Орос, Монголын урлагийн хамтлагууд Өвөр Байгальд уулзалдлаа

Хуучирсан мэдээ: 2023.11.14-нд нийтлэгдсэн

Орос, Монголын урлагийн хамтлагууд Өвөр Байгальд уулзалдлаа

Орос, Монголын урлагийн хамтлагууд Өвөр Байгальд уулзалдлаа

ОХУ-ын Чита хотноо олон улсын хүүхэд, залуучуудын XV дахь “Гуранёнок” урлагийн фестиваль зохиогдож, арваннэгдүгээр сарын 5-нд өндөрлөлөө. Фестивальд ОХУ-ын бүс нутгууд болон гадаад орны хүүхдийн хамтлагууд оролцлоо.

Энэхүү фестивальд оролцохоор Монголын “Торгоны хээ”, Донецкийн БНУ-ын “Урам зориг” хамтлаг оролцож, Өвөр байгалийн нийслэлд анх удаа хөл тавьцгаалаа.

Хол замыг туулж ирсэн эдгээр хамтлагийн хүүхдүүд, өндөр ур чадвар үзүүлж, хэд хэдэн төрөлд тэргүүн байрыг эзэллээ.

“Донецкийн хүүхдүүд хэдийгээр хүнд нөхцөлд амьдарч, сурч байгаа ч хүүхдүүд урлагаар хичээллэн, хореографийн урлагийг нээн илрүүлэхийн тулд илүү хөдөлмөрлөх болж байна” хэмээн фестивалийг зохион байгуулах хорооны дарга, уралдааны ахлах шүүгч Галина Сыроватка хэллээ.

Хүүхдүүдэд хөгжим болон хореографийн тансаг сайхныг илүү мэдрүүлэхийн тулд фестивалийн төгсгөлд урлагийн алдартнууд цуврал мастер-класс хичээл орлоо. Эдгээр мастер-классийн нэгийг Монголын Консерваторийн дэргэдэх Цирк, хореографийн институтийн захирал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Нямбалбарын Оюун удирдан явууллаа.

Өвөр Байгалийн урлагийн амьдрал үргэлжилж, хүүхдүүдийн фестиваль дуусангуут Монголын Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан Агийн Буриадын тойрогт айлчлан тоглолоо. Энд гурав хонох хугацаандаа тэд урын сангийнхаа шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлэхийн зэрэгцээ Орос болон Зөвлөлтийн үеийн хит дуунуудын найруулгаа толилууллаа. Агийн Буриадын үзэгчид Монголын Цэргийн дуу, бүжгийн чуулгын “Жалам хар”, “Биелгээ” болон үндэсний бүжгийн шилдэг үзүүлбэрүүдийг шимтэн үзлээ.

“Өвөр Байгальд ирж, өөрсдийн тоглолтоо үзүүлсэндээ баяртай байна. Манай чуулга дэлхийн өнцөг булан бүрт хүрч тоглолтоо сонирхуулдаг. Энэ удаа бид Орост ирлээ, биднийг урьсан Өвөр Байгалийн үндэсний дуу бүжгийн “Амар сайн” театрынханд баярлалаа. Орос, Монгол хоёр улс нөхөрлөж байгаа нь сайн хэрэг, бид ах дүү улс шүү дээ” хэмээн Цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлооч Түвшинжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Монгол, Оросын урлагийн хамтлагууд олон талаар хамтран ажиллах, тэр дундаа, “Гуранёнок” шиг хүүхдийн фестивалийг хамтран зохион байгуулах нь хэрэгтэй зүйл гэдгийг тэр бас нэмж хэлсэн юм.

Ийм арга хэмжээг уламжлал болгосноор, хоёр орны урлагийн хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэсэн байр суурийг урлагийн эдгээр хөтөлбөрийн төгсгөлд илэрхийллээ.

С.ПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж