орлогыг хязгаарлах зорилгоор үнийн дээд хязгаар тогтоосноос хойш Вашингтоны хийсэн хамгийн том алхам болов.

"Мөрдөн шалгалтын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй. Гэхдээ Сангийн яам нь үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлэх, Украинд дайтах Оросын нөөцийг багасгах үүрэг хүлээсэн" гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

"Их-7", Европын холбоо болон Австрали улс өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын түүхий нефтийн үнийг нэг баррель тутамд 60 ам.доллар байхаар тогтоосон. Гэтэл энэ онд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн нь Оросын газрын тос ихэнх тохиолдолд үнийн дээд хязгаараас давсан гэсэн үг. АНУ өнгөрсөн сард ОХУ-ын нефтийг дээд хязгаараас дээш үнээр тээвэрлэсэн хоёр компанид хориг арга хэмжээ авсан. 

Өдгөө мөрдөн байцаалт явуулж буй хөлөг онгоцнуудын зарим нь Оросын нефтийг Номхон далайн Козьмино боомтод, зарим нь Финландын булан дахь Приморск боомтод ачсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-14 213.87.153.114

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Иргэн 2023-11-14 66.181.188.18

Эрүүл мэндийн үзлэгт хамруулаад явуулдаг биз дээ . Хайран хүүг алчаад битгий худлаа жүжиглэцгээгээд бай , дэглэгчид , эрх ямба цол хэргэмд шунасан цэргийн дарга нарыг бүгдийг нь байцаа , камержуул , эрч хүчээр дүүрэн залуусын хүч чадлыг зөвөөр ашиглаж чадахгүй арми гэдгийг бүрмөсөн шинэчил .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж