"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээж байна

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээж байна

М

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.

Тэрбээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэв.

1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:

  • Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,
  • Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхмүүд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  • 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  • 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  • 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
  • 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
  • 2019 онд The Hu хамтлаг,
  • 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
  • 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
  • 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
  • 2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-11-14 185.247.199.5

Hiij buteej medej tanidag humuusee shagnaach, oor buteeltei gavyatai humuus mongold baidaggui yumuu?

Avatar

zochin 2023-11-14 185.247.199.5

manai Yeronhiilogch shagnal ogohoos oor yamar ajil hiideg ve?

Avatar

Нэргүй 2023-11-14 216.38.195.74

___@i;

Avatar

ТЭРБУМ ХАВДАР-н эстэй ХҮРЭЛСҮХ 2023-11-14 45.87.213.186

У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), ээж (ГовьАлтайн бие үнэлэгч) бас 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно

Avatar

Нэргүй 2023-11-14 213.87.153.114

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-14 216.38.195.74

gyilagchini ?

Avatar

Нэргүй 2023-11-14 216.38.195.74

-@ @ @ @ @ ;

Avatar

- ; XT? ; _ xuux 2023-11-14 216.38.195.74

gaynyydeer, concogchoo –at; ?

Avatar

- yadargaatai zopiylaltuin byc ; 1 limit? 2023-11-14 216.38.195.74

tagtaa barij /#

Avatar

- gadni galzyy gaynyydeer CXy? Olon ylsad galzyyrj, -bainga xylgailj# gyilagchlyylj, killer beldjy? 2023-11-14 216.38.195.74

ind + koerard( medeeg ni bichij ; ? tsgdaaguin kamert@? – – workeroosC ) +dr#

Avatar

хамгийн 2023-11-14 66.181.161.196

хөгийн амьтан бол эд нар дундаас очирбат.. харин Х.Намсрай гуай таньд мэхийе, бусад нь бол яахав хэн ч та нарыг орлож болно доо

Avatar

Нэргүй 2023-11-14 139.5.217.114

Дуу хуурчин, бөхчин, морьчиндоо өгөөд байхаар улс яаж хөгжих вэ дээ.

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.191.93

Тэгээд ч Багабанди Назербаевыг дууриаж өөрийгөө шагнуулах гэж анх гаргаж ирсэн шагнал шд.ээ.Та нар төрөө төр шиг байлгаж Зах зээлдээ ААН_ ард түмэнээ дэмжиж Америк доллартай төгрөгөө чацуутган дүйцүүлж чадахгүй байж Энэ олон татвар төлөгчдын мөнгөөр гараа угааж буй олон хүнийг шагнасан байна шүү.

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.191.93

Дараа нь Монгол улсдаа олгоод Энэ сэгсгэр хүмүүсдээ олгохоо зогсоо. Ард түмэн чинь ядууралын туйлд байхад нэг нэгнээ шагнаад зогсож байдаг ийм Коммунист сэтгэлгээнээсээ салцгаая.Төмөр зүүгээд хөгжүүлцэн бол та нар хөгжихийн дээдээр хөгжих байлаа .П.Очирбат,Р.Гончигдорж,Н.Багабанди,Д.Дэмбэрэл, Н.Түвшинбаяр,Жак Уэтерфорд эд нар чинь зүүх ямар ч эрхгүй хүмүүс шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.181.23

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1920-иод оны монголчуудын дүр төрхийг зурган дээрээс харсан биз дээ.

Avatar

Батбаяр 2023-11-14 202.9.40.10

Бүү донгос …. Монголын түүх маш олон мянган жилийн түүхтэй, ганцхан Орос улсын түүхчдийн бүтээлтэй холбон үзэх ёсгүй… Хөдлөшгүй баримт гэж шинжлэх ухаанаар нотлогдсон баримт материалууд бий…

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.178.75

Орчин цагийн оросын асман "түүхчид" яг ийм юм ярьж, Монголын Их Эзэнт гүрний түүхийг үгүйсгэдэг! Чингисийн эзэнт гүрэн гэж байсан нь үнэн боловч түүнд одоогийн Монгол Улсын иргэн монголчууд (байж байгаа царайг нь харахгүй юу г.м.) огтхон ч падгүй, эд нар бол тунгус-эвенк гаралтай үндэстэн гэх мэтээр доромжилдог!! Үүнийг нь Казахстаны хасгууд уухайн тас шүүрч аваад "Шынгыс хаан бол казах хүн байсан" гээд бүр хадуураад алга болж өгсөн!!!

Avatar

Хаан 2023-11-14 66.181.178.73

Ганц Чингисийн хааныхаа одонг доодуул шиг нохойны хүзүүвчд зүүхээр болгож нэр хүндийг унагачихгүй юмсан. Тэр Багабанди, Дэмбэрэл, Доржготов бол арай л ЖУЛ.

Avatar

Үгээ 2023-11-14 66.181.178.73

Гавьяат, хөдөлмөрийн баатар, ардын, төрийн шагнал бол одоо ямар ч нэр хүндгүй болсоон. Ер нь ингээд тараагаад юу ч биш болгох нь бараг шуудруулаад төгсгөх нь жамаараа дуусгах нь зөв юм шиг бна.

Avatar

Нэргүй 2023-11-14 66.181.178.75

Багабандит, Дэмбэрэл хоёр "Тоон дотор үсэг цохиж явна" гэдэг шиг этгээд илүүц харагдаж байна!! Энэ хоёр хүн зөвхөн өндөр албан тушаалд сууж байсныхаа төлөө л энэ шагналыг хүртжээ??!! Байгуулсан гавьяа байтугай төрийг балласан хүмүүс шүү: Багаа шүүх, прокурорыг Ерөнхийлөгчийн дуулгаварт хиа болгох замыг зассан "гавьяатай"!!! Дэмбэрэл нь 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргах хуулийг удирдан батлуулсан "гавьяатай"!!?

Avatar

Зочин 2023-11-14 139.5.218.24

Гавъяат цол салбарын тэргүүний ажилтан шиг болсон доо_.

Avatar

зочин 2023-11-14 66.181.187.160

Гавьяат цол тэмдэг чинь баг, хороодоор тараадаг ойн медаль шиг болсон байнлээ.

Avatar

Нэргүй 2023-11-14 59.153.112.185

Одоо энэ Чингис хаан одон маань Гавьяатын тэмдэг шиг үнэгүй болчих вий дээ.

Avatar

DR. PRADHAN 2023-11-14 129.205.113.172

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж